МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн өөрийнхөө тухай хичнээн бага зүйл мэддэгийг нотолсон 7 туршилт

  • 10,853 уншсан
  • 10
  • 2014/05/06

Хүн бүхэн өөрийнхөө тухай хангалттай сайн мэднэ, хэзээ юу хийхээ өөрөө л шийднэ гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ огт тиймгүй аж. Төрөлх зөн билэг маань ямар ч хүмүүжлээс илүү хүчтэй болохыг, бас бидний удирдаж чаддаггүй ямар их хүч дотоод сэтгэлд маань нуугдаж байдгийг харуулсан зарим туршилтыг сонирхуулъя.

Бид санаанд багтамгүй зүйлийг ч хийж чадна

2000 онд зураач Марко Эваристти нэгэн туршилт явуулсан байна. Үзэсгэлэн үзэхээр ирсэн зочдын нүдний өмнө тус бүрдээ алтан загастай 10 сав тавьжээ. Зочдын хэн нэгэн нь саван дээрх товчийг дарахад загас үхэх байлаа. Цагийн дараа нэг зочин товчийг дарж орхив. Яагаад? Үзэгчид өөрсдөө л түгшүүртэй уур амьсгалыг бүрдүүлсэн тул эцэстээ нэг нь тэссэнгүй аллага үйлджээ.


Бид бодит байдлыг өөртөө тохируулан гуйвуулдаг

1993 онд Огайогийн эрдэмтэд хэд хэдэн эмэгтэйчүүдийн нүүрийг үзэшгүй муухай шарх сорвитой мэт харагдуулахаар буджээ. Тэднийг толинд харуулсны дараагаар иймэрхүү байдалтайгаар гудамжинд хэд хэдэн хүнтэй уулзаж ярилцахыг санал болгосон байна. Үүний дараа будган дээр хамгаалах тос түрхэх нэрийдлээр эмэгтэйчүүдэд огт мэдэгдэлгүй бүх будгийг арилгажээ. Харин эмэгтэйчүүд гадаа гараад хичнээн их шоолуулж, доромжлуулсан тухайгаа дараа нь тодорхой ярьсан гэнэ. Тэдний нүүрэн дээрхийг арилгасныг мэдээгүй бүсгүйчүүд өмнө нь толинд харсан сэтгэгдлийнхээ нөлөөллөөр “ хохирогч “ болж явсан хэрэг.


Бид эргэн тойрноо ер анхаардаггүй

Туршилтын дагуу жүжигчин зам асуухаар нэг хүн рүү очжээ. Зам зааж байх зуур хаалга дамнасан ажилчид тэдний хажуугаар өнгөрөхдөө хэдхэн секунд бие биенээс нь далдалсан байна. Энэ хооронд жүжигчин солигдож, шал өөр хувцас хунар, үс гэзэг, дуу хоолойтой хүн очиход ихэнх хүмүүс ер анзаарахгүй байсан гэнэ. Энэ 2 зургийг хараад ялгааг олоорой. Нэг олоод үзчихвэл цаашдаа анзаарахгүй байхын аргагүй байгаа биз.


Сэтгэлийн тэнхээ амжилт гаргахад нөлөөлдөг

Та нар алдарт “ Амттаны туршилт “-ыг телевизээр лав үзсэн байх. Жаахан хүүхдүүдийн өмнө амттан тавьж орхиод хүлээж байхыг сануулаад гараад явчихдаг шүү дээ. Зарим хүүхдүүд дор нь идчихдэг, харин зарим нь яаж тэвчээр заадаг билээ?: дуулж, буруу харж, долоож тавьж, бүр болохгүй болохоор нь нүдээ аньж, унтах гэж оролдож байдаг шүү дээ.

Энэ туршилтыг амжилттай давж гарсан хүүхдүүд хожим нь биеэ авч явах байдал, жингийн зохицуулалт, сурлагын амжилт зэрэг олон үзүүлэлтээрээ хүлээж чадаагүй чацуутнаасаа илт давуу байгаа нь эрдэмтдийн анхааралд өртсөн байна. Эднийг хожим нас бие гүйцсэн хойно нь дахин нэг туршилтанд оруулжээ. Тэдэнд компьютер дээр янз янзын зураг харуулаад, хажуугаар нь тодорхой даалгавар гүйцэтгүүлэхээр  өгсөн байна. Багадаа биеэ барих чадвар муу байсан хүмүүс том болсон хойноо ч туршилтыг муу давжээ. Тэд зурганд илүү сатаарч даалгаврыг хангалтгүй биелүүлсэн байна.

Гэхдээ тэсвэр тэвчээр муутай байна гэдэг нь хувь хүний хөгжил сөрөг хандлагатай гэсэн үг огтхон ч  биш бөгөөд зарим тохиолдолд биеэ хэт хязгаарлан барих нь харин ч сөрөг үг дагавартай болохыг эрдэмтэд баталж байна.


Бидний дотоод ертөнцөд нуугдмал харгис чанар бий

Стэнфордын их сургуулийн подвалыг шорон байдлаар засаад туршилтанд оролцуулахаар сайн дурынхныг урьжээ. Сэтгэцийн болон бие махбодийн хувьд эрүүл 24 залууг сонгон авч сугалаагаар 2 групп болгон хуваасан байна. Эхний хэсэг нь “ шоронгийн хоригдлууд “, үлдсэн нь “ харгалзагчид “ болох ёстой байлаа. Хоригдлуудад шоронгийн хувцас, хувийн дугаар өгч нэрээр нь дуудахыг хориглов. Харин харгалзагчдад нүдийг нь далдалсан шил, бороохой өгч дүрэмт хүвцас өмсгөжээ. Тэд хоригдлуудыг хүч хэрэглэхгүйгээр харгалзах ёстой байлаа. Маргааш нь хоригдлууд хөтөлбөрийн дагуу “үймээн дэгдээв”. Харгалзагчид тушаалыг зөрчиж галын хор хэрэглэсэн байна. Удалгүй хоригдлуудыг бетон шалан дээр нүцгэн унтуулж, жорлонд орох, усанд орох эрхийг нь хасаж “ дэглэх” болов. 3 харгалзагч тутмын нэг нь хоригдлуудыг ил тодоор дарамталж байлаа. 1 хоригдол өлсгөлөн зарлахад түүнийг нүхэнд хийв. Бусад хоригдлууд түүнийг нүхнээс гаргахыг хүсвэл бүгд шөнө хөнжилгүй нүцгэн унтах ёстой байлаа. Гэвч ганцхан хүн л хөнжилгүй унтахыг зөвшөөрч, бусад нь тусгаарлагдсан нэгнээ тоолгүй хаяж байжээ. Нэг сар хийхээр төлөвлөгдсөн туршилтыг нэг долоо хоногийн дараа зогсоохоос өөр аргагүй болов. Бүр гайхалтай нь: “шоронг” хаахад олон “харгалзагч“ сэтгэл дундуур байсан гэнэ.


Бид дарга нарын эрхшээлээр ёс суртахууны зарим хэм хэмжээг зөрчдөг

“ Ажлын шаардлагаар “ хичнээн олон жирийн хүмүүс нэг нэгнээ дээрх “харгалзагчид”-аас дутуугүй дарамтлан зовоож байдаг гээч!

Йелийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилтын дагуу “сурагч” даалгавар гүйцэтгэж, “багш” түүнийг шалган, гаргасан алдаа бүрийн төлөө цахилгаан гүйдлээр цохиулан шийтгэх ёстой байлаа. Мэдээж, “сурагч “ нь жүжигчин байсан бөгөөд гүйдэлд цохиулж буй дүр эсгэж байсан юм. “Багш” 15 вольтоос эхлээд  алдаа гаргах бүрд хүчдэлийг ихэсгэсээр 450 вольтонд хүрэх ёстой байв. Эрдэмтэн хажууд нь зогсоод туршилтыг амжилттай дуусгахын тулд хамгийн өндөр хүчдэлийг гарцаагүй залгах ёстой, мөн ”сурагч” ноцтой гэмтэл авахгүй хэмээн ятган тайлбарлахад 40 оролцогчийн ихэнх буюу 26 нь дуулгавартайгаар 450 вольтийг залгаж байжээ. Үүнээс үзвэл насанд хүрэгсэд ч гэсэн дээд тушаалын хүний үгийг хүлцэнгүйгээр дагахад бэлэн байдаг байх нь.


Итгэл бишрэл маань аливааг байгаагаар нь хүлээн авахад саад болдог

Цахилгаан техникийн ухааны профессор, шогч багш Артур Эллисон ээлжит лекцээ зугаатай дуусгахаар шийджээ. Тэрээр хэсэг сайн дурынханд хандаж / зарим нь нэр хүндтэй профессорууд байсан гэдэг / ширээн дээрх цэцгийн саванд анхаарлаа хандуулахыг хүсчээ. Тэд цэцгийн савыг санаа зоригийнхоо хүчээр хөдөлгөх ёстой байлаа. Гэтэл хүсэл нь биелж цэцгийн сав ширээнээс хөндийрсөн байна. Элиссон гайхсангүй, учир нь мань хүн цахилгаан соронзны тусламжтайгаар өөрөө савыг өргөсөн юм санж. Харин дараа нь энэ үзэгдлийг тайлбарлах болоход санал хуваагдав. Зарим нь савыг хөдөлгөсөн ямар нэг саарал бодисыг харсан хэмээн зүтгэж, зарим нь юу ч болоогүй, сав хөдлөөгүй, бид бүгд харааны эндүүрэлд орсон хэмээн мэдэгджээ. Аль аль нь бодит байдлыг өөрийнхөөрөө тайлбарлаж, бүгд л эндүүрэлд хүрсэн байна.

Төстэй мэдээлэл: Хүний биеийн хамгаалалтын ер бусын механизмууд , Хүн бүрд тохиолддог сэтгэцийн 7 гайхамшиг

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн өөрийнхөө тухай хичнээн бага зүйл мэддэгийг нотолсон 7 туршилт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/31
    Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=331506 ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/08
      Зайлаасаа ийм юм бичдэг лала*ууд т

  • - 2014/11/22
    би бол тэнэг амьтан бас би хүлмастай би бол үрийн шингэн тиймээ секс хиймээр бна ооооох охохохоооох би билгүүн төгст хайртай

    0 1 Хариу бичих
  • tahg 2014/06/28
    1 bayarlalaa saihan niitlel blaa 2 tuulaitai zuragnaas yuu ch harj chadsangui 3 huuhduudiin turshilt yaamar hoorhon yum be 4 buh turshilt mash sonirholtoi blaa

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/27
    ТУулайтай зургийг ойлгосонгүй. юуг олж харах ёстой гэж?

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/07
      Yag ali yum bee

    • blaa 2014/08/22
      baruun dood hesegt bga shar tsetseg

  • erboo 2014/05/26
    Tand bayrallaa saihan medee niitelsend

    1 0 Хариу бичих
  • kk- 2014/05/13
    sonirholtoi l yum

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/06

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох