2000 гаруй жилийн өмнөх ус зайлуулах хоолойг илрүүлжээ

Энэ оны аравдугаар сард БНХАУ-ын Шаньдүн мужийн соёлын дурсгалын археологийн хүрээлэн, Чиндао хотын соёлын дурсгалыг хамгаалах археологийн хүрээлэнгийн хамтарсан археологийн баг Ланятайн бууринд анх удаагаа археологийн малтлага хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тэд Хятадын эртний Чинь, Хань гүрний үе буюу 2000 гаруй жилийн өмнө ашиглаж байсан ус зайлуулах системийг илрүүлсэн байна. Уг усны хоолой нь орчин үеийн хотын газар доорхи ус зайлуулах хоолойтой төстэй байгаа ажээ.