Хонгконгод сургуулиуд хаалгаа барьж байна

Хонгконгод байдал улам хурцдаж байна. Өчигдөр болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчидтай адил хар хувцастай нэгэн залуугийн цогцос өндрөөс унасан байдалтай олджээ. Мөн жагсагчид болон цагдаа нарын хооронд болж буй мөргөлдөөний улмаас олон арван хүн гэмтэж бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд жагсагчид тээврийн салбарыг гацаанд оруулж, авто зам болон метроны шугамуудыг гацааж, их дээд сургуулиудыг гол байгаа болгожээ.

Үүнээс үүдэн олон их дээд сургуулиуд хаалгаа барьж, зарим нь гадаад оюутнуудаа нутаг буцаахаас өөр аргагүйд хүрээд байгаа гэнэ. Цагдаа нар мягмар гаригт Хонгконг дахь Хятадын их сургуулийн байранд нэвтэрч, тэмцэгч оюутнуудтай мөргөлдөөн үүсгэсэн бөгөөд тус сургуулийн хотхоныг оюутнууд хориглолт болгон ашиглаж байна. Тэмцэгч оюутнууд химийн лабораторийг нь шатамхай бөмбөг хийх зэргээр ашиглаж байгаа аж. Хонгконгийн цагдаагийн газрын мэдээлснээр эсэргүүцэл тэмцэл эхэлснээс хойш буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд баривчлагдсан хүмүүсийн тоо 4000 давсан бөгөөд тэдний 40 хувь нь оюутнууд байгаа аж.