МЭДЭЭ НЭМЭХ  

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

  • 3,627 уншсан
  • 2
  • 2015/02/06

Гэрэл бол бидний амьдралыг олон талаар гийгүүлж байдаг байгалийн гайхалтай үзэгдэл юм. НҮБ-аас 2015 оныг Олон улсын гэрлийн жил болгон зарлажээ. Гэрлийн тухай зарим сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Нар үнэн хэрэгтээ цагаан өнгөтэй. Сансраас харахад Дэлхийн агаар мандалд сарниагүй гэрэл нь жинхэнэ өнгөөрөө харагддаг. Харин Сугар гарагийн агаар хэт нягт тул тэндээс Нарыг олж харах боломжгүй аж.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Бодисын солилцоо явагддагийн ачаар хүн гэрэлтэж харагддаг. Гэвч биднээс гарах гэрэл энгийн нүдэнд харагдах гэрлээс 1000 дахин сул байдаг гэнэ.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Нарны гэрэл далайн ёроолыг 80 метр хүртэл гэрэлтүүлж чадна. Харин 2000 метр буюу түүнээс гүнд шумбавал гэрэл цацруулагч далайн чөтгөр хэмээх загасыг олж харна. Энэ махчин гэрэлтэгч биеэрээ хоол тэжээлээ хууран авчирдаг байна.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Ургамал фототсинтезийн процессийн явцад ногоон өнгийг ойлгож бусад өнгийг шингээдэг тул ногоон өнгөтэй харагддаг. Хэрвээ ургамлыг ногоон гэрэл дор байлгавал үхнэ.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Наран дээрх дэлбэрэлтээс болж үүссэн “шуурга” Дэлхийн агаар мандалтай харилцан үйлчилснээр туйлын туяа татдаг байна. Эскимосчууд энэ үзэгдлийг далайн арслангийн толгойгоор хөл бөмбөг тоглож байгаа үхэгсдийн сүнс хэмээн тайлбарладаг ажээ.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Манай гарагийн эрчим хүчний нэг сая жилийн хэрэгцээг Нар 1 секундын дотор гаргадаг байна.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Хурц гэрэлд найтаадаг эмгэг хүмүүсийн 18-35%-д тохиолддог. Чухам яагаад гэдгийг хэн ч тайлж чадаагүй байна. Хамгаалах гол арга нь нарны шил зүүх.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Давхар солонго татсан үед усны дусал болгоны дотор гэрэл 2 удаа хугарна. Гадна талын солонгын өнгө урвуу дараалалтай байдаг аж.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Калифорн мужийн Ливерморе дэх гал унтраах ангид байдаг чийдэн нь хамгийн удаан хугацаанд асч буй чийдэн юм. Энэ чийдэн 1901 оноос хойш тасралтгүй асч байгаа гэнэ.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Гэрэл ямар нэгэн бодисын дундуур өнгөрөхдөө удааширч хугардаг. Линз иймэрхүү маягаар гэрлийн цацрагийг нэг цэгт төвлөрүүлж гал гаргаж чаддаг байна.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Зарим амьтад бидний харж чадахгүй гэрлийг хардаг. Жишээ нь, зөгий хэт ягаан туяаг хардаг бол, хоржигнуур могой хэт улаан өнгийг харж чаддаг.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Ниагарын хүрхрээг 1879 онд гэрэлтүүлжээ. Гэрэл нь 32 000 лаатай тэнцэж байв. Өнөө үед Ниагарын хүрхрээний гэрэлтүүлэг 250 сая лаатай тэнцүү гэнэ.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Мэлхийний нүд гэрэлд маш мэдрэмтгий тул Сингапурын эрдэмтэд үүнийг ашиглаж маш нарийн фотон мэдрэгч бүтээхээр ажиллаж байна.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Гэрэл лугшиж байдаг. Энэ энергийг сансрын аялалд ашиглаж болох юм гэж эрдэмтэд үзэж байна.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Үзэгдэх гэрэл нь цахилгаан соронзон долгионы зөвхөн нэг хэсэг юм. Иймээс л LED чийдэн буюу диодон гэрлүүд хямд төсөр байдаг аж. Улайсах чийдэнгээс ялгаатай нь эдгээр гэрэл зөвхөн үзэгдэх гэрлийг л ялгаруулдаг байна.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Хүний нүд гэрлийг хэрхэн хүлээж авдгийг тогтоохын тулд Исаак Ньютон ухархайдаа зүү хатгаж туршилт хийжээ. Тэрээр гэрэл дотоод үйл ажиллагааны нөлөө, эсвэл гадна орчны нөлөөний аль нь болохыг ойлгохоор оролдож байсан нь тэр гэнэ. (Хариулт: 2 таамаглал хоёул зөв. Нүдэн дэх зүү гэрлийн тодорхой давтамжинд мэдрэгдэнэ)

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Гэрэлт цох 100% үр ашигтай химийн урвалын үр дүнд хүйтэн гэрлийг ялгаруулдаг. Эрдэмтэд үүнийг дуурайлган илүү хямд диодон гэрлийг (LED чийдэн) хийхээр төлөвлөж байна.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Нарны гэрэл борооны дусалд орох, түүнээс гарахдаа хугарах, борооны дуслын нэг хананаас нөгөө хананд очихдоо ойдгоос болж үүсэх үзэгдлийг солонго гэнэ.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Нар гэнэт үгүй болбол Дэлхий дээр 8 минут 17 секундын турш юу ч мэдэгдэхгүй. Нарны гэрэл Дэлхийд ирэх хугацаа ийм юм байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Нар дахиад 5 тэрбум жил “ажиллах шатахуунтай”.

Гэрлийн тухай сонирхолтой баримтууд

Хар нүх гэж ярьдаг ч эдгээр нь Ертөнцийн хамгийн тод гэрэлтэй объектууд юм. Тэд орчныхоо галактикаас илүү их эрчим хүчийг гаргах чадалтай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гэрлийн тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • zochin 2015/06/21
    Har nuh het undur nygtraltai uunes bolj tatah huch ni asar ih bas tuvd oirtoh tusam tath huch ni asar ih nemegddeg. Har nuhend het oirtson gerel hurtel tatagdaj hezee ch garch chadahguigeer tuund shingdeg tiim bolhoor har nuhnees ymarch gerel olj harah bolomjgui har nuh orchlongiin hamgiin har object . Eruusuu hamgiin gereltei ni bishee. Eniig zasaarai

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    *Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=335810 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох