МЭДЭЭ НЭМЭХ  

Залуу хүн бүр заавал унших ёстой Стив Жобсын ишлэлүүд

  • 1,471 уншсан
  • 0
  • 2015/01/31

“Тооноос чанар илүү чухал. Хоёр удаа дэд байр эзэлснээс нэг удаа түрүүлэх нь хамаагүй дээр.”

“Би 17 настай байхдаа “Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож өнгөрөөвөл хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ” гэсэн сургааль олж уншсан юм. Энэ үг надад гүн сэтгэгдэл төрүүлж тэр цагаас хойш би 33 жил өглөө бүр толинд харангаа “Хэрвээ өнөөдөр миний сүүлчийн өдөр байвал би юу хийж амжуулах ёстой вэ?” гэж өөрөөсөө асуудаг болсон.”

“Амжилттай яваа нэгнийг бусдаас ялгаруулах гол шинж нь цөхрөлтгүй хичээл зүтгэл юм гэдгийг би сайн ойлгосон.”

“Зогсолтгүй тэмүүлэгч бас суралцагч бай”

Залуу хүн бүр заавал унших ёстой Стив Жобсын ишлэлүүд

“Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийг ярихаасаа нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой байсан мэт санагддаг.”

Залуу хүн бүр заавал унших ёстой Стив Жобсын ишлэлүүд

“Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж байх. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно.” “Өөрөө чанарын хэмжүүр бай. Зарим хүмүүс яагаад төгс чанар хэрэгтэйг ойлгодоггүй юм.”

Залуу хүн бүр заавал унших ёстой Стив Жобсын ишлэлүүд

“Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Дуртай ажлаа олоогүй бол тасралтгүй хай. Бүү зогс. Түүнийгээ олсон эсэхийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө.” “Оршуулгын газар дахь хамгийн баян хүний булш байх надад сонин биш. Харин орой орондоо орох бүртээ өдрийн хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байх нь чухал.”

Залуу хүн бүр заавал унших ёстой Стив Жобсын ишлэлүүд

“Хэрвээ чи ямар нэг сайн зүйл бүтээж чадсан бол түүнтэйгээ удаан зууралдалгүй орхиж өөр нэг гайхалтай бүтээл эхлэх хэрэгтэй. Шууд л дараа нь юу хийхээ бодож ол” “Apple-ээс халагдсан нь миний амьдралд тохиолдсон хамгийн завшаантай явдал. Амжилтын дарамтнаас салж бүхнийг шинээр эхлэх боломж өгсөн. Ингэснээр миний амьдралын хамгийн бүтээлч он жилүүдийн нэг үе эхэлсэн билээ.”

Эх сурвалж: ikon.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Залуу хүн бүр заавал унших ёстой Стив Жобсын ишлэлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох