Х.Цагаанбаатар самбо бөхийн ДАШТ-д зодоглоно

Самбо бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 7-11-нд БНСУ-ын Чёнжү хотноо болно. Тус тэмцээнд Монгол Улсын баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцох бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, жүдо-самбо барилдааны дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аварга Ч.Марал-Эрдэнэ, олон төрлийн бөхөөр өндөр амжилт үзүүлдэг Ц.Батцэцэг, холимог тулааны од Н.Отгонбаатар, боксын ОУХМ М.Нандин-Эрдэнэ нарын шилдгүүд багтсан байна.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал: Эмэгтэй 48 кг Б.Баасанхүү 52 кг О.Дуламжав 57 кг Ч.Аззаяа 60 кг Т.Мөнгөнтуяа 64 кг Г.Мөнхзул 68 кг Ц.Батцэцэг 72 кг С.Лхагвадулам -80 кг Н.Нямтуяа +80 кг Б.Мөнхтуяа

Эрэгтэй 52 кг Г.Мөнхбат 57 кг Ч.Марал-Эрдэнэ 62 кг М.Тогтохбаяр 68 кг Д.Алтансүх 74 кг Н.Хадбаатар 82 кг Б.Гаажадамба 90 кг Х.Цагаанбаатар -100 кг Б.Серик +100 кг Д.Пүрэвдорж Байлдааны самбо 52 кг Г.Ганбаяр 57 кг Н.Тогтохбаяр 62 кг Т.Төгсболд 68 кг Х.Батхүрээ 74 кг Н.Отгонбаатар 82 кг М.Нандин-Эрдэнэ 90 кг Б.Тэнгис -100 кг Т.Ариунболд +100 кг Б.Өнөржаргал нар багтжээ.