МЭДЭЭ НЭМЭХ  

Махыг хүнсэндээ хэрэглэхдээ үүнийг заавал анхаараарай

  • 1,778 уншсан
  • 0
  • 2015/01/31

1.Махыг угааснаас болж хурдан мууддаг тул зөвхөн хэрэглэхийн өмнө угаах хэрэгтэй.
2.Хөлдүү махыг хурдан гэсгээх бол богино долгионы зууханд хийж гэсгээх хугацааг тохируулах, эсвэл уутанд хийж гоожиж буй хүйтэн усанд гэсгээх.
3.Махыг болох үед нь амтыг тохируулах хэрэгтэй. Давс нь махны шүүсийг түргэн ялгаруулдаг тул түүхий байхад нь хийвэл махны шимт тэжээлт чанарыг алдагдуулна.
4.Махыг шарж болгох явцад дарс эсвэл коньяк хийвэл мах зөөлөн, үнэр амттай амттай болно.
5.Түүхий сонгино, сармисаар амталсан махыг удаан хадгалж болохгүй.
6.Хуурай мод махны шүүсийг өөртөө шингээдэг тул мах хэрчих модоо урдчилан чийглэх хэрэгтэй.
7.Хатуу махыг хүнсний төмөр юм уу модон алх, эсвэл хутганыхаа ишээр нүдэж зөөлрүүлж болно.
8.Идэхийн аргагүй хатуу махыг хоол хийхээс хэдэн цагийн өмнө гичээр бүрэн хучиж түрхэнэ. Харин яг хоол хийхийн өмнө махаа сайтар угаах хэрэгтэй.
9.Хэрэв хатуу мах шарах гэж байгаа бол лимоны шүүс түрхэж шингэтэл хүлээнэ. Үүний дараа сайн халаасан хайруулын тавагт хийж шарвал хатуу мах их зөөлөн болдог.
10.Хэрэв хатуу махыг жигнэж байгаа бол дундуур зүсээд хоёр халбага дарс, эсвэл нэг халбага уксус нэмээрэй.

Махыг хүнсэндээ хэрэглэхдээ үүнийг заавал анхаараарай
Эх сурвалж: www.HIUB.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Махыг хүнсэндээ хэрэглэхдээ үүнийг заавал анхаараарай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох