МЭДЭЭ НЭМЭХ  

Зөгийн хорны үйлчлэл

  • 524 уншсан
  • 0
  • 2015/01/29

Зөгийн хорны хүний биед үйлчлэх гол механизм нь бөөрний дээд булчирхайн холтослог давхаргад нөлөөлж гипофизээс ялгарах АКТГ-г идэвхжүүлснээр бөөрний дээд булчирхайгаас ялгарах глюкокортикоидын хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ даавар нь үрэвслийн, харшлын эсрэг гуурсан хоолой өргөсгөх, шокын эсрэг үйлчилгээтэй. Зөгийн хор нь сальцитаас 10-50 дахин өвдөлт намдаана. Энэ үйлчилгээ нь гипофиз, бөөрний дээд булчирхайг идэвхжүүлэх үрэвслийн эсрэг үйлчилгээгээр тайлбарлагдана. Сүүлийн үеийн судалгаагаар зөгийн хор нь простогландины түвшинд үйлчилж ингэснээр өвдөлт тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ. Зөгийн хорны гол фермент нь гиалуронидаза бөгөөд энэ нь гиалуроновын хүчил болон бусад холбогч эдийн полисахаридыг задладаг. Мөн цусны нэвчимхий чанарыг сайжруулдаг. Хөөмөл эсэд /тучных клеток/ нөлөөлж серотонин, гепарин брадикинин гистаминыг ялгаруулдаг. Анафилаксын үеийн гистамин ялгаралтаас өөр. Хоол боловсруулах замын гөлгөр булчингийн тонус ихэсдэг. Тромбобластины идэвхийг бууруулдаг. Эсийн биологийн идэвхит бодисуудтай холбогддог. Эндорпинтой төстэй нөлөө үзүүлнэ.
Амьд зөгийн хатгуур эмчилгээ
ЖИРЭН эмнэлэг. 10-р хороолол, 3-р эмнэлэгийн зүүн талд, Бүрэн төв, 2 давхарт, утас 98467220. Даваагаас Баасан гаригуудад 16.00-18.00 Бямба Ням гаригт 12.00-14.00 цагуудад ажиллана. Үзлэг сорил 10000₮, 1 удаагийн эмчилгээний төлбөр 25000₮ , 10-15 удаагийн эмчилгээ нь 1 курс болдог.

Зөгийн хорны үйлчлэл
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зөгийн хорны үйлчлэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох