Монгол бүсгүй Токиогийн олимпийн ордонтой танилцаж, илтгэл тавьжээ

Япон улсын “ЖАЙКА” ОУХАБ-аас хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламжийнхан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд ХНЭА-н хэлтсийн дарга Ц.Янжинлхам 2019 оны аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд Япон улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар туршлага судлан сургалтад хамрагдлаа.

Энэхүү сургалтаар Токио болон Киото хотуудад баригдаж буй барилгын талбайн үйл ажиллагаатай танилцан тус улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлага судалсан юм. Уг сургалт нь танхимын болон дадлага хэлбэрээр явагдсан ба VR туршилт, “Токио-2020 олимп” ордныг шинээр барих, одоо байгаа ордны засварын ажилтай танилцах, Газар хөдлөлт, гал, эмнэлгийн яаралтай тусламжийн сургалт, Хамгаалах хэрэгслийн чанарын туршилтын дадлага, Газар доорхи гүний том хэмжээний ажилд түр ашиглагдах хэрэгсэл болон аблөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах, аюулгүй ажиллагааны хэрэгслийн үзэсгэлэн, Шинжлэх ухаан технологийн музейн хамгаалах хэрэгслийн тестийн дадлага ажил зэрэг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан.

Мөн сургалтын сүүлийн өдөр нийт сургалтанд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд тус улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг монгол улсад сурталчлах, хэвшүүлэх талаар санал солилцон сургалтын үр дүнгийн хурал зохион байгуулсан юм. Тус үр дүнгийн хурлаар “Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавин оролцлоо.