МЭДЭЭ НЭМЭХ  

Зөгийн жилий

  • 558 уншсан
  • 0
  • 2015/02/02

Зөгийн жилий - Зөгий залуу модны мөчир, навч, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо лав, цэцгийн тоос, тоосормог, өөрийн булчирхайн шүүрэлтэй холин жилийг боловсруулдаг. Зөгий жилийг үүрнийхээ нүх сүв бөглөх, гадаргуу тэгшлэх, элдэв өвчин үүсгэгч нэвтрэхээс хамгаалах, ариутгах зорилгоор хамгаалалт халхавч хийж ашигладаг. Жилийн найрлаганд нян, вирус, мөөгөнцрийн өсөлтийг хязгаарлах, үхүүлэх чадалтай нэгдлүүд байдаг.
Жилийг эмчилгээний зорилгоор түлэгдэлт, арьсны элдэв өвчин, архаг яршил, шарх шархлааг анагаахад өргөнөөр хэрэглэдэг. Жилийний нууц өдий хүртэл тайлагдаагүй. Химийн бүтэц нь маш нарийн байх ба энэ нь ургамалын төрлөөс хамаардаг. Жилий өөр, өөр 284 нэгдэл агуулдаг боловч зөвхөн 111-ийг нь эрдэмтэд судалж тогтоосон байдаг.
Жилий нян, вирус, мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Ялангуяа сүрьеэгийн нян, цэврүүтэс, ханиад, элэгний үрэвслийн вирус зэрэг аюулт өвчин үүсгэгчийн эсрэг маш идэвхитэй.
Жилийг тогтмол хэрэглэхэд хөгшрөлт удааширдагийг судалгаагаар баталсан учир эрдэмтэд түүнийг “саатуулагч бөмбөг” гэж нэрлэсэн байдаг.
Амьд зөгийн хатгуур эмчилгээ
ЖИРЭН эмнэлэг. 10-р хороолол, 3-р эмнэлэгийн зүүн талд, Бүрэн төв, 2 давхарт, утас 98467220. Даваагаас Баасан гаригуудад 16.00-18.00 Бямба Ням гаригт 12.00-14.00 цагуудад ажиллана. Үзлэг сорил 10000₮, 1 удаагийн эмчилгээний төлбөр 25000₮ , 10-15 удаагийн эмчилгээ нь 1 курс болдог.

Зөгийн жилий
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зөгийн жилий
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох