МЭДЭЭ НЭМЭХ  

Гитлер хэзээ, хаана үхсэн бэ?

  • 43,188 уншсан
  • 24
  • 2015/02/09

Хариулт нь тодорхой мэт санагдана. Дайнч фюрер эхнэр Евагийнхаа хамтаар 1945-04-30-нд Берлин хотноо газар доорх бункерт амиа хорлож үхсэн гэж үздэг. Гитлерийн ойр дотнын хүмүүс ингэж  баталдгаас гадна, түүний шатсан цогцсыг шинжилсэн албаны хариу ч бий.

Гэхдээ шал өөр нэг хувилбар явдаг нь: Гитлер амиа хорлож үхээгүй, Ева Браун болон зарим нэг хамтран зүтгэгчдийн хамтаар бүслэгдсэн Берлинээс зугтаж Өмнөд Америкт очсон. Тэндээ амар тайван амьдарч байгаад 1964 онд 75 настайдаа өнгөрсөн гэсэн мэдээлэл юм. Үүнийг батлах олон тооны баримт нотолгоо бий.


Анхны сэжим:

Америкийн түүхч, зохиолч Уильям Ширер 1960 онд гарсан «3 дахь рейхийн сэргэн мандалт ба сүйрэл» зохиолдоо “Гитлер, Ева нарын яс, цогцос нь огт олдоогүй бөгөөд оросуудын бөмбөгдөлтөнд нэрвэгдэж юу ч үлдээгүй гэж үздэг юм байна” хэмээн бичиж байжээ. 

Бараг хагас зуун жил өнгөрсний дараа Гитлер, Ева Браун болон нацистуудын бусад томхон удирдагчдын хувь заяаны талаар Аргентины түүхч, нийтлэлч Абель Басти сонирхож эрэл хайгуул хийж эхэлжээ. Түүний судалгааны дүгнэлт 2006 онд гарсан «Гитлер Аргентинд» гэсэн номонд бичигджээ. Зохиолч олон тооны түүхэн баримт бичиг, гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан Гитлер, Ева нарын үхэл бол хуурамч жүжиг, тэд Өмнөд Америкт нуугдаж насан өндөр болтлоо амьдарсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ.


Баримт нотолгоо болон гэрчүүдийн мэдүүлэг:

Нисэхийн инженер Ганс Бауэр 1945-04-30-ны 16:30 цагт, өөрөөр хэлбэл Гитлерийг “үхсэнээс” хойш 1 цагийн дараа цайвар саарал костюм өмссөн фюрерийг Берлиний төвд «Юнкерс-52» онгоцны дэргэд байхыг харсан байна.

4-р сарын 25-нд фюрербункерт цуутай нисгэгч эмэгтэй Ханна Райч, нисгэгч Ганс-Ульрих Рудель, Гитлерийн хувийн нисгэгч Ганс Бауэр нар оролцсон Гитлерийг “нүүлгэн шилжүүлэх” талаар нууц зөвлөгөөн болсон тухай баримт байдаг. Энэ төлөвлөгөөг «Сераль ажиллагаа» гэсэн нэрээр нууцалсан байна. Үүнээс 5 хоногийн өмнө Берлинээс Барселон руу нисэх зорчигчдын нэрсийн жагсаалт батлагдсан бөгөөд Геббельс, түүний эхнэр хүүхдүүдийг жагсаалтаас хасчээ.

Ингээд Адольф Гитлер болон түүнийг дагагсад 1945-04-30-нд Испани руу нисэж, зуны сүүлээр усан доогуур шумбагч гурван завиар Аргентинд ирсэн бололтой. Эдгээр завийг дараа нь живүүлсэн байна. Үнэхээр Аргентины эрэг хавьд, 30 орчим метрийн гүнд элсэнд дарагдсан том объектууд байгааг шумбагчид илрүүлжээ. Эдгээр объектууд сансраас авсан зураг дээр ч харагддаг байна.

1945 оны зун Аргентины Рио-Негро мужид байдаг Калета-де-лос-Лорос боомтод хас тэмдэг бүхий шумбагч завинууд ирсэн тухай нутгийн иргэд ярьдгаас үзвэл эдгээр нь үнэхээр нацистуудын онгоц байсан бололтой.

АНУ-ын ТТГ-ын архивт тэр үед Аргентинд ажиллаж байсан тагнуулын мэдээ хадгалагдсаар байгаа юм. Герман гаралтай баян айлын цэцэрлэгчээр ажиллаж байсан нууц туршуул өөрийн эзэд болох эхнэр нөхөр Эйкгорн нар Ла-Фальд дахь эдлэндээ Гитлерийг ойрын үед хүлээж авахаар бэлтгэж байгаа тухай мэдээлжээ.

Түүнчлэн Нацистын генерал Зейдлицийн 1956 онд бичсэн Гитлер болон Хорватийн үндсэрхэг үзэлтнүүдийн “фюрер” Анте Павелич нарын уулзалтын тухай захидал ч үлджээ.


Муухан найруулсан жүжиг гэж үү?

Явж явж, Гитлерийн цогцсыг оршуулсан гэх гэрчүүдийн дунд түүнийг хор ууж, толгой руугаа буудаж байхыг нүдээр үзсэн хүн огт байхгүй аж. 3 дахь рейхийн удирдагчийн “үхэл” нь бүгдийг төөрөлдүүлэх гэсэн жүжиг байсан болж таарлаа. Гэхдээ архивын материалыг сайн анхаарч харвал зөрчилдөөнтэй зүйл их байх аж. Эхлээд Гитлерийг хор уусан гэсэн. Дараа нь цохондоо буудсан болоод явчихсан. Тэгснээ “Уучлаарай, эхлээд хор уугаад дараа нь өөрийгөө бууджээ” гэх нь тэр. Циант калий бол хоромхон зуур үхүүлдэг хор, үүний дараа хүн бууны гох дарах ямар ч боломж  байхгүй.

Тэгээд ч гэрчүүдийн мэдүүлэг маш будилаантай. Жишээ нь, СС-ийн офицер Хайнц Линге: Гитлер зүүн цохондоо «Вальтер» бууг тулган буудсан тул гавлынх нь тал байхгүй байсан гэсэн бол өөр нэг офицер Отто Гюнше (фюрерийн цогцсыг гаргасан хүн): Адольф баруун чамархайдаа буудсан боловч нүүр нь зүв зүгээр байсан гэдэг.

Хамгийн гайхалтай нь, цогцоснуудыг задлан шинжлэхэд оролцсон Зөвлөлтийн эмч, дэд хурандаа Шкаравский тэнд ямар ч сумны шарх байгаагүй, харин шүдэнд нь циант калий бүхий ампул байсан гэж тодорхойлжээ.

Үүнээс үзвэл эсэсчүүд үхсэн Гитлерийг огт хараагүй учир мэдүүлэг нь зөрчилдөж байж. Тэдэнд фюрер үхсэн гэж батлан жүжиглэхийг тушаасан, харин цэргүүд хэлэх үгээ муу чээжилсэн гэсэн дүгнэлт хийж болохоор байна.


Сталин, Жуков хоёр ч эргэлзэж байжээ

Гэрчүүдийн иймэрхүү мэдүүлгийг уншсан Сталин фюрерийн үхэлд итгээгүй нь тодорхой. Зөвлөлтийн тагнуулын байгууллага Гитлерийг Өмнөд Америкийн хэд хэдэн оронд зэрэг хайж байсан тухай КГБ-ны нууц архивын бичиг баримт бий. Маршал Георгий Жуков ч 1945-06-09-нд гадаадын сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Гитлер болон Ева Браун нар нууцаар Гамбург руу зугтаж тэндээсээ шумбагч завиар явсан тухай мэдэгджээ. Сталин зарим нэг орны төр засгийн удирдлагатай ярилцах үеэрээ (жишээ нь, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Бирнстэй) фюрер нуугдаж амжсаныг шууд хэлж байжээ.


Фюрерийг “ихрийн өрөөсөн” нь орлосон уу?

Гитлер Аргентинд 20 жил энх тунх амьдарчээ. Энэ нь 1945 оны 3,4-р сард харагдаж байсан ядарч сульдсан, аливааг бодитойгоор хүлээн авах чадвараа алдаж хагас сохорсон дүртэй нь огт нийцэхгүй байгаа юм. 1945 оны хавар олон нийтийн өмнө фюрерийн ихрүүдийн нэг гарсан гэж үзвэл зохино. Энэ хүн л бункерт эцсээ хүртэл үлдэж тэндээ үхсэн бололтой. 


Зочирхог Аргентинд

Хожим Аргентинд Гитлерийг жаахан хөл муутай, таяг тулж явдгаас бусдаар эрүүл саруул хүн гэж дүрсэлсэн байдаг. Тэрээр насан эцэс болтол испани хэл сайн сурсангүй, муухан ярьдаг байжээ. Алдарт сахлаа хусуулж, бууралтсан үсээ богино засуулдаг байв. Эхэн үедээ Эйкхгорныхны зочид буудалд нилээд хугацаагаар амьдарч байсан гэнэ. Тэрээр цуутай бизнесмен Хорхе Антониогийн (ерөнхийлөгч Хуан Пероны найз) тансаг харшид нэг бус удаа зочилж, Барилочийн сувиллын газарт очих дуртай байв. Энд түүний дагагсад болох нисгэгч Ганс-Ульрих Рудель, СС-ийн гауптштурмфюрер Эрих Прибке, Освенцимийн зэрлэг эмч Йозеф Менгеле нар суурьшсан байна. Барилоче их сайхан газар тул фюрер, Ева Браун хоёр тэнд нилээд хэдэн жил 2 давхар модон байшинд амьдарч байжээ. Ева Брауны тухайд гэвэл тэр 1912 онд төрсөн, фюрерээс 23 насаар дүү байсан. Ева Браун, Адольф Гитлер нар Аргентинд хүүхэдтэй болсон ч байж болох.


Аргентинд орж ирсэн баялаг

1945-09-21-нд бичигдэж, АНУ-ын нууц архивт орсон боловч 1997 онд нууцын зэрэглэлээс хасагдсан нэгэн баримтанд Гитлерийн суусан шумбагч завийг Аргентины 3 сайд тосож авсан тухай мэдээлэл байжээ. Учир нь Гитлер ба түүнийг дагагсад Аргентинд асар их баялгийг авчирсан юм. U-235, U-977 шумбагч завинууд 1945 оны 8-р сард Аргентины боомтод 4 кг гаруй очир алмаз, хэдэн зуун тонн алт, цагаан алтыг буулгажээ. 1996 онд дэлгэгдсэн ТТГ-ын илтгэлд Аргентины ерөнхийлөгч Хуан Перон 3 дахь рейхийн уналтын дараа СС-ийн мэдэлд байсан Швейцарийн нууц данснаас 7 сая доллар авсан тухай дурдагджээ. Энэ бол дуугүй байсны төлөөс байлаа.

Энэ тухай Перон : «Энэ бол бидний хувьд их завшаан. Немцүүд манай эдийн засагт том хөрөнгө оруулалт хийж, фабрик завод барьж, манай банкуудад тэрбум жинтэй алт хадгалууллаа. Үүнээс ашигтай наймаа гэж байхгүй» хэмээсэн гэдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гитлер хэзээ, хаана үхсэн бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

24 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/25
    tiim hargis bas aguu udirdagch yaj xiiged amid vldej bolhol yum

    0 0 Хариу бичих
  • munkh-erdene 2015/11/25
    ene zarim humuus nudeeree harsan um shig l bichix yumaa

    0 0 Хариу бичих
  • Anu 2015/08/04
    Yag ene sedweer oros n neg suwagaar barimtat kino garsan shd uzwel ih sonirholtoi ORT1 r bhaa..yag adilhan tsarait huni gerel zyrag uldsen bsan g uzuulj bsn sonirholtoi l um bnlee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/18
    Камертоны Ганаа жуулчилж очоол нэвтрүүлэг хийгээд ирсэн гайгүй нээлттэй л байх шиг байсы ш д.

    0 0 Хариу бичих
  • Эх сурвалжаа дурдаж занш 2015/05/02
    Манайхан юм бичихдээ эх сурвалжаа дурдаж сурмаар байна. Мэдээж гадны материал орчуулж тавьж байгаа. Эх сурвалжаа хүндэтгээд дурдаж байх нь зохистой юм.

    12 4 Хариу бичих
    • Зочин 2015/05/02
      Адаглаад л энд бичсэн зүйл үнэн эсэхийг мэдэхийг хүссэн хүн тэр цаад эх сурвалж руу нь хандах болно.

  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    0 1 Хариу бичих
  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    0 1 Хариу бичих
  • Irgen-hen 2015/02/24
    Gitleriig chotgotei geree hiisen gedeg. Dain ehelsnees 13n jiliin daraa ooriin amia horlodog. Gitler omno ni mash azgui negen bsan. T tiim azgui hun genet tiim tom bolj chadahgui. Chotgortei amiaraa geree hiisen hun harin 13n jiliin dotor delhiig ezleh yostoi daanch chadaagui. Gej bi unshsan

    3 5 Хариу бичих
    • Boogii Boldoo 2015/07/28
      teheer chutgur gitlereer delhiig ezluulj yah gj bsiin boloo. Sonirholtoi sanagdaw

  • Zochin 2015/02/11
    bi ch Hitleriig zugtsan gej boddog. Ter aimshigtai zuiliig ehluulj chadsan hun, tudii hemjeenii ym setgeed multarj garah ni oilgomjtoi sh dee. Hitleriin iher gedeg ni orlon toglogch gesen ug sh dee. Tiim hun bol ugaasaa baisan ni todorhoi hoid solongosiin terguun orlon toglogchtoi baidag sh dee. Ter bol Hitlerees avsan sanaa baih.

    13 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    Argentin bol olon toonii nazistuuf zugtaj ochson gazar.tegehder hitlertei tsug bunkert bsan humuusees omnod amerikt zugtaj ochson ni bhgui bugd barigdsan.hamgiin suuld 45onii 10 sard hitleriin zaluuchuudiin baiguullagiin udirdagch aksman munhend nuugdaj bgaad barigdsan.harin omnod amerikt garsan humuus bol 3-4 sard bdal tegtlee muudchaagui bhad negent yalagdah ni todorhoi bolsobiig oilgoj shweitsaraar damjij garsan humuus bdag.hitler bolon tuunii hamgiin oir hureelliinhen etssiin mochid bdal sainaar ergene oros amerik 2 muudaltsana gej hii hooson yumand itgej huleeseer uhsen.

    0 0 Хариу бичих
  • --- 2015/02/10
    *Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=335810 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм.

    1 7 Хариу бичих
  • Зочин 2015/02/09
    Нэг таван хошуутай орос онгоцоор зугатахад болоо шүү дээ. Бункерт үхсэн нь худлаа байх

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/02/11
      novsh gej nazi nar uursdool ter ongtsiig chin hiichiishtee hujaa naraas iluu yum duiraalgaj hiideg ulsuud shuu dee

    • Зочин 2015/02/10
      2 hunii suudaltai haana buuduulj unah ni todorhoigui ongotsoor orosuud agaart buren noyorhoj bhad orosuudad ezlegdsen heden zuun km gazar deeguur nisne gedeg bol hitleriin songolt bish.tegeed ch berlinees shuud shumbagch zavind suugaad zigtchihgui zaaval dalain eregt hurch baij suuh bolno.dalain ergiin hotuud daisand ezlegdsen bhad uu.mussolini avgaitaigaa tsug zugtaj bgaad partizanuudad barigdaj tamluulj doromjluulj uhsenii daraa hitler tegehees uhtlee aij bsan.

