МЭДЭЭ НЭМЭХ  

iPhone-ы зай удаан барьдаг болно

  • 1,999 уншсан
  • 0
  • 2014/05/04

Гар утасны зай тэжээлийг хамгийн их үрдэг хэсэг бол дэлгэц байдаг. Олон өнгө, өндөр нягтралыг гаргахын тулд асар их энерги шаарддаг.

Тэгвэл сая Apple компани LuxVue компанийг худалдаж авлаа.

LuxVue нь бага эрчим хүчээр ажилдаг шингэн кристал дэлгэцний технологийг хөгжүүлсэн жижиг компани юм.

Үнийн дүн хэд болохыг нийтэд зарлаагүй гэнэ. LuxVue-гийн багийнхан Apple-ын технологийн шинэчлэлтийн албанд нэгдсэн байна.

Ингэснээр Apple-ын бүтээгдэхүүнүүдийн зай тэжээл илүү удаан хэрэглэгддэг болох зам нээгджээ.

Apple компани нь энэ мэтээр шинэлэг технологи хөгжүүлсэн жижиг команиудыг худалдаж авдгаараа алдартай. Стив Жобс нэгэнтээ "бид орлогын эх үүсвэрийг нь харж худалдаж авдаггүй, харин технологийн үнэ цэнийг нь хардаг" гэж байсан юм.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/6op
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
iPhone-ы зай удаан барьдаг болно
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох