МЭДЭЭ НЭМЭХ  

Икс хүмүүс буюу бидний дунд байдаг гайхамшгууд

  • 21,841 уншсан
  • 15
  • 2015/02/02

Өнөөдөр шинжлэх ухаан олон асуултанд хариулж чадахуйц түвшинд хүрсэн ч энэ нь амьд байгалийн тухай бүх мэдлэгийн ердөө 3% гэнэ. Тэр дундаа хүн бол байгаль эхийн хамгийн гайхалтай нууцлаг бүтээл. Хүний нөөц боломж төсөөлөхийн аргагүй их. Зарим нэг шинж чанар нь энгийн хүнээс илүүтэйгээр хөгжсөн онцгой хүмүүс үе үе төрдөг. Тэднийг «ер бусын хүмүүс» гэж нэрлэдэг байна. Гайхам их хүч чадалтай, эсвэл тэсгим хүйтнийг ажрахгүй давдаг, 100 метрийн гүнд баггүй шумбаж чаддаг гээд л...Гэхдээ бие бялдрын онцлог чадвартны зэрэгцээ оюун ухаан, эрчим хүч, ухамсрын хэмжээнд гайхагдсан ер бусын хүмүүс төрж олны магтаал, бишрэлийг хүртсээр иржээ. Ийм жишээ түүхэнд цөөнгүй бий. Александр Македонский, Цезарь нар нь хэдэн арван мянган цэргээ зүс зүсээр нь нэрлэн таньдаг байсан гэдэг, Сенеке утгын хувьд хоорондоо холбоогүй 2000 үгийг нэг сонсоод л давтан хэлж чаддаг байсан, Эйлер 2-100 хүртэлх бүх тооны 6 зэргийг чээжээр мэддэг, Моцарт хөгжмийн нарийн түвэгтэй зохиолыг ганц сонсоод л буулгадаг байсан зэргийг дурдаж болно.

Нэгэн гайхалтай явдлыг өгүүлье. 2 шагайндаа тус бүрд нь 20 орчим фунт жинтэй тугалган төмөр зүүсэн хүн усан дотор живэлгүй 15 цаг орчим болсон байна. Энэ бол хожим нь “үйсэн хүн” нэр авсан Анжело Фатикони гэгч байсан юм. Тэрээр усан дотор хажуу тийш харж, цагариглан хэвтээд, ер нь ямар ч байрлалаар хэвтээд унтаж чаддаг байсан гэнэ. Нэг удаа Анжелог шуудайд хийж амыг нь битүүлэн оёод их бууны суманд зүүж ус руу шиджээ. Удалгүй усан дээр түүний толгой гарч ирсэн бөгөөд энэ байрлалдаа хөдөлгөөнгүй 8 цаг болсон гэнэ.  Анжелог Харвардад урьж гайхамшигт чадварыг нь сонирхоцгоож байсан бөгөөд, хамгийн нэртэй эмч эрдэмтэд судлаад учрыг нь тайлж чадаагүй гэдэг. Далай тэнгис эргээ халин гарч ирэхийн цагт Фатикони шиг хүмүүс л амьд үлдэж чадах байх даа.


Зарим эмэгтэйчүүд, ялангуяа залуу бүсгүйчүүд зүүдэндээ биш, үнэхээр нисэж чаддаг тухай баримт шинжлэх ухаанд цөөнгүй бий. Гэвч энэ нь эмэгтэйчүүдэд хэзээ ч сайн юм болж байсан удаагүй. Тэднийг шулам гэж ойр дотныхон нь хүртэл айн сэжиглэдэг байсан тул ийм чадвартай хүмүүс нуухаас өөр аргагүй болдог байлаа. Тэдний баруун гарын эрхий хурууг зүүн хөлийн эрхий хуруутай холбон уяад ус руу шиддэг байв. Живэхээс айсан эмэгтэйчүүд ер бусын авьяасаа ашиглахаас өөр аргагүй болдог байж. Хөвөөд гарч ирмэгц нь шууд түүдэг гал руу илгээнэ.


Нойргүйдэл буюу архаг колестит. Энэ нь эмгэг шинжтэй боловч яах аргагүй анагаах ухааны хуулинд харш үзэгдэл. Өнгөрсөн зууны дунд үед Нью-Жерси хотод Ал Харпин гэгч хүн амьдарч байжээ. Тэрээр 90 насалсан боловч бүхий л амьдралынхаа туршид ядаж хагас цаг ч нойрсож үзээгүй гэнэ. Түүнийг хэдэн зуун доктор үзэж судалсан ч нойргүйдлийн шалтгааныг нь олж чадаагүй аж. Уг нь унтдаггүй хүн үүнээс болж үхэх ёстой ч, энэ өвгөн эрүүл саруул амьдарч түүнийг үзэж судалж байсан олон докторуудаас ч урт насалсан байна.


Даниел Смит бол Гиннессийн номонд 5 удаа бичигдсэн ер бусын уян налархай хүн юм. Тэрээр 4 настайгаасаа эхлэн биеэ ер бусаар «мушгиралдуулж» эхэлжээ. Даниел теннисний цохиурын цоорхойгоор шургаж, биеэрээ санаанд багтамгүй зангилаа үүсгэж, зүрхээ чээжиндээ хөдөлгөж чаддаг гэнэ.


Ийм ер бусын чадвартай хүмүүс өнөөдөр ч хангалттай олон. Тэд өөрсдийнхөө чадварыг тайлбарлаж чаддаггүй, зарим нь йогийн дасгалын ач гэдэг. Эдгээр нь цоо шинэ зүйл биш, хүний алдагдсан эртний чадварууд гэж баталдаг эрдэмтэд ч бий. Үнэхээр ч йогууд амьсгалаа түгжиж, биеийн халуунаа бууруулах буюу өндөрсгөх чадвартай байдаг шүү дээ.

Ер бусын хүмүүсийг судлах явдал олон жил үргэлжилж байна. Хамгийн сүүлийн үеийн арга хэрэгсэл ашиглан хийсэн олон тооны туршилтын үр дүнд эрдэмтэд бүх хүмүүс иймэрхүү чадвартай байж болохыг тогтоожээ. Үүнээс уламжлан эдгээр чадварууд илрэн гарч ирдэг шалтгаануудыг ангилан дурдсан байна. Үүнд:

1. Төрөлхөөс ийм чадвартай төрөх

2. Клиник үхлийн дараа ер бусын чадвартай болох. Энэ нь хамгийн түгээмэл байдаг шалтгаан юм байна.

3. Аянганд ниргүүлэх, цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас

Аюултай буюу онцгой нөхцөлд хүн өөрөө ч мэдэлгүй гайхалтай зүйлийг хийчихсэн байдаг. Наад захын жишээ гэхэд л ярдаг нохойд хөөгдөж айхдаа өндөр хашааг огт түвэггүй даван харайж чадсан тухайгаа дараа нь хачирхан ярих хүмүүс зөндөө байдаг шүү дээ.

Гэхдээ байгаль эх юуг ч санамсаргүйгээр бүтээдэггүйг санагтун! Ер бусын авьяасаа хэтрүүлэн хэрэглэх нь өөр ямар нэгэн чадварыг үгүй хийх буюу хэт хөгжилд хүргэж ч болно.  

Ямар ч тохиолдолд хувьслын процессийг зогсоох боломжгүй тул хэзээ нэгэн цагт хүн бүр “икс хүн” болох цаг ирэх ч юм бил үү, хэн мэдлээ.

Гол нь гайхамшиг байдаг гэдэгт л итгэж амьдрах хэрэгтэй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Икс хүмүүс буюу бидний дунд байдаг гайхамшгууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • damdin 2015/12/13
    bi het aisan uedee neg udaa nohoinoos zugtaj bgaad agaart barag 10 mint hirtei togtoj hii guisen ene ontgoi chdawar uu

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/15
      hahaha dunguj say unshaad duusaj baihad ahiad nohoi bhdaa yahav dee zolig gej.tegej yrih ym bol namaig jaahan baihad manai hajuu aild aimar urdag nohoi baisiin neg udur nad uruu dairaad tegeed bi aisandaa aimar changa orilood eeldee heregguildee geed sanaandgui duu aldchihsan chin nuguu yardag nohoi chin za za geed yvaad ugsiinshd.ergeed bodohloor ter uyd bi nohoin heleer hutssiin ym shig baigaiin.tegehleer bi x hun bna :)

  • Tsoobayar 2015/12/12
    Bi 10 jildee niigem fizik huuchin useg b.hgui hetsuu uym ,gaihamsigt nuutsad sonirholtoi minii ouynd zerves orj irsen bolgon yag bieldeg uym

    0 0 Хариу бичих
    • Tsoobayar 2015/12/12
      Ihenh ulsuud uguisgej b.na minii huvid b.dag bidnii bui tsag ued,uur tsag ueiinhen hamt orschin b.dag sonin tohioldol b.dag

  • Зочин 2015/09/16
    Iim hunii nerig niitlelde arai hainga niitelj bgm bishu

    0 0 Хариу бичих
  • Baasanjav Gurbazar 2015/04/10
    Мэдээллийн эх үүсвэр? Энэ зохиол уу эсвэл баримт уу?

    0 0 Хариу бичих
  • Araichdee 2015/03/09
    Ichij uheech usan teneg nowshnuud muu heleh ug oldohgui nowshnuudaa!!!!

    0 3 Хариу бичих
  • Araichdee 2015/03/09
    yu yarian wee Aleksandr Makidonskii gj ner n shuu dee. arai ch dee icheechee yuuch medehgui bj meddeg tsarai gargahaasaa. ichihgui bol GOOGLE.deed uz araichdee neeree gutarmaar yumaa suuliin ueiin huuhduud

    1 0 Хариу бичих
    • tlll 2015/03/18
      chi iim yum medehgui yu hiij bgn? Makedonii Alexandr shuu dee. Ner n zugeer l Alexandr.

  • Зочин 2015/02/03
    Мөнгө олох хамгийн амархан арга олсон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх линкээр http://TheWeeklyJob.com/?id=333863 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/04
      vhsen hvvr chn

  • Зочин 2015/02/02
    за сүртэй юм. оросоос орчуулахдаа тэр чигээр нь биччихсэн байна. Македоны Александр гэж дууддаг юм шүү

    4 7 Хариу бичих
    • Зочин 2015/02/03
      Македоны Александр гэж дууддаг юм шүү ч гэжаах шиг. Хэнд юу заагаад байгаан?

  • Зочин 2015/02/02
    Арай ч дээ. Македонский байхдаа яахав дээ. Агуу Александрийг ингэж байгаам бол Юлий Цезарийг нэгмөсөн Римский гээд нэрлэчихээч!

    7 6 Хариу бичих
    • Зочин 2015/12/12
      Makedon aleksandr haanii ezent gurnii hemjee Mongoliin ezent gurnii 25%-tai tentseh dainii bdag shde :D


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох