МЭДЭЭ НЭМЭХ  

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

  • 7,973 уншсан
  • 1
  • 2015/02/02

Гэр бүл, үр хүүхэд, ажил төрлийн байдлаас шалтгаалан ямар нэгэн байдлаар асуудалтай тулгарах үе эмэгтэй хүн болгонд заавал тохиолддог гэнэ. Үүнийг дагалдан сэтгэл санаа тавгүйтэх, сэтгэлээр унах, уйтгарлах зэрэг сэтгэл зүйн сөрөг үзэгдэл гардаг аж. Ийм байдалтай тэмцэх хамгийн ашигтай бөгөөд сонирхолтой арга нь стиль имижээ өөрчлөх гэнэ...Үзээд санаа аваарай!

1. Ийм нэгэн явдал (Служебный роман, Орос)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

2 хүүгийн ганц бие эцэг, жаахан бүтэлгүй эр албан тушаал ахихын тулд дарга авгайгаа “эргүүлэх” юм болно. Гэвч хувь заяа бүхнийг зохицуулж, оройтсон хайр хамгийн “навсгар авгайг” үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй болгож өөрчилнө.

2. Миний үзэсгэлэнт хатагтай (My Fair Lady, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Бие биеэ давах гэсэн 2 эрийн мөрийний ачаар дорд гаралтай ядуу бүсгүй жинхэнэ дээдсийн хүрээлэнгийн хатагтай болж хувирна.

3. Үнсгэлжин (Cinderella, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Хатуу сэтгэлт хойд эх өнчин охинд аз жаргал өгөхийг хүсээгүй ч, шидэт дагина түүнд гоо үзэсгэлэн хайр сэтгэл, аз жаргалыг харамгүй бэлэглэдэг бидний сайн мэдэх дуртай кино.

4. Сабрина (Sabrina, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Үхэшгүй мөнхийн хайрын бас нэгэн түүх. Гэвч жирийн жолоочийн охин, баян хүний бага хүү хоёрын хооронд ямар харилцаа байж болох билээ?

5. Мулен Руж (Moulin Rouge, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Гоо үзэсгэлэнтэй, хөнгөмсөг бүжигчин бүсгүй ядуу зохиолч залууд дурласнаар аль алиных нь амьдрал эрс өөрчлөгдөнө. 2 Оскартай кино.

6. Багт наадам (Карнавал, Орос)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Амьдралд юу хамгийн үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулсан кино. Амьдралд хөлөө олохын тулд заавал нийслэлд ирж, дургүй зүйлээ хүчээр хийх шаардлага огт байхгүй ажээ.

7. Хөөрхөн хүүхэн (Pretty Woman, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Бүсгүй нь сайн хүмүүжилтэй хатагтай огт биш, залуу нь үлгэр жишээч гэр бүл зохиох нэгэн бүр биш байсан ч, жинхэнэ хайр гэдэг бүхнийг өөрчлөх шидтэй ажээ.

8. Болгоомжтой, хаалга хаагдлаа! (Sliding Doors, АНУ, Их Британ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Амьдралынхаа алхам тутамд бид цаашдын замаа тодорхойлж байдаг. Бүсгүй буух буудлаасаа өнгөрч...амьдрал нь 2 хувилбараар өрнөнө. Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгдэж байдаг гэдэг нь энэ киноны гол санаа юм. Өөрсдөө үзээрэй, тун сонирхолтой шүү.

9. Уолтер Миттийн хачирхалтай амьдрал (The Secret Life of Walter Mitty, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Митти бол жирийн нэг сэтгүүлч. Заримдаа жаахан хачин зантай нь үнэн л дээ. Гэнэт тохиолдсон азгүй явдал нь түүнийг эр зоригтой, улайрсан жуулчин болгож хувиргана. Одоо тэр юунаас ч айхаа больжээ...

10. Чөтгөр прада өмсдөг (The Devil Wears Prada, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Мода хөөх нь амьдралыг өөрчилдөг. Залуу бүсгүй загварын ертөнц, толгой эргэм амжилтын талаар мөрөөдөлдөө хэт автаад хамгийн гол зүйлээ золтой л тавиад туучихсангүй...

11. Нүцгэн үнэн (The Ugly Truth, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Эмэгтэй нь үзэсгэлэнтэй ажил хэрэгч, гэхдээ эр хүнд тавих шаардлага нь өндөр, эрэгтэй нь хөнгөмсөг, хэнэггүй, жинхэнэ секс-бөмбөг. Хоёулаа нийлэхээр юу болох бол?

12. Бохир бүжиг (Dirty Dancing, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Бяцхан охиныг ухааруулж, гудамжны танхай залууг хүмүүжүүлсэн гэгээн хайрын тухай сайхан кино.

14. Хитчийн арга (Hitch, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Сэтгэлдээ нийцсэн бүсгүйд таалагдахын тулд эр хүн ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй болдог. Түүний арга бол залилж мэхлэхгүй, уруу татахгүй, зүгээр л туслах...

13. Усан онгоцноос унасан нь (Overboard, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Ааш муутай баян айлын хүүхэн гэнэт тэнгэрээс газарт унаж, олон хүүхдийн ээж, гэрийн ажилсаг эзэгтэй болон хувирсан түүх. Өөрчлөлтийн үр дүн дэндүү гайхалтай.

15. Үйлчлэгч-хатагтай (Maid in Manhattan, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Тансаг зочид буудлын үйлчлэгч, үнэнч шударга бүсгүй ганц удаа гэнэ алдаж амьдралд ганц заяах ханхүүдээ өөрийгөө сурвалжит хатагтай мэтээр ойлгуулжээ. Хайр дурлалаа алдахгүйгээр яаж үнэнээ хэлэх вэ?

16. Шаргал үст хуульч (Legally Blonde, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Эрх танхи, дэгжин бүсгүй хэт хөнгөмсөг гэж найз залуудаа гологдсон байна. Гэвч ухаалаг сэргэлэн бүсгүй маш сайн хуульч болж өөрийн тухай таагүй сэтгэгдлийг арилгаж чадна.

17. Сохор хүслэн (Bedazzled, АНУ, Герман)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Нэгэн бүтэлгүй залуу 7 хүслээ гүйцэлдүүлэхээр чөтгөртэй бооцоо тавьж сүнсээ худалдахаар болно. Эцсийн эцэст тэр бооцоогоо алдаж орхив уу, эсвэл...?

18. 13-тайгаас 30 настай болсон нь (13 Going On 30, АНУ)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

13 нас хүрсэн өдрөө Женни 30 настай болоосой гэж хүслээ шившжээ. Маргааш нь 30 настай сайхан эмэгтэйн биед сэрсэн Женни хүүхдийн цэвэр ариун сэтгэлээр аливаа асуудлыг хялбар шийдэх болно.

19. Люси (Lusy, Франц)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Хоромхон зуурын дотор Люси жирийн хөөрхөн бүсгүй байснаа өндөр чадавхи бүхий аюулт мангас болон хувирна. Ан байснаа анчин болсон түүний савраас мултрах арга огт байхгүй...

20. Мисс цагдаа (Miss Congeniality, АНУ, Австрали)

Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд

Үнэнч сайн ажилтан боловч жаахан бүдүүн хадуун цагдаа бүсгүй үүрэг биелүүлэх явцдаа ер бусын үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болон хувирна. Харин энэ байдал нь удаан үргэлжлэх болов уу?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Имижээ өөрчилсөн тухай сайхан кинонууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • mungu 2015/02/10
    Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=336644 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.

    0 5 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох