Дуучин Мэрай Кэрийн "All I Want For Christmas Is You"  дуу гурван ч төрлөөр дээд амжилт тогтоон Гиннессийн номонд бичигдлээ. 1994 онд анх олны хүртээл болсон энэ бүтээл "Хамгийн олон сонсогчтой баярын сэдэвт дуу", "Интернет үйлчилгээгээр хамгийн олон хүнд хүрсэн дуу" гэсэн хоёр төрөлд дээд амжилт тогтоожээ. Өнгөрсөн жилийн зул сарын баяраар Spotify платформоор дамжуулан энэ дууг 10 сая хүн сонссон байдаг.

Мөн Их Британийн шилдэг дууны жагсаалтыг удаан хугацаанд тэргүүлсэн баярын сэдэвт дуугаар нэрлэгдсэн амжилт нь Гиннессийн номонд бичигдэх үзүүлэлт болжээ. Гиннессийн төлөөлөгчид саяхан Лас Вегас хотноо зочлон шоу тоглолтынх нь үеэр дуучинд батламж гардуулжээ.