Г.Чагдаржавын хөрөг бүхий дурсгалын зоос гаргана

Сангийн яамны анхны сайд Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж,  Төрийн түүхийн музейд хөрөг залах болон шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ хийхээр төлөвлөжээ.

Мөн Үндэсний түүхийн музейд тус ойд зориулсан үзэсгэлэн дэлгэж Түшээт засаг, хошой чин ван Г.Чагдаржавын төрсөн нутаг болох Дундговь аймгийн орон нутгийг судлах музейд зарим үзмэрийг байнгын булан болон байршуулах юм байна.
Түүнчлэн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд гэрэлт хөшөө босгож, түүний хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг Монголбанкнаас гаргах аж.