Нийгмийн давхаргын ялгааг арилгахаар

Өмнөд Солонгосын эрх баригчид  2025 он гэхэд бүхий л хувийн, "элит" болон хэлний сургуулиудыг хаахаар төлөвлөж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ.

Боловсролын өөр өөр чанар нь нийгмийн ангийн давхарга үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа нь илтэд бөгөөд үүнийг арилгахын тулд төрөл бүрийн "элит", хувийн сургуулиудаас татгалзахаар болсон байна.

Хэдийгээр хувийн сургуулиудыг хааж байгаа ч энэ нь боловсролын чанар доогуур байх ёстой гэсэн үг биш, харин 2025 он гэхэд хувийн сургуулиудыг хааснаар Өмнөд Солонгосын бүхий л ерөнхий боловсролын сургуулиудыг өнөөгийн "элит сургуулиуд"-ын түвшинд хүргэж шинэчлэх аж.

Ерөнхий боловсролын сургуулиудад шинэ, сайжруулсан сургалтын хөтөлбөрүүд нэвтрүүлж, их дээд сургуулиудын адилаар сурагчид зарим хичээлээ сонгох эрхтэй болох юм байна.