МЭДЭЭ НЭМЭХ  

Ойрын ирээдүйд дэлхий дээрх амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

  • 6,237 уншсан
  • 6
  • 2014/05/05

10. Бэлэн мөнгөний хэрэглээ үгүй болно

Ер нь мөнгө их урт түүхтэй. Хэдий тийм боловч компьютер бүхнийг гартаа авснаас хойш бэлэн мөнгөний ач холбогдол багассаар байгаа билээ. Өнөөдөр хэн дуртай нь смартфоноо ашиглан тооцоо хийчихдэг болсон учраас мөнгө хуучны эдлэл болох цаг тун ч ойртоод байна.

Дэлхийн аль ч оронд мөнгөн дэвсгэртүүдийг үйлдвэрлэн гаргах, шинэчлэх, хуурамч мөнгө хийгчидтэй тэмцэхэд маш их хөрөнгө, хүн хүч зарцуулдаг ажээ. Гэмт хэрэгтнүүд болон татвараас зайлсхийгчид бэлэн мөнгөний хүчээр л нуугдмал байж чаддаг. АНУ цаасан мөнгөнд зориулж жилд 200 тэрбумыг үрдэг. Энэ нь Их Британ улс эрүүлийг хамгаалах системдээ төсөвлөдгөөс ч их юм байна. Гэтэл Их Британд эрүүл мэндийн салбар хамгийн сайн хөгжсөн билээ. Эрүүл мэнд гэснээс цаасан мөнгө элдэв нянгаар дүүрэн байдгийг хэн хүнгүй сайн мэдэх байх.

Ингэхлээр ойрын ирээдүйд мөнгөн дэвсгэрт хэрэглээнээс хасагдах нь дамжиггүй. Урьдчилан таамаглаж байгаагаар Швец улс энэ процессийг эхлүүлэх юм байна. Гэхдээ шидэт дохиураар дохисон мэт амархан бүтчихгүй л дээ. Адаглаад л хувь хүний үрлэг зарлага бүгд ил тод болохоор бас асуудал гарна. Бас хүн түрийвчиндээ байгаа материаллаг юмнаас хагацах тун дургүй тул харьцангуй ухаалаг зарцуулдаг сэтгэл зүйн нэгэн сонин онцлогтой гэнэ!


9. Хүн ам ихээр нэмэгдэнэ

Хүн амын өсөлт сүүлийн 15 000 жилд тогтвортой нэмэгдсээр байгаа юм байна. Хэдхэн жилийн өмнө бид 7 тэрбум хүрсэн билээ. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн хүн ам 12 жил тутамд 1 тэрбумаар нэмэгддэг ажээ. Энэ хурдаар явбал бид 10 гаруйхан жилийн дараа 8 тэрбум болно.

Австри эрдэмтдийн судалгаанаас үзвэл дэлхийн хүн ам 2100 оны үед оргил үедээ хүрэх бололтой. Дараагийн зууны эцсээр бид 10 тэрбум хүрээд, үүнээс хойш өсөлт буурах таамаглал байгаа юм. Үүнийг үзэхийн тулд одоогийн бид 150 наслах хэрэгтэй болох нь.


8. Хүмүүс урт насална

150 настай хүмүүс бий болно. Хөгшрөлт, наслалтыг судалдаг Английн эрдэмтэн Обри де Грей 150 наслах хүмүүс дэлхий дээр хэдийнээ төрчихөөд байгааг онцолжээ. Энэ нь та нарын танил ч юм уу, эсвэл та өөрөө ч байхыг үгүйсгэх аргагүй. Эргэн тойрноо анхааралтай ажиглавал та агуу их өөрчлөлтийн эрин үед амьдарч байгаагаа мэдэрнэ. Жишээ нь, тун удахгүй хүмүүс марафон гүйлтийн зайг хоёрхон цагт туулдаг болно. Домогт гүйгч, дэлхийн олон удаагийн аварга Хайле Гебрселасси үүнд итгэлтэй байгаа гэнэ.


7. Цахиуран чипний үе дуусна

Өнөөдөр тооцоолон бодох систем дэх цахиурын үе өнгөрч байна. Компьютер, тооцоолон бодох техникийн IBM компани нүүрстөрөгчийн нано хоолой асуудлыг шийдэж болно гэж үзэж байгаа бөгөөд Стэнфордын шинжээчид энэ технологийг хэдийнээ туршиж эхлээд байна. Нүүрстөрөгчийн нано хоолой нь цахиурыг бодвол овор хэмжээ бага, хөнгөн, хурд ихтэй тул тооцоолох чадал илүү сайтай байна гэж мэргэжилтнүүд найдаж байгаа гэнэ.

Квантын тооцоолол бүр хол урагшилсан бөгөөд ойрын ирээдүйд тооцоолон бодох системд эргэлт гаргана хэмээн хүлээлт үүсгээд байна.


6. Дэвшилтэт 4D технологи

Маш өргөн боломж олгох 3D технологийн тухай ярьдаг байсан бол одоо өөрөө өөрийгөө бүтээх чадвартай объектуудыг бий болгох 4D технологийг ашиглах үе ирнэ. Жишээ нь, та тавилгаа угсрах гэж заавар уншиж зовох шаардлагагүй. Програмчлагдсан материалууд тухайн нөхцөл байдалд тохируулан өөрсдөө хэлбэр дүрсээ олох буюу өөрчлөгдөнө. Ер нь өөрийгөө бүтээх горим нь нано технологийн үйлдвэрлэлд маш чухал зүйл болох юм. Их Британы Шеффилдийн Их сургуулийн химичдийн баг хүний бие дотор орж өөрийгөө бүрдүүлээд хавдрын эсүүдийг хөнөөдөг робот бүтээхээр ажиллаж байна.


5. Нян бактертай шинэ аргаар тэмцэнэ

Нэгэн цагт сая сая хүний амь насыг аварч байсан антибиотик аажмаар байр сууриа тавьж өгөхөөс аргагүйд хүрнэ, учир нь бактерууд төрөл бүрийн антибиотикт улам тэсвэртэй болсоор байгаа билээ. Ингэхлээр хүссэн хүсээгүй анагаах ухаанд агуу өөрчлөлт хийх хэрэгтэй болж байна. Эдгээрийн нэг нь бактериофаг хэмээх бактер устгагч вирусыг ашиглан эм бэлдмэл бүтээх явдал юм.

Өөр нэг арга нь өвчтэй эд эсүүдийг эсрэг биетэй  холбон өгч дархлааны системийн үйл ажиллагааг  идэвхжүүлэх технолог юм. Энэ технологийг Нобелийн шагналт микробиологч Кэри Маллис гэдэг хүн боловсруулсан байна.

Мөн цусан дахь химийн элементүүдийн генийг өөрчлөн програмчилж бактерийг устгах нано биетүүдийг бүтээх, аливаа өвчтэй эсийн мембраныг устгах шинэ төрлийн антибиотик гаргах, лазерийн гэрлийн үйлчлэлээр идэвхжиж өвчин үүсгэгч бактеруудыг хөнөөх мөхлөгүүдийг бий болгох, өвчин үүсгэгч бактерийн эсрэг цэнэгтэй үүрүүдийг бий болгож тэднийг устгах гэх мэт түрүүчээсээ хэрэгжиж эхлээд байгаа маш олон шинэ санаа, шилдэг шийдлүүд байгаа юм байна.


4. Зарим зүйлийн амьтад мөхөж үгүй болно

Дэлхий дээр орших 4000 гаруй зүйлийн сүүгээр бойжигч амьтдын дөрөвний нэг нь ойрын 30 жилд устаж үгүй болох аюултай тулгараад байна. Ердөө л 25 орчим жилийн дараа бид заан, хирс, арслангүй ертөнцөд амьдарч байж болзошгүй. Бас ой модыг их хэмжээгээр огтолж, амьдрах орчинг нь үгүй болгосноос, мөн амт чанар сайтай махнаасаа болж горилл сармагчин мөхлийн ирмэгт хүрээд байна. Тэрчлэн сибирийн бар, 51 төрлийн сарьсан багваахай энэ хар дансанд хэдийнээ оржээ.

Бидний хүүхэд  ахуй насандаа номноос зургийг нь шимтэн хардаг байсан олон төрлийн амьтдын тал нь хэдхэн жилийн дараа хорвоогоос арчигдах дээрээ тулаад байна. Бидний амьдарч буй энэ цаг үед амьтад бөөнөөрөө устах тавилантай байж. Яг л динозавруудын үе шиг. Энэ нь дэлхийн түүхэнд 6 дахь удаагаа болж буй үзэгдэл бөгөөд энэ удаагийн сүйрлийн гол буруутан нь яалт ч үгүй хүмүүс бид болж байна.


3. Бензингүй ертөнц

Цахилгаан машин, дотоод шаталтын хөдөлгүүрт машин хоёр зах зээлийн төлөө удтал өрсөлдсөн түүхтэй. 1900 оныг хүртэл хэрэглэхэд хялбар, цэвэрхэн, үнэр болон дуу чимээ багатай цахилгаан машинууд  зэх зээлд ноёрхож байв. Өнөөдөр цахилгаан машины хэрэглээг сэргээх ажил тодорхой үе шаттайгаар явагдаж байна. Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа голлон нөлөөлж байгаа гэдэгтэй та санал нийлэхгүй байж болох ч, нефтийн нөөц нэг л өдөр барагдана гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Машинд маань сэргээгдэх эрчим хүч хэрэгтэй.  Чухам ийм учраас цахилгаан автомашин хэрэглээнд орох цаг ойрхон ирээд байна. Shell нефтийн компаний мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар  бензинээр ажилладаг сүүлчийн автомашин 2070 онд гарах юм байна.


2.  Суурин утас хэрэглээнээс гарна

Та ямар утастай вэ? Хэдхэн жилийн энэ асуултанд ердөө л хоёрхон янзаар: кноптой, эсвэл эргүүлдэг утастай гэж хариулдаг байлаа. Гэхдээ л ийм утаснууд үй түмэн хүний аминд орсон ачтан юм шүү. Өнөөдөр суурин утасны хэрэглээ улам бүр багасаж байна. Маш алслагдсан ганц нэг газар л суурин утас үлдэж байгаа бөгөөд заримдаа холбоо барих цорын ганц арга хэрэгсэл болох нь ч бий. Түүнээс гадна цахилгаан тасарсан ч суурин утас ажилласаар байдаг нэг давуу талтай.


1.Эмчилгээгүй  гэгдэж байгаа өвчнүүдийг ялан дийлнэ

ДОХ бол дэлхийд хамгийн өргөн тархсан халдварт өвчнүүдийн нэг болоод байгаа билээ. Хэдэн арван сая хүн энэ өвчнөөр нас барж, бас хэдэн арван сая нь өвчний вирусыг тээн өдөр хоногийг шаналан өнгөрүүлж байна. Хүмүүний амьдралын нэгэн үед гарч ирсэн өвчин нөгөө үед ялагдах нь тодорхой. Төрөлхийн вирустай хүүхдүүдийн тоо жилээс жилд буурч байна. Нас баралтын хувьд ч нааштай мэдээ бий. 2011 онд Өмнөд Америкт ДОХ-оор нас барагсдын тоо 2005 оныхоос 100 000 хүнээр багассан байжээ.

Хүн төрөлхтөн вакцин хэрэглэхгүйгээр ялах анхны өвчин нь дракункулёз буюу ундны усны бохирдлоос үүдэн халдварлаж арьсыг гэмтээдэг өвчин бололтой. Өвчний паразитыг 1986 онд 3,5 сая хүн тээж байсан бол 2012 онд 542 болж цөөрчээ. 2015 онд уг өвчнийг бүрэн ялна гэж ДЭМБ тооцоолж байгаа юм. Харин 2020 онд фрамбези буюу бөөрөлзгөнө яр хэмээх бактерийн гаралтай өвчнийг бүрмөсөн устгана гэж үзэж байна. 

 

Төстэй мэдээлэл : Ертөнцийн мөхлийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй 10 Ер бусын тээврийн хэрэгслүүд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ойрын ирээдүйд дэлхий дээрх амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/19
    1l zuiliin amitan,shavj ustval amidral baihgui, harn hun bhgui bol amidral tsetseglene. Uuniig erdemted ch helj sanal niildeg, 1l shavj bolon amitan ustval ene amidral ugui bolno gdg ym bnle

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/08
    амьтад л устаад бгаа нь харамсалтай юм даа :((

    2 0 Хариу бичих
  • oldschool 2014/05/07
    huuchin tsagt xopom caak setge ntr goy site bj blee odoo bol hog hog.... harin tanai site nice bna shuu amjilt

    4 0 Хариу бичих
  • - 2014/05/06

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/06

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/05/05
    estoi sonirholtoi medee bn

    38 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох