МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн эртний мэргэжлийн 10 төрөл

  • 23,756 уншсан
  • 0
  • 2014/05/02

Биеэ үнэлэх явдлыг хамгийн эртний мэргэжил гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Хүн төрөлхтний түүхийн турш ийм үзэгдэл байсаар, улам бүр боловсронгуй болсоор иржээ. Хөнгөмсөг явдалт эмэгтэйчүүдийг зарим оронд нийгмийн шаар шавхруу мэтээр үзэж байсан бол зарим газар хатан хаан мэт өргөмжлөн дээдэлдэг байсан гэнэ.

10. Ин-Чи

Хятад улсын түүхэн дэх хамгийн анхны биеэ үнэлэгчид болох Ин-Чи нар нь МЭӨ 100 оны үед Ву хааны зарлигаар хааны армийг дагалдан явж цэргүүдэд үйлчилдэг байв. Ин-Чи гэдгийг үгчлэн орчуулбал “ лагерийн янхан “ гэсэн утгатай үг юм байна. Үүнээс үзвэл тэд Европын найз нараасаа үнэлгээ нилээд доогуур байсан бололтой. Тэдний дотор амь үрэгдсэн цэргүүдийн эхнэр, охид олноор байдаг байсан нь амьдрах аргагүйгээс тэгж явдаг байсан болов уу гэж санагдана.


9. Сүм хийдийн дурлалын бурхад

Эртний Грек Римийн сүм хийдэд амьдардаг байсан эдгээр хатагтай нар чухам аль төрөлд хамаарагдаж байсан нь одоо ч маргаантай асуудал. Учир нь тэд сүмийн нутаг дэвсгэрт санваартнуудын зөвшөөрөлтэйгээр биеэ үнэлж, үүнийгээ бурханд үйлчилж байна гэж үздэг байжээ. Зарим эрдэмтэд тэднийг сүм хийдийн орлогын эх үүсвэр болсон боолчууд байсан гэж үздэг ч, зарим нь энэ бол шашин шүтлэгийн нэг хэлбэр байсан гэж үздэг. Ялангуяа Афродита мэтийн бурхан дагинаст зориулсан сүм хийдэд үзэсгэлэнтэй сайхан, цэл залуу охид бүсгүйчүүдийг олноор нь авчирч хүссэн хүн болгонд үйлчлүүлдэг байжээ.


8. Девадас

Девадас нар бол Энэтхэгийн үржил шимийн бурхан Йелламмийн ивээл дор биеэ үнэлдэг бүсгүйчүүд юм. Охидыг нас бие гүйцмэгц эцэг эхчүүд нь “дуудлага худалдаагаар” охиныхоо онгон биеийг зардаг байсан гэнэ. Үүний дараагаар сүмд аваачиж зохих ёсыг үйлдүүлэн албан ёсоор биеэ үнэлэгч болгоно. Шөнө бүр тэднийг ахиухан мөнгө төлсөн болгонд өгнө. Эцэг эх нь үүнд огт санаа зовохгүй, цөөхөн зарим нь охиныхоо олсон мөнгийг цуглуулж хожим нөхөрт гарах инж бэлддэг байсан аж. 1988 онд Энэтхэгт энэ ёсыг хуулиар хориглосон ч өнөө үед байсаар байгаа гэнэ.


7. Дур хангагч бүсгүйчүүд

Дэлхийн 2-р дайны түүхэнд хар толбо болон үлдсэн эдгээр бүсгүйчүүдийн эмгэнэлтэй хувь заяаны тухай түүхийн эх сурвалжууд дурдахгүй байхыг хичээдэг. 1932 оноос эхлэн япончууд солонгос голдуу эмэгтэйчүүдийг армид ажиллуулна гэж хуурч авчран япон цэргүүдийн бэлгийн хэрэгцээг хангаж байх амьд машин болгон ашиглаж байжээ. 200 000 эмэгтэйчүүдээс 25-30% амьд үлдсэн баримт бий. 11 настай охин өдөрт 50-100 эрчүүдэд үйлчилж, татгалзвал үхтлээ зодуулж, хүчиндүүлдэг байсан байна. 2014 онд энэ явдлыг биеэр туулсан 55 эмэгтэйгээс Япон улс албан ёсоор уучлал гуйсан гэнэ.


6. Авлетрид

Эртний Грекийн сонгодог биеэ үнэлэгчдийг ингэж нэрлэдэг байжээ. Тэд нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг, зөвхөн бэлгийн төдийгүй дуулах, бүжиглэх, уран цэцэн ярих, акробат хийх, илбэ үзүүлэх, илдээр тулалдах зэрэг олон төрлийн авьяастай эмэгтэйчүүд байлаа.  Эдгээр бүсгүйчүүд нийгмийн хайр хүндэтгэлийг хүлээж, олныг хамарсан арга хэмжээний хүндтэй зочид нь байж чаддаг байв. Гэхдээ л тэд сексийн авьяас чадвараа зоосоор үнэлж байсан аж.


5. Ганика

Японы гейша нарын энэтхэг хувилбар. Эдгээр бүсгүйчүүд эр хүнд аз хийморь авчирдаг гэдэгт олон хүн итгэдэг байв. Тэд хэзээ ч нөхөрт гардаггүй, харин энгэр зөрүүлэх ёсны 64 урлагийг эзэмшиж ганика цол авсныхаа дараа нийгмийн дээд давхаргынханд үйлчилж, төрийн хамгаалалтанд ордог байлаа. Тэдний гоо үзэсгэлэн, билэг оюуныг олон дуучид, яруу найрагчид магтан дуулсан байдаг.


4. Зона

Зона бол еврейн Библид хамаарагдах биеэ үнэлэгчид боловч, библийн сургаалийн гадуур, зөвхөн тэдэнд зориулан зохиогдсон онцгой хуулиар амьдардаг бүсгүйчүүд байлаа. Тэд эр хүнд харьяалагдахгүй, хүүхэд төрүүлсэн ч тэжээж тэтгэх албагүй. Санваартнуудаас бусад бүх эрчүүд тэдэнтэй хүссэнээрээ зугаацаж болно.


3. Гетера

Гетерууд нь Афины дээгүүр зиндааны биеэ үнэлэгчид бөгөөд голдууолзны бүсгүйчүүд байдаг. Афин гаралтай бүсгүй гетера болж болохгүй. Тэд бусдын өмнө ил тод “ажиллах” заншилтай байсан гэнэ. Эрчүүд гетераг худалдан авч чөлөөлж болох ч, гэрлэх хориотой байлаа. Гетерчууд нэр нөлөө бүхий хүмүүсийн амраг болох нь элбэг. Үзэсгэлэнтэй сайхан, гоёмсог дэгжин эдгээр бүсгүйчүүдийг нэрт зураачид, уран барималчид байнга загвар болгон сонгодог байжээ.


2. Таваиф

18-р зууны эхэн үеэс 20-р зуун хүртэл энэтхэгийнтаваиф хэмээгдэх татвар эмс ихэд алдартай байсан юм. Тэд уран сайхнаар дуулж, бүжиглэж, хөгжим тоглож, зөвхөн баян чинээлэг, дээд язгууртнуудад л үйлчилдэг байв. Ивээн тэтгэгчээ зөв сонгож чаддаг ухаантай нэг нь багагүй хөрөнгө чинээтэй болж амждаг байлаа. Тэд охидтой болж хөрөнгө, туршлагаа үе дамжуулан үлдээдэг байв. Нэг үе эдгээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь сүрхий өсөж байсан гэдэг. Тэд ивээн тэтгэгчтэйгээ гэрлэх хориотой ч, зарим тохиолдолд эхнэрээс огт ялгаагүй байжээ.


Мута

Энэ бол маш зальжин ойлголт. Мута гэдэг бол исламын шашны ёсоор эр эм хоёр гэрээний дагуу тодорхой хугацаагаар түр гэрлэх заншил юм. Гэрээ нь маш тодорхой заалттай: эмэгтэй хэдийчинээ инж авах, гэрлэлт ямар хугацаатай, бэлгийн ямар харилцаатай байх зэргийг нарийвчлан тусгасан байна. Зарим тохиолдолд эцэг эхийн хатуу хяналтан дор, бэлгийн харилцаагүйгээр, ердөө хэдхэн цагийн хугацаатай гэрлэлт болдог. Үүний үр дүнд эмэгтэй тодорхой хэмжээний мөнгө авах ёстой. Гаднаас нь харвал мусульман шашинтнууд биеэ үнэлэхийг эрс хориглож байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ залууст шашны баримтлалаа зөрчихгүйгээр тодорхой хөлс төлөөд хамтрагчаа хэдэн ч удаа сольж болох замыг нь шуудхан нээгээд өгчихөж байгаа юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн эртний мэргэжлийн 10 төрөл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох