МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

  • 4,160 уншсан
  • 6
  • 2015/02/05

Аливаа өвчний гарал үүслийг олж тогтоох нь зөв эмчилгээнд нэн чухал. Зарим өвчин яаж үүссэн нь тодорхойгүй байдаг ч, дараах өвчнүүд амьтны ертөнцөөс гаралтай болох нь маргаангүй нотлогджээ.

ДОХ

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Хамгийн анх Гаэтан Дугас гэгч хүнийг ДОХ-ын вирус тараасан хэмээн буруутгаж байсан ч, үнэн хэрэгтээ вирус хэдэн арван жилийн өмнө гарчээ. 1900-гаад оны эхэн үеэр Камеруны ойд вирус тээгч шимпанзе сармагчинг агнасан анчин өвчих үедээ гар хуруугаа эсгэсэн, эсвэл хуучин шархтай байснаар халдварлаж өвчин авсан гэж үздэг. Энэ өвчин хүнээс хүнд маш хурдацтай тархаж, орчин үеийн жинхэнэ гамшиг болоод байна.

Африкийн нойрмог өвчин

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Энэ өвчин 1970-аад оны үед анх гарчээ. Цеце ялаа нь халуурах, туурах, сульдан ядрах, хавагнах зэрэг шинж тэмдэгтэй нойрмог өвчнийг үүсгэдэг паразитыг тээдэг байна. Жил бүр 30 000 орчим хүн уг өвчнөөр өвдөж комд орон үхдэг гэнэ. Цеце ялаа 37 оронд тааралддаг тул энэ өвчин нь дэлхий нийтийн асуудал болоод байгаа юм.

Эбола вирус

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Эболын вирусын сүүлийн тархалтанд Африкийн макаки сармагчинг буруутгаж байсан ч энэ нь завсрын тээгч болох нь хожим батлагджээ. Энэ өвчин Африкийн сарьсан багваахайнуудаас гаралтай юм байна. 2 настай африк хүү Эмиль Куамуно халдвар авсан анхны хүн гэнэ. Хүү сарьсан багваахай олноор үүрлэсэн том модны хонгилд орж тоглож байхдаа тэдгээр амьтдад гар хүрсэн, эсвэл ялгадастай нь холилдож халдварласан нь тодорхой болжээ.

Амьсгалын дистресс хам шинж

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Энэ өвчин 2002-2003 онуудад анх гарч эхэлсэн бөгөөд эхлээд суусар зэрэг амьтдаас гаралтай байх гэж сэжиглэж байсан ч, 2013 онд Хятадын сарьсан багваахай өвчин үүсгэгч болохыг олж тогтоожээ.

Конго-крымын цусархаг халууралт

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Энэ өвчнөөр өвдөгсөд Эболын өвчинтэй төстэй шинж тэмдгийг үзүүлэх ба 40% нь үхэлд хүрдэг аж. Анхны тохиолдол нь 1944 онд Крымын хойг дээр гарч цэргүүд, тариачид өртөж байжээ. Энэ нь нэг төрлийн шимэгч хачигны үүсгэдэг өвчин юм. Хачигтай хонь малаас ч хүнд дамжиж болдог энэ өвчний эсрэг найдвартай вакцин одоогоор гараагүй байна.

Хендра

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

1994 онд Австралийн туршлагатай морь сургагч Вик Рейл 14 морьтойгоо адил өвчнөөр өвдөж хэдхэн хоногийн дотор нас баржээ. Үүнээс хойш 7 ийм тохиолдол илэрсэн байна. Өвчин тээгч нь Австралийн нисдэг үнэг болох нь ч тогтоогджээ. Энэ амьтнаас хүнд шууд халдах хавьтал байхгүй тул морь дамжуулагч нь болдог байна. Амьтны биед орсон вирус улам хүчирхэгждэг аж.

Мачупо вирус

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Анх Боливи улсад 1959 онд гарч эхэлсэн, өвчлөгсдийн 30%-г үхэлд хүргэдэг. Өвчин үүсгэгч нь талын хулгана гэнэ. Боливид муур их хэмжээгээр үхсэний дараа энэ өвчин идэвхжиж эхэлжээ. Хулганы шээс, шүлсэнд вирус ихээр агуулагдсан байдаг гэнэ. Шээс уурших үед түүгээр амьсгалсан хүн халдварладаг гэж эрдэмтэд таамаглаж байна.

Марбург

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Марбург нь эболын өвчинтэй төстэй. Өвчин үүсгэгч нь Африкийн нисдэг үнэг. Ялангуяа энэ амьтныг тансаг зоог хэмээн амтархан иддэг бүс нутгаар марбург өвчин гаарч байгаа аж. Нисдэг үнэгнүүд маш түргэн үрждэг амьтан тул болгоомжлох арга хэмжээ авч байгаа гэнэ.

Лассын халуун ханиад

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Лассын ханиад нь баруун Африкт дэлгэрсэн, олон хөхт хархнаас халддаг өвчин. Боливийн хулганын нэгэн адил түүний ууршсан шээсээр амьсгалсан хүмүүс өвддөг байна. Энэ мэрэгч нь маш үржимхий төдийгүй үүр ноохойгоо хүний гэрт, хүнсний зүйлийн ойролцоо барих дуртай гэнэ. Жил бүр 500 000 хүн энэ өвчинд өртөж, 20 000 орчим нь үхдэг байна.

Ойрх Дорнодын амьсгалын дистресс хам шинж

Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд

Энэ нь Арабын хойг хавьд дэлгэрсэн шинэвтэр өвчин юм. Хурц тархалт ажиглагдаагүй ч, амьтны гаралтай тул болгоомжлох хэрэгтэй гэж заагдсан байдаг. Үүсгэгч нь Египтийн булшны уутан далавчит багваахай. Гэхдээ завсрын дамжуулагч нь төрөл бүрийн мал, амьтан: тэмээ, ямаа, хонь, муур зэрэг болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтнаас хүнд дамждаг айхтар өвчнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Dox 2015/02/16
    Axaxa barg yu ysn bh oo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    *Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=335810 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/06
    batman ch yostoi

    0 0 Хариу бичих
  • sarisan-bagvaahai 2015/02/06
    өө энэ муу сарьсан БАВГАЙХАЙ чинь найгүй олон өвчин тараадаг нөхөр байна шд.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/05
    sarisan bagwaahai chin yostoi uwchnii uur yum bshd. Ter anhnii baagii yag sarmagchin uwchsun uu, eswel sarmagchintai yu yasnuu haha

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/06
      Hahah


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох