МЭДЭЭ НЭМЭХ  

914-р нислэгийн нууц

  • 43,175 уншсан
  • 46
  • 2015/02/10

1955 онд ээлжит нислэгийнхээ үеэр сураггүй алга болсон Douglas-dc4 онгоц 37 жилийн дараа...1992 онд газарджээ!

Түнэр харанхуйгаас сүүмэлзэн гарч ирэх сүг сүүдэр мэтээр Венесулийн Каракас хотод буусан энэ онгоц 1955 онд Нью-Йорк-Майамийн чиглэлд нисэж яваад алга болсон гэдэг.

Гэвч бууснаасаа хойш хэдхэн минутын дараа эргэн нисэж үүлэн дунд ороод алга болжээ.

Болсон явдлыг нүдээр үзсэн гэрчүүд болон радио хальсанд бичигдэн үлдсэн нисгэгчийн яриа нь энэхүү ер бусын зүйл үнэхээр болж өнгөрснийг баталж байгаа юм.

Энэ хачирхалтай явдлыг нүдээр үзсэн нисэх буудлын хяналтын албаны ажилтнуудын мэдүүлэг зөрөөгүй тохирч байгаа тул тэдэнд эргэлзэх зүйлгүй" гэж Иргэний Агаарын Тээврийн орлогч сайд  Рамон Эстовар мэдэгджээ.

Гэхдээ хамгийн гол баримт нь DC-4 онгоцны нисгэгч эргэж хөөрөхийн өмнө нислэгийн зам дээр чулуудаж орхисон 1955 оны бяцхан хуанли юм.

“Би онгоцыг нүдээр харж, нисгэгчийн хоолойг сонссон. Тэр ч бүү хэл түүний үлдээсэн хуанлийг гартаа барьж байсан хүн. Гэхдээ одоо хүртэл болсон явдалд итгэж чадахгүй л байгаа” гэж тэр үед нислэг хянах цамхагт албан үүргээ гүйцэтгэж байсан Хуан де ла Корте ярьжээ.

“Онгоцонд байгаа хүмүүс өөрсдийгөө 1955 онд Флоридад газардсан гэж бодоцгоож байсан. Энэ олон жил тэд хаана байж байгаад ирснийг ганц бурхан л мэдэх байх” гэж тэрээр өгүүлжээ.

Радарын дэлгэцэнд огт харагдаагүй хөдөлгүүрт онгоц гэнэт гарч ирээд нисэх буудалд ойртож эхлэх үед л ямар нэг ер бусын зүйл болж байгааг Хуан бол бусад диспетчерүүд ойлгож амжжээ.


Хуаны яриа:

“Онгоц бидэнд харагдаад байгаа мөртлөө радарт баригддаггүй. Тэгэхлээр нь бид нисгэгчтэй холбоо барьж нэр усыг нь асуусан юм. Харин нисгэгч өмнөөс: «Бид хаана байна?» гэж асуусан. Түүний хоолой нэг л хачин, их айсан шинжтэй байсан. Тэгээд 4 гишүүнтэй 914-р нислэгийн баг Нью-Йоркоос Майами орох рейс хийж явна, дотроо 57 зорчигчтой гэж илтгэсэн. Үүнийг сонсоод диспетчерийн байранд бүгд нам гүм болон хөшиж орхисон. 914-р нислэгийн зорьсон газар бол … Майами… Каракасаас 1800 км…Тэгээд би: «Энэ Каракас, Венесуэлийн… Өмнөд Америк» гэж хэлсэн. Дараа нь «Та нарт асуудал гараа юу?» гэж асуусан. Хариулт ирээгүй учраас зам нээж онгоцыг буулгасан. Онгоц ч амжилттай газардсан. Ямар нэгэн асуудал байхгүй юм байна даа гэж дөнгөж бодтол, нөгөө нисгэгч дуу алдан  «Исус Христ минь, Жимми! Чөтгөