МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн өндөр IQ-тай хүн

  • 9,727 уншсан
  • 16
  • 2015/01/30

Сүүлийн хэдэн 10 жилд хүний IQ-гийн түвшний тухай ихэд яригдах болжээ. Энэ нь хүний оюуны чадавхийг тодорхойлж байдаг болохоор хүмүүс сэмхэн өөрийнхөө IQ-г шалгаж үзчихээд бардамнан гайхуулах юм уу, нууцлах нь элбэг.

Уильям Жеймс Сидис

( 1898 - 1944 )

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр IQ-тай гэж тэмдэглэгдсэн хүн бол Украйны цагаач еврей гэр бүлээс гаралтай Уильям Жеймс Сидис (1898 онд төрсөн) юм. Түүний эцэг эх хоёр нь өөрсдийн ажилладаг салбарт шилдэг мэргэжилтнүүд гэж тооцогддог байсан тул Уильям маш ухаалаг төрсөнд гайхах явдалгүй.

Эцэг Борис Сидис нь америкийн алдартай сэтгэл судлаач эрдэмтэн, Харвардын Их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш, харин эх Сара нь Бостон хотын Анагаах ухааны Их сургуулийг төгссөн боловч хүүгээ сод ухаантан болгож хүмүүжүүлэхийн тулд ажлаа орхисон гэдэг. Эхнэр нөхөр хоёр өөрсдийн бодож боловсруулсан шинэлэг арга барилаар хүүдээ боловсрол эзэмшүүлж эхэлжээ. Үүний үр дүнд бяцхан Уильям 18 сартайдаа (1 нас хагастай) «Нью-Йорк Таймс» сонинг уншдаг болсон гэнэ. 6 настайдаа өөрөө бүрэн ухамсарласны үндсэн дээр шашингүй үзэлтэн болжээ. 8 хүрээгүй байхдаа 4 ном бичиж, 11 нас хүрмэгц Харвардын Их сургуулийн оюутан болов. Түүний бүтээлүүд шинжлэх ухааны олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсны дотор Америкийн түүх, сэтгэл судлал, сансар судлал ч багтана.

Уильям галт тэрэгний билет цуглуулдаг өвөрмөгц хоббитой байсан гэнэ. Ер нь төмөр замын системийг ихэд сонирхож, төмөр замын тээврийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх арга барилыг тодорхойлж байжээ. Харин энэ санаанууд нь дөнгөж одоо л зохих хүмүүсийн анхаарлыг татаж буй нь хачирхалтай. Уильям 1930 онд өндөр жилүүдийг алдалгүй тооцоолсон төгсгөлгүй  хуанлийг зохион бүтээж патент авчээ. Түүний ер бусын авьяас чадвар үүгээр хязгаарлагдсангүй. Зарим эх сурвалж түүнийг 40 хэл мэддэг гэдэг ч, зарим нь 200 гэж баталдаг. Тэрээр хэлийг зүгээр нэг мэдээд зогсохгүй ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулдаг байлаа. Vendergood гэдэг нэртэй шинэ  хэлийг ч зохиосон юм. Сонирхолтой нь, Уильям 8 настайдаа өөрийн 2 дахь ном болох «Book of Vendergood»-дээ энэ хэлээрээ бичжээ. Шинэ хэлний суурь нь латин, грек, франц, герман болон бусад ром язгуурын хэлнүүд гэнэ.

Гэвч Сидис нийгмийн амьдралд тун идэвхгүй хойрго нэгэн байлаа. Бүр залуу байхдаа оюуны хөдөлмөрт өөрийгөө зориулахаар шийдэж сексээс татгалзсан гэдэг. Насан туршдаа Сидис жирийн нягтлан бодогчоор ажиллаж, бусдаас онцгойрч ялгарахыг огт хүсдэггүй байв. Түүний суут ухаан мэдэгдээд ирмэгц ажлаасаа халагддаг байсан гэнэ. Энэ гайхалтай хүн 1944 онд, дөнгөж 46 настай байхдаа тархины доторх цус алдалтын улмаас Бостон хотод нас баржээ.

Уильям Жеймс Сидис бол манай гарагийн хамгийн авьяаслаг хүн байсан юм. Түүн шиг 1,5 настайдаа уншиж, бичиж, 4 настайдаа Гомерийг эх хэл дээр нь уншиж, 6 настайдаа Аристотелийн гүн ухааныг судалж, 7-тойдоо Харвардын анагаах ухааны сургуулийн шалгалтыг өгч, 8 нас хүрэгүй байхдаа 4 ном бичиж, 8 хэл мэддэг байсан, 16 настайдаа Харвардын Их сургуулийг онц дүнтэй төгссөн хүн одоогоор гараагүй байгаа юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн өндөр IQ-тай хүн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

16 Сэтгэгдэл


  • peee 2015/03/14
    IQ aasaa nadaa

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/25
      Chamd 50 iq ogood chinii iq 60s ih garahgvide

  • gaihaltai--orj-sonirhnuu 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/07
    ENE NIITLEJ BGA HUN NI TUHAIN HUNIIHE TUUHG SN SUDALJ BLDAA JIJIG ALDAANS CHIN BOLJ AGY METIIN JINHENE TENEG P.I.Z.D.Akuud IIM AGUU SUUT HUNIIG TENEGEER NI DUUDAH CH GEJDEE ENE HUN BOL HEzEE CH NYAGTLAN BgAGUI UUCHLAARAI TER BOL ANAGAAH,MATH,GEOMETR 3 HICHEEL ZAADAG BAGSH BSN GEOMETRIIN SURAH BICHG HURTEL OLONOOR NI ZOHIOJ BSN TER TSAASHAA GAIHAMSHIGT AMJILTUD UZULEH BSN CH 5 SARIIN 1NII SOTSIALIST PARADD OROLTSJ BGAD 8 SAR SHOROND SUUSAN YUM TUUNIG DELHIN 1r DAING ESERGUUTSEGCH GEJ HAWCHSAAR BGAD IIM HETSU BDLD HURGEJ AWYAS BILEGEE GARGAH NUHTSLIIG HORISIIM TENEG HUN BEE NTR ALII SHUU CHMG PIZDA MIN

    10 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/17
      Ноход юунд хуцна . Нийгэм ядуу бн ажил олдохгүй бн хэрүүл хийж сууя дөө

  • Agy 2015/03/03
    Gehdee amidarlaa shal demii unguruulsen yum bnshdee. Oligtoi yum hiij buteelgui, nyagtlan hiiseer bgaad duusdag yamar teneg hun beee.

    2 1 Хариу бичих
  • Ganaa 2015/02/11
    Uneheer gaihaltai hun bj

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/05
    200 garui heleer yarina gedeg bol ter bur jiriin hund baidag chadwar bish baihaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/02
    Hudlaa geed bgaa humuus WIKI orood uzeej ta nariin uitgartai neg hewiin amidralaas iluu sonirholtoi zuils horwoo delhiigeer duuren bdgiimshdee

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/01
    LOOOOOOOLLLLL

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/01
    zaaaaa shal hudlaaaa medeelel veee

    0 2 Хариу бичих
  • William 2015/01/30
    LOL

    0 0 Хариу бичих
  • Roza 2015/01/30
    Mundag

    0 0 Хариу бичих
  • qwerty 2015/01/30
    Tgd IQ n hediin

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/25
      Chiniih shig 7 bish l bh

    • oilgomjtoi- 2015/01/31
      Mash undur gdg n oilgomjtoi ym bishu hahahaha


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох