Иргэдийг автобусны өөдөөс тосч гүйхгүй байхыг анхаарууллаа

Нийтийн тээврийн хэрэгслийг автобусны буудал руу орж  зогсоогүй байхад өөдөөс нь гүйхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд анхаарууллаа. Ялангуяа ажил эхлэх, тарах цагаар нийтийн тээврийн ачаалал ихэсдэг тул иргэд нэгтэйгээ өрсөж тээврийн хэрэгслийг зогсч амжаагүй байхад нь суух, тосч гүйх нь түгээмэл. Гэвч санамсар болгоомжгүй байдлаас үүдэн тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, бэртэж гэмтэх эрсдэлтэй тул нийтийн тээвэр автобусны буудал руу орж зогссоны дараа  зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст  энэ сарын 15-21-ны хооронд нийт 945 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, бэртсэний тав нь хүүхэд байжээ. Авто ослын улмаас гэмтсэн хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 2.5 дахин өссөн байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг өмнөх долоо хоногоос   7.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.