МЭДЭЭ НЭМЭХ  

Цаг, гутал хоёр нь эр хүний мэдрэмж болон нийгэмд эзлэх байр суурийг илтгэдэг

  • 3,828 уншсан
  • 0
  • 2015/02/05

Орчин үеийн эрчүүд гадаад үзэмж, имиждээ ихэд анхаардаг болж. Зарим нь дотуур хувцаснаасаа эхлээд бээлийгээ хүртэл шилж сонгодог байна. Ямар ч тохиолдолд эр хүнд түүний нийгмийн байдал, стиль имижд тохирсон хэдэн төрлийн хувцас заавал байх хэрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь цаг, гутал хоёр юм. Энэ хоёрыг бусад хувцсандаа тохируулж зөв сонгох хэрэгтэй гэнэ.

Цаг

Өндөр албан тушаалтай эрчүүд матрын арьсан оосортой, үнэт чулуугаар чимэглэсэн алт, мөнгөн цаг зүүж болох юм. Харин дунд зэргийн менежерт энэ нь огт тохирохгүй.

Уг нь өмссөн хувцсандаа тохируулж өөр өөр цаг зүүх ёстой ч, тийм боломж ховор байдаг тул хамгийн зохицол сайтай цагийг сонгож болох юм.

Классик загварын цаг нь хамгийн боломжит сонголт. Голдуу арьсан оосортой, дугуй нүүртэй, хар буюу мөнгөлөг өнгөтэй байдаг. Тоо нь араб, ром аль нь ч байж болно. Бүх төрлийн хувцастай сайн зохицдог.

Идэвхтэй, эрч хүчтэй залуу хүмүүс футболка, жинс, шортон дээр спорт загварын цаг зүүвэл аятайхан харагдана. Ийм цаг янз бүрийн хэлбэртэй, гаджет нь ч өргөн сонголттой, металл буюу резин оосортой байдаг. Мөн ус болон доргилтоос хамгаалах системтэй.


Гутал

Ажил хэрэгч хүмүүс сонгодог загварын гутлыг илүүд үздэг. Бололцоотой гэдгээ харуулах гэвэл матрын эсвэл могойн арьсан гутал аваарай. Сүүлийн үед «Оксфорд», «Дерби» брендийн гутлыг ихэд өмсөх болжээ.

«Оксфорд» нь жинхэнэ арьсаар хийсэн лакан гутал бөгөөд уртавтар дугуй, эсвэл тал дөрвөлжин  хоншоортой, ил үдээстэй байдаг.

«Дерби» нь далд үдээсээрээ л ялгаатай, бусад талаар ив ижил гэнэ.

Сонгодог загварын гутлыг ажил хэрэгч хослолтой л өмсөх ёстойг бүү мартаарай. Жинстэй өмсөж хэрхэвч болохгүй.

Харин спортын гутал нь өнгө загварын өргөн сонголттой. Adidas, Reebok зэрэг брендүүд нь “амьсгалдаг материал”: лак, жинхэнэ арьс зэргийг санал болгож байна. Загварлаг дизайн, өнгөний хоршилтойгоо нийлээд эдгээр гутал нь залууст давтагдашгүй төрхийг бүрдүүлж өгдөг.

Харин эр хүн бүр гутлын ариун цэвэрт дээд зэргээр анхаарал тавьж сурах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн эр хүн муухай гуталтай явах нь зүйд нийцэхгүй учир гутлаа тогтмол цэвэрлэж байгаарай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цаг, гутал хоёр нь эр хүний мэдрэмж болон нийгэмд эзлэх байр суурийг илтгэдэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох