Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж буй "The Hu" хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгосон билээ.

Тус хамтлагийн залуус Хойд Америк дахь аялан тоглолтоо үргэлжлүүлж яваа бөгөөд энэ сарын 15-нд хамтлагийн залуус эх орондоо ирэх гэнэ. “The Hu” хамтлагийнхан аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 7-нд хамгийн сүүлчийн тоглолтоо хийх юм байна.

“The Hu” хамтлагийн залуус Монголдоо эргэн ирээд дахин нэгдүгээр сард Европоор аялан тоглолтоо хийххээр төлөвлөөд байгаа аж.