МЭДЭЭ НЭМЭХ  

Орон орны ядуусын хороолол

  • 13,088 уншсан
  • 1
  • 2014/05/06

Дэлхийн энгэр цээжинд гоё сайхан хотууд сүндэрлэн боссоор байгаа ч, аймшигтай балгасан дунд туйлын ядмагхан аж төрдөг хүмүүс хааяагүй л байна. Зарим газар нь хүн амьдардаг гэж бодоход санаанд багтамгүй.

1. Венесуэлийн нийслэл Каракас хотын хүн амын 70% нь ийм балгасанд аж төрдөг гэнэ

Хотын төвд офисын зориулалтаар барьж байгаад дуусгалгүй хаясан 45 давхар өндөр байшин бий. Дэвидын цамхаг гэж нэрлэгддэг энэ барилгын ажлыг олон янзын учир шалтгаанаар 1993 онд зогсоосон юм байна.

2007 оноос хойш уг байшин орон гэргүй ядуучуудын оромж болоод байгаа бөгөөд “ Ядуусын өндөр хороолол “ ч гэж нэрлэгдэх болжээ.

Энэ байшинд лифт байхгүй  учир доод давхруудыг өндөр настан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж, харин дээд давхраар нь залуучууд суурьшжээ. Жирийн орон сууцтай бага ч гэсэн адил харагдуулахын тулд шатны хонгил болон бусад нийтийн эзэмшлийн талбайг халтар хултар будаж зассан байна.

Хотод дунджаар 28 хэм халуун байдаг тул агааржуулалтын асуудал нэн хүнд. Хананд гаргасан нүх нь агааржуулагчийн үүргийг гүйцэтгэхээс гадна том байшинд чиг баримжаагаа олоход тусалдаг гэнэ.

Эндэхийн оршин суугчид их авхаалжтай, гарын дорх ямар ч материалыг ашиглан “ гэр орноо “ тохижуулчихна. Жишээ нь, эднийх сонинг ханын обой болгон ашигласан байгаа биз.

Хүн бүр л оногдсон булангаа боломжийн хирээр засч янзална. 

Дэвидийн цамхаг нэг ёсны бяцхан хот л гэсэн үг. Энд өөрийн гэсэн сүм, дэлгүүр хоршоо, тэр ч байтугай 30-р давхарт спорт заал хүртэл бий. Гарын дүйтэй хэсэг хүмүүс нийлж ашиглагдаагүй хаягдсан лифтний сэгээр спортын тоног төхөөрөмжүүдийг хийсэн байна.

Цамхаг бол зөгийн үүр, эндэхийн хүн бүр үүрний нэг гишүүн л гэсэн үг.

2. Лагос хотын төв хэсэгт Нигерийн хамгийн ядуу хороолол оршино.

Энэ бол Макоко дүүрэг юм. Энд ойролцоогоор 15 000 хүн амьдардаг аж. Тэдний ядуухан оромж нь Лагос хотын өмхий үнэрт намгийн уснаас хэдхэн метрийн өндөрт баганан дээр тогтож байдаг.

Эндэхийн амьдрал нь хүмүүс хамгийн тааламжгүй нөхцөлд хэрхэн зохицон амьдарч чаддагийг харуулсан тод  жишээ юм. 

Энд бас л өөрийн гэсэн “дэд бүтэц” бий. Кинотеатр, үсчин зэрэг нь бас л усан дээрх хэцүүхэн нөхцөлд зохицон байрласан байна.

Ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа хир нь хүмүүс амьд хөгжмөөс таашаал авахаа мартаагүй л байна. Намган дундуур хөвж, африкийн содон аялгуу тоглох хөгжимчид алхам тутамд тааралдана.

Нигерийн засгийн газраас эндэхийн оршин суугчдыг албадан нүүлгэж, шинэ хороолол барихаар зэхэж байгаа гэнэ. Харин одоохондоо амьдрал хуучнаараа үргэлжилсээр байна. Саяхан эндэхийн бяцхан иргэдэд зориулагдсан хөвөгч сургууль бий болжээ. Энэ нь хүмүүст шинэ амьдралын дохио болж байх шиг...


3. Египетийн нийслэл Каир хотын Заббалин дүүрэгт хог түүж амь зуудаг бүлэглэлүүд амьдардаг.

Энэ бүлэглэлийн гишүүд төрөл бүрийн хог түүж өөрийн дүүрэгтээ авчирдаг. Энд ялган сортолж, дахин боловсруулалтанд тушаахаар дараагийн бүлэглэлд шилжүүлнэ. Хогон дунд амьдрах нь эдний хувьд ердийн л үзэгдэл. Жишээ нь энэ оромжны цонх хогийн цэг рүү харсан байна. Өрх бүр л иймэрхүү байдалтай.

Гэхдээ зарим оромжны дотоод байдал гаднах орчноосоо эрс ялгаатай байдаг.

4. Хятадын зарим мужуудаар (Ганьсу, Шаньси и Хэнань) яодун гэж нэрлэгддэг, агуйг санагдуулам газар дорх оромж одоо хүртэл байдаг.

21-р зууны эхэн хүртэл бараг 40 сая хүн газрын гадаргуунаас доош 7 метр хүртэл гүнд орших эдгээр агуйнуудад амьдарч байв.

Ийм оромж барихад хүрз, сайн санасан ганц хоёрын зэрэг туслагч байвал л болох тул ядуучуудын хувьд олдошгүй ордон болж байлаа

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орон орны ядуусын хороолол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • joy 2014/05/06
    manai mongoliig l muulaal baisan oorsdoo ch gsn iim hachin l ym bna shdee .manaihaas doloon dorch baij magad l ym bna

    11 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох