Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөхийг дэмжив

Монгол Улс “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Уг асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, ажлаас чөлөөлөхийг хорооны гишүүд  дэмжив.

Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.