МЭДЭЭ НЭМЭХ  

Суугаа ажлын 12 аймшиг

  • 8,202 уншсан
  • 7
  • 2014/05/01

Офист ажилладаг олон хүн бараг өдөржингөө суух хэрэгтэй болдог. Гэхдээ сүүлийн үед компаниуд суугаа ажлын хор хөнөөлийг багасгах чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авдаг болсон нь сайшаалтай. Харин иймэрхүү зүйлд санаа зовдоггүй, хэнэггүй гарууд байвал манай мэдээллийг уншаарай. Гэрийн нөхцөлд ажилладаг, өөрөө өөрийгөө “ шийтгэдэг “ хүмүүст ч бас хамаатай юм шүү. 

Та удаан хугацаагаар ширээний ард сууснаар бие организмаа аль хэдийн асуудалд оруулчихсан байгаа, энэ бүхнийг засварлахад нэгээр тогтохгүй өдөр шаардлагатай болно гэдгийг хатуу анхаараарай. Ямар аймшиг байна вэ гэвэл:

 

1.Бодисын солилцоо удааширдаг

Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаас биеийн өөх тос хайлуулах процесс суларч, цусны эргэлт удаашран, инсулин ялгаралт багасна. 

2. Биеийн галбир алдагдах

Удаанаар суух нь нурууны үеүдэд их даралт үзүүлдэг тул толгой урагш бөхийж, даралтыг мөрөнд  шилжүүлэх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл бөгтөр болдог гэсэн үг.

3. Сээр нурууны гэмтэл авах

Хөдөлгөөнгүй суухад нурууны доод хэсэг болон булчин шөрмөсөнд маш их даралт өгч гэмтээдэг байна.

4. Нийгмийн идэвх буурах

Компьютерийн ард удаан хугацаагаар суух, ялангуяа Интернетэд олон цагаар орох нь аажмаар нийгмийн идэвхийг бууруулж, сэтгэлийн амар амгаланг алдагдуулдаг байна. Сэтгэл хөдлөл багасаж, бусдаас аль болох зай барьдаг болно.

Сэтгэлийн амар амгалан гэдэгт: өөрийгөө болон бусдыг зөв үнэлж дүгнэх, өөртөө итгэлтэй байх, амьдралаа зөв залуурдах, туйлын зорилготой байх, өөрийгөө хөгжүүлж, илэрхийлж сурах гэсэн цогц ойлголтууд багтдаг юм шүү.

5. Ганцаардал болон депресст орох

Цорын ганц харилцааны хэрэглүүр нь компьютер болоод ирэхийн цагт хүний амьд харилцаа үлэмж багасаж, яваандаа ганцаардал гутралыг мэдэрч эхэлдэг.

Мөн гадаа гарах нь цөөрснөөр витамин D-ийн дутагдалд орж сахарын өвчин, хавдраар өвчлөх магадлал ихэснэ.

6. Бодисын солилцооны хам шинжээр өвдөх

Хөдөлгөөнгүй удаан сууснаар висцерал өөхлөлт буюу бүслэхийгээр таргалах явдал нэмэгдэж, биеийн эд эс инсулинд дасан зохицохоо болино. Энэ нь цаашдаа гормоны болон клиникийн олон эмгэг үүсгэж, зүрх судасны өвчинд нэрвэгдэх аюултай.

7. Архаг өвчин бий болох

Удаан хугацаагаар буруу сууснаас ууц нуруунд ирж байгаа даралт яваандаа архаг өвчний голомт болдог.

8. Таргалалт

Хүн сууж байх үед булчин шөрмөс ердийнхөөс бага ажиллах тул элчлэг шатаах процесс ч удааширна. Энэ нь яваандаа илүүдэл жингийн асуудалд хүргэнэ.

9. Чихрийн шижин

Хөдөлгөөний дутагдлаас болж хүн цусан дахь сахарын хэмжээг хэвийн барьж чаддаггүй учир инсулинд мэдрэг чанарыг бууруулдаг.

10. Хорт хавдар

Хөдөлгөөний дутагдал мөн хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Судалгаанаас үзвэл ялангуяа эмэгтэйчүүдэд суугаа ажил маш хортой бөгөөд хөх, өндгөвч, умайн хорт хавдрын нөхцлийг бүрдүүлдэг байна.

11. Зүрхний дутагдал

Ширээний ард, жолооны ард, эсвэл телевизорын ард удаан хугацаагаар суух нь эрчүүдийн хувьд ч гэсэн аюултай. Их суудаг хүмүүс зүрх судасны өвчинд илүү өртөмтгий / 64% / байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

12. Гэнэтийн үхэл

Хэд хэдэн төрлийн судалгааны үндсэн дээр эрдэмтэд суугаа ажилтай хүмүүсийн нас баралтын хувь 6,9%-иар өндөр байдгийг тогтоожээ. Товчхон хэлбэл, та эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай бол, удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух нь байдлыг улам л хүндрүүлнэ гэсэн үг.

 

Зайлшгүй суух ажилтай хүмүүст зориулсан зөвлөгөө

Эдгээр зөвлөгөөг Дэлхийн эрүүл мэндийн томоохон төвүүдийн нэг болох ”Мейо” клиникийн эмч, докторууд өгч байгаа юм.

Сандлаасаа үе үе босч дасгал, хөдөлгөөн хийж бай


Хоол идэх, утсаар ярихдаа заавал босч яв


Зогсоо ажиллах ширээ хэрэглэж сур


Ажил дундуураа заавал зогсолт авч, амарч бай


Албан ажил ярихдаа суух албагүй, зэрэгцээд алхаж болно. Зай багатай бол тойроод алхсан ч болно шүү дээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Суугаа ажлын 12 аймшиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Холбоотой нийтлэлүүд


Санал болгох