МЭДЭЭ НЭМЭХ  

Бимини арлын усан дорх зам

  • 8,215 уншсан
  • 5
  • 2015/02/02

Багамийн арлуудаас холгүй Атлантын далайн гүнд оршдог чулуун блокуудаас бүтсэн хачирхалтай байгууламж хэдэн арван жилийн турш нутгийнхны ч, эрдэмтэн мэргэдийн ч, адал явдалд дурлагчдын ч анхаарлыг татсаар байна. Энэ байгууламж гэдэг нь заримдаа 6 метр хүрдэг аварга том чулуун хавтангуудыг зулж хийсэн усан дорх зам юм. Нийт урт нь 500 метр, өргөн нь 90 метр аж.  Биминигийн зам 3-9 метрийн гүнд байдаг ч, энэ хавийн ус маш тунгалаг тул дээрээс сайн харагдана. Энэ нь домогт атлантчуудын амьдарч байсан эртний тивийн үлдэгдэл гэх хүмүүс ч бий.

Энэ гайхалтай замыг хувийнхаа онгоцоор нисэж байсан нэгэн баян америк эр анх олж харжээ. Дээрээс нь харахад усан дор байдаг жирийн хад асганаас шал өөр харагдаж байсан тул олон мянган жилийн өмнө усанд живсэн хотын тухай бодол толгойд нь шууд орж ирсэн гэнэ. Тэр тусмаа түүний нутаг нэгтэн зөнч, гоц авьяастан Эдгар Кейси 1968-1969 оны үед Биминийн арлуудын орчмоос 12 мянган жилийн өмнө усанд автаж алга болсон эртний Атлантида хотын туурь олдоно гэж бүр 1936 онд зөгнөсөн байсныг хэлэх үү. Ингээд жинхэнэ шуугиан дэгдэх нь тэр. Умард Биминийн ёроолыг Майамийн Байгалийн музейн доктор Мэнсон Валентайн нэгд нэгдгүй нэгжжээ. Тэрээр Атлантын далайд 3 метрийн гүнд хайгуул хийж байхдаа хэдэн зуун тэгш өнцөгт болон шоо дөрвөлжин чулуун хавтангууд, хатуу хучилттай зам, дээд талаараа хавтангаар хучигдсан багана маягийн чулуун байгууламж зэргийг илрүүлжээ. 

Хавтангуудын байрлалын схем

Эрдэмтэн өөрийн тайландаа: “Усан дорх объект нь янз бүрийн хэмжээний, тэгш өнцөгт хэлбэртэй хавтгай чулуунуудыг шигтгэн зассан зам бөгөөд захаасаа усанд идэгдэн мөлийжээ. Энэ байгууламж нь хүний гараар бүтсэн зүйл болох нь илэрхий байна” гэжээ. Дараа нь Массачусетсийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд агаараас зураг авалт хийж нууцлаг объектын байрлалын ерөнхий схемийг тогтоожээ. Энд эртний ямар нэгэн зам, эсвэл байшин барилгын фундаментны үлдэгдэл, эсвэл бүр хэдэн зуун жилийн туршид далайн ёроолд шигдсэн барилга байгууламжийн оройн хэсэг ч байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.  

Далайн ёроол дахь чулуун блокуудыг тойрсон маргаан одоо хүртэл намдаагүй байна. Зарим нь Атлантидын нууц тайлагдлаа гэж үзэж байгаа юм. Биминийн чулуунаас авсан дээжийг эрдэмтэд тал бүрээс нь судалсны эцэст эдгээр блокууд нь ус руу байнга унаж байдаг эргийн чулуулаг огт биш, зориуд засаж боловсруулсан хавтан байна гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ нь бетонтой төстэй композит гэдэг материал байж ч болзошгүй юм байна.

Зарим эрдэмтэд эдгээр блок нь цахиурлаг занар болон шохойн чулуунаас бүтсэн холимог найрлагатай гэж үзэж байна. Гэхдээ ийм холимог чулуулаг Багамийн арлуудаар байхгүй гэнэ. Блокуудыг зүлгэж өнгөлсөн мэт өөгүй толигор байгаа нь хүний гараар бүтээгдсэн байж болохыг харуулж байгаа юм. Байгальд чулуу ийм болох нь бараг боломжгүй, хүн хийсэн байлаа гэхэд маш нарийн багажтай байсан байж таарна. Гэтэл эдгээр блокууд дор хаяж 12-14 мянган жилийн настай болох нь тогтоогджээ.

Гэвч Биминийн замыг байгалийн бүтээл гэж тооцох хүмүүс ч олноор бий. Геологч Эжен Шинн усны түрлэгийн нөлөөгөөр ийм тогтоц үүсч болно гэж үзэж байна. Хэдэн 100 жилийн туршид бөөгнөрөн шахагдаж улмаар тэгш өнцөгт хэлбэртэй болсон далайн дун, элс зэргээс энэхүү “зам” үүссэн гэсэн хувилбар ч гарчээ. Бас усан онгоцнуудаас хаягдсан балласт (онгоцыг тэнцвэртэй тогтвортой байлгах зориулалтын ачаа) гэж үзэх хүн ч бий. Хэрвээ тийм бол яагаад нэг дор, тэгээд ч зам шиг шулуун шугам үүсгэн байрласныг тайлбарлахад хэцүү. Энд ажилласан судалгааны ангиуд онцгой үр дүнд хүрч чадсангүй. Нэг ч археологч чулуун хавтангийн суурийг тултал ухаж чадаагүй юм. Усан дорх хүчтэй урсгал, эргүүлэг ихээхэн саад болж байлаа. Түүнээс гадна эндэхийн усанд аймшигт махчин цагаан акул элбэг, ёроол нь мурен хэмээх хорт загасаар дүүрэн байна. Энд ирсэн 2 ч хайгуулын анги ор сураггүй алга болсны дараа эрдэмтдийн хорхой жаахан дарагдсан гэнэ. 

Энэ “замыг” тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй домог яриа газар авчээ. 1979 онд энд ажиллаж байсан америкийн 2 шумбагч гэрэл цацруулсан 12 метрийн урт далавчтай гурвалжин объект усан дотор байхыг харсан хэмээн тангарагладаг. Энэ объект далайн ёроолд хэд хэдэн удаа маш хурднаар эргэлт хийсний дараа дээш хөөрч, хоромхон зуурын дотор тэнгэрт харагдахаа больсон гэнэ. Шумбагчдыг хүлээж байсан моторт завьтай хүмүүс ч үүнийг харжээ. 

1998 оны 6-р сард Францын хайгуул шинжилгээний ангийнхан Умард Биминийн орчимд далайн ёроолоос хөхөвтөр гэрэл цацарч байхыг ажиглажээ. Энэ өргөн шулуун зурвас гэрэл үргэлж хөдөлж байсан бөгөөд 40 орчим минутын дараа алга болсон байна. Эх үүсвэрийг нь хайгаад олоогүй аж. Гэрэлтэгч зурвасыг ойрхон байсан загас агнуурын онгоцныхон ч харжээ. Мөн Америкийн хиймэл дагуулд уг гэрэл “баригдсан” байна.

Гэхдээ Жон Марч гэдэг шумбагчийн яриа хамгийн хачирхалтай нь. Тэрээр 2000 онд усан дотор эртний замаар алхалж буй хүний бараан дүрсийг олж харжээ. Энэ хүн скафандргүй байсан нь Марчийг ихэд гайхуулсан байна. Бараг 3 метрийн өндөртэй уг хүн Марчийг чиглэн ирэхэд айсан шумбагч хурдхан дээш гарч онгоцондоо очсон байна.  

Мэдээж энэ бүх яриа ямар ч баталгаа нотолгоогүй зүйлс. Харин 2003-2004 онуудад хийгдсэн судлаач Грег Литтлийн шинжилгээний ангийн олдворт анхаарал татах зүйл их бий.

Литлл ба түүний багийнхан чулуун хавтангуудын дор яг ийм өөр нэг үе, бүр доошоо гурав дахь үе байгааг илрүүлжээ. Тэд суурьт нь хүрч чадаагүй юм. Литлл энэ бол зам биш, харин далайн ёроолын хурдсанд дарагдаж булагдсан хана туурганы оройн хэсэг байх гэсэн дүгнэлт хийжээ.

2 дахь давхаргын тун өчүүхэн хэсгийг шинжилж үзэхэд л усанд арай бага идэгдсэн, хавтангуудыг сайтар өнгөлж, өөр хооронд нь нягт наалдуулж тавьсан байдалтай байжээ. Хэмжигч багажууд далайн ёроолын энэ бүсэд хоосон нүх болон металл байгааг зааж байв. Багамийн аль ч арал дээр, түүнчлэн Атлантикийн ойр орчмын газар нутгийн хаана ч металлын орд байхгүй тул энэ нь их л хачирхалтай зүйл юм. Далайн ёроолд юу байгаа нь нууц хэвээрээ үлдлээ. Багамийн арлуудын засаг захиргаа судалгаа шинжилгээний ажилд гар татахгүй байгаа юм. Одоогоор бараг 800 сая доллар зарцуулагдаад байгаа аж. Бүгд л Атлантидаг олохыг хүсч байна!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бимини арлын усан дорх зам
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/03/09
    gve mun hachirhaltaiyaa

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/23
    Би лав хүн төрөлхтөн өндөр хөгжсөн соёл иргэншилтэй байснаа ямар нэг том гамшгийн улмаас зэрлэгшиж буцаад хөгжиж явсаар өнөөгийн төвшинд хүрсэн гэдэгт итгэдэг.

    8 0 Хариу бичих
    • Z 2015/03/02
      yag tiim

  • toorow 2015/02/14
    Gaihaltai Xvn yagaad omnoh tvvxee medehgui bnaa oyun uhaant hun geed bdag.

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох