Гэмт хэргийн илрүүлэлт өсжээ

НҮБ-аас гаргасан Эрүүгийн процессын загвар хуульд заасан яллагдагчаар татах этгээд нь тогтоогдож прокурор яллах ажиллагаа явуулснаар (Formal charge) гэмт хэргийг илэрсэнд тооцдог жишиг аргачлалыг олон улсад түгээмэл хэрэглэж байна. Энэ аргачлалыг хэрэглэдэг зарим /Швед, Голлонд, Герман зэрэг/ улсын гэмт хэргийн илрүүлэлт дунджаар 31.6 хувьтай байна.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны 11 сард гэмт хэргийн илрүүлэлт 43.1 хувь, Нийслэлд 38.4 хувь, орон нутагт 52.6 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс Улсын хэмжээнд 8.7, Нийслэлд 10.4,  орон нутагт 0.6 нэгжээр тус тус өссөн байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн хөнгөн ангиллын 23977 гэмт хэргийн 40.4 хувь, хүнд ангиллын 6034 гэмт хэргийн 77.2 хувь, нийт гэмт хэргийн 14335 буюу 47.8 хувь нь нууц, далд аргаар үйлдэгдсэн байна.