    • Зочин 2015/02/10
      Шторх гэж онгоц байсан юм байналээ. Гудамжинд бууж, гудамжнаас хөөрдөг авсаархан 2 хүн багтдаг.

    • Зочин 2015/02/10
      Oros ongotsiig ni haanaas olj avahuu orosuud oorsdoo avchirch ogohuu.4 sariin 30 gehed orosuud agaart buren noyorhoj bsan ued tengert nisej bgaa orosiin ongotsiig yaj buulgaj olzlohuu.yag unendee ongots hooroh talbai ch bhgui evderch nursan bombigduulsen suirsen gazar bsan.ter ued odoogiinh shig egts deeshee hoordog nisdeg tereg bgaagui

  • Зочин 2015/02/09
    Iher miher geed yu soliorood unavaa gitler orosiin tserguudiig irenguut ordonoo bombogdson shuudee

    0 1 Хариу бичих
    • reichstag 2015/02/26
      reichstag tegej bombogduulj nuraagui l yum da

  • Зочин 2015/02/09
    Hitleriig zugtahad ni zoriulj ongots belen bailgaj bsan ch ter ni bombogduulj sonoson.hitleriin huviin emch ni tuunii tsogtsosiig ontslog shinjeer ni tanisan gd olon barimt bii.hitler zugtah l bsan yum bol etssiin mochiig zaaval huleelgui erthen zugtahguu yasan yum boloo.tegeheer bunkert jinhene huuramch 2 hitler bsan yum shig.hitleriin hamgiin oiriin humuus ni huuramchiig ni tanihgui l baiv gej.

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/09
    Bi lav hitler bunkert uhsend itgedeg.hitleriig antarctid ruu zugtsan tuhai yaria ch bii.aldartai hun bolgonii tuhai iimerhuu domog yaria bdagdaa.tuhain ueiin bdalaas uzvel buslegdsen berlinees agaaraar zugtah yamar ch bolomj bgaagui.orosuud agaart buren noyorhoj germanii neg ch ongots tengert haragdahaa bolison ued hitler ongotsoir zugtana gedeg amia horloson hereg baiv.buslegdsen tsagarig ulam humigdsaar hitleriin medeld hotiin toviin hedhen gazar uldsen 24 tsagaas iluu orosuudiig togtoon barij chadahgui bolson ued hitler orosuud untuuldag hii tsatsaj amidaar ni barihaas uhtelee aij baiv.hanna reich hitleriig zugtahiig ongitsoor zugtahiig guisan ch zovshooroogui tul butsaad nissen.ter berlind nisej irehdee sumand ortoj holooroo sharhadsan bsan tul nisleg naidvartai gedegt itgehgui baiv.ter emegtei niseh sportiin master tuldaa orosuudiin shuurgan gal dunduur nissen hereg.tegeed ch 4 sariin 29nd mussolini partizanuudad barigdaj doromjluulj tamluulj uhsen tul hitler tegehees uhtelee aij baiv.

    5 4 Хариу бичих
  • Zolboo 2015/02/09
    Тийм том дайн сэтгэж хэрэгжүүлж чадсан хүн энэ зэргийн юм сэтгэлгүй дээ! Адгийг тэнэг хүн ч гэсэн буруудвал ингэнэ тэгнэ гэсэн давхар санаатай л байх биз . Өөрөө сэтгэхгүй ч өмнөөс нь сэтгээд бодоод өгдөг олон зөвлөхүүдийн санаанд нь орохгүй байх учиргүй дээ! Надад бас тэр бункерт үхсэн түүх арай л худлаа тэнэг үхэл шиг санагдаад байсан юм!

    21 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/18
      tgvel ter hvvhedvvd n amid u sudlasan yum bna u setgvvlchee


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох