МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай үерүүд

  • 6,759 уншсан
  • 0
  • 2014/01/22

189 жилийн өмнө Санкт Петербург хотод түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн том хэмжээний үер болсон билээ. Энэ явдлын дурсгалд зориулан дэлхийд хамгийн их гамшиг учруулсан бусад үерийн тухай та бүхэнд сонирхуулж байна.

1. Петербургийн үер, 1824 он

Амь үрэгдэгсдийн тоо 200-600. 1824-11-19-нд Санкт Петербург хотод олон тооны байшин барилгыг нураан, хэдэн зуун хүний амь насыг авч одсон үер болжээ. Энэ үед Нева мөрний усны түвшин хэвийн хэмжээнээсээ 4,14-4,21 метрээр нэмэгдсэн байсан гэдэг. Гэвч энэ нь Санкт Петербургт болсон үерийн ганц тохиолдол биш гэнэ.. Нева мөрний эрэг дээрх хот нийт 330 удаа үерт автаж байсныг түүхчид тэмдэглэн үлдээжээ.

Раскольниковын байшин дээрх дурсгалын самбар :

Сонирхолтой нь, Санкт Петербург хот бий болохоос өмнө, 1691 онд Нева мөрний бүс нутагт мөн том хэмжээний үер болж байсан бөгөөд тэр үед энэ газар Шведийн вант улсын мэдэлд байжээ. Шведийн түүхэн сударт тэмдэглэн үлдээснээр Нева мөрний түвшин 762 см хүрч байсан гэнэ. 


2. Хятадын үер, 1931 он

Амь үрэгдсэн хүний тоо 145 мянгаас 4 сая. 1928-1930 оны хооронд Хятадад ган гачиг их болж байв. Гэтэл 1930 оны өвлийн сүүлээр хүчтэй шуурга шуурч, улмаар хавар нь усан бороо тасралтгүй орж эхэлснээс Янцзы, Хуанхэ голын түвшин эрс нэмэгдэж үер болжээ.

Эцэст нь голын ус эргээсээ хальж, тэр үед нийслэл хот байсан Нанкин хүрсэн бөгөөд олон хүн живж үхснээс гадна булчин задрах тахал, хижиг зэрэг бохир уснаас үүдэлтэй халдварт өвчин газар авч олон хүний амийг авч оджээ. Аргаа барсан оршин суугчдын дунд хүний мах идэх, үр хүүхдээ хөнөөх зэрэг үзэгдэл гарч байсан гэдэг. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн томоохонд орох гамшиг байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

Үерт хохирогсод, 1931 оны 8-р сар :


3. Хуанхэ голын үер, 1938 он

1938 онд Хятад-Японы дайны өмнө Хятадын Үндэсний засгийн газар Хуанхэ голын үерийг санаатайгаар зохион байгуулсан гэдэг. Энэ нь Хятадын төв хэсэг рүү түргэнээр давшиж буй Японы армийг зогсоох зорилготой байсан бололтой. Энэ явдлыг хожим нь түүхэнд “ Экологийн дайны томоохон үзүүлбэр “ гэж нэрлэжээ. 1938 оны 6-р сард япончууд Хятадын хойд хэсгийг бүхэлд нь эзэлсэн байсан бөгөөд цааш давшиж, төмөр замын томоохон боомтуудын ойр орших Чжэнчжоу хотыг эзлэхээр завдаж байлаа. Үүнийг зогсоохын тулд Хятадын засгийн газар Чжэнчжоу хотын дэргэд байдаг Хуанхэ мөрний даланг сэтэлснээр үерийн ус олон тооны хот тосгодыг газрын хөрснөөс арчиж, хэдэн мянган ам метр тариалангийн талбайг сүйтгэсэн байна. Мөн 800 гаруй мянган хүн амь насаа алджээ. Өнөө үед хятадын засгийн газрын энэ шийдвэрт эргэлздэг хүн цөөнгүй. Учир нь тэр үед японы арми үер болсон районоос нилээд хол байсан гэдэг.

1938 оны Хуанхэ голын үер дээр ажиллаж байсан Үндэсний Хувьсгалт Армийн дайчид :

Желтая река Хуанхэ: Шар мөрөн Хуанхэ :


4. Гэгээн Феликсийн үер, 1530 он

Амь үрэгдэгсдийн тоо: 100 мянга. 1530-11-05-ны бямба гарагт, Гэгээн Феликсийн өдөр болсон үер нь Нидерландийн эртний муж болох Фландрийн ихэнх хэсэг болон, Зеландийн зарим нэг мужуудыг газрын хөрснөөс арчжээ. Хожим нь энэ өдрийг “ Гамшигт бямба гараг “ гэж нэрлэсэн байна.


5. Бурхардийн үер, 1634 он

1634 оны 10-р сарын 11-с 12-нд шилжих шөнө хүчтэй салхины улмаас боссон давалгаагаар Герман, Данид үер болжээ. Хойд тэнгисийн эрэг дагуу орших хэд хэдэн газар үерийн далан сэтэрч Хойд Фрисландийн эрэг орчмын хот тосгодыг живүүлсэн байна. 8-15 мянган хүн амь үрэгдсэн гэдэг.

Картина, изображающая наводнение Бурхарди:Бурхардийн үерийг дүрсэлсэн зураг :

Хойд Фрисландийн газрын зураг: зүүн тал нь 1651 оны баруун нь 1240 он


6. Гэгээн Мария Магдалинагийн үер, 1342 он

1342 оны 6-р сард Мария Магдалинагийн өдрөөр Төв Европын хамгийн том үер болсон гэдэг. Энэ өдөр Рейн, Мозель, Майн, Дунай, Везер, Верра, Унструт, Эльба, Влтава зэрэг гол мөрний ус эргээсээ хальж орчин тойрныхоо газар нутгийг живүүлжээ. Энэ үерийн улмаас Кёльн, Майнц, Майны Франкфурт, Вюрцбург, Регенсбург, Пассау, Вена зэрэг томоохон хотууд их хэмжээгээр сүйдсэн байна.

Регенсбургийн Дунай мөрөн, Герман :

Судлаачдын үзэж байгаагаар, Европт хуурай халуун улирал удтал үргэлжилсний дараа хэдэн өдрийн турш усархаг бороо ихээр орсон байна. Ингэснээр жилд ордог хур тунадасны бараг тал хувь нь буужээ. Хуурайшсан хөрс энэ их усыг хурдан шингээж чадаагүйгээс газар дээр их хэмжээний үер болон олон тооны байшин барилгыг эвдэн сүйтгэж, олон мянган хүний амь үрэгдсэн байна. Нийт амь үрэгдэгсдийн тоог гаргаж чадаагүй бөгөөд Зөвхөн Дунай мөрний орчимд л гэхэд 6000 хүн үхсэн гэж үздэг байна. Үерийн дараа жил маш чийглэг, хүйтэн зун болсон тул хүн ам ургацгүй болж, өлсгөлөн эхэлжээ. Дээр нь 14-р зууны дунд үед Ази, Европ, Хойд Африк, Гренландын арлаар дэлгэрсэн тарваган тахал 1348-1350 оны үед оргилдоо хүрч Төв Европын хүн амын гуравны нэг хувийн амийг авч оджээ.

Хар үхэл, 1411 он :

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай үерүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох