Олон улсын социал демократ, дэвшилтэт намуудын "Прогрессив Альянс" байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсаас доктор, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг сонгогджээ. 

Олон улсын социал демократ, дэвшилтэт намуудын Прогрессив Альянс байгууллагын шинэ Удирдах зөвлөлийн гишүүдтэй танилцана уу.

Энэхүү байгууллагын Удирдах зөвлөлд жендерийн тэгш байдлыг хангах үүднээс сая Шведийн Стокольмд болсон чуулганаар эрэгтэй, эмэгтэй 50, 50 хувийн төлөөллийг хангасан юм. Монгол Улсаас доктор, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг ийнхүү дэлхийн 140 гаруй улс төрийн намаас төлөөлөл болон сонгогдсон 40 эмэгтэй улс төрчийн нэг болсон.

Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон эмэгтэй улс төрчдийн дунд Шинэ Зеландын Ерөнхий сайд, террорист халдлагын эсрэг хийсэн хүчтэй мэдэгдлээрээ дэлхийд алдаршсан Жасинда Ардерн, Австрийн Социал демократ намын анхны эмэгтэй лидер Памела Вагнер нарын нэртэй улс төрчид сонгогдсон юм.

Прогрессив Альянсын Удирдах зөвлөл өмнө нь УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ байсан бөгөөд энэхүү чуулганаар дахин сонгогджээ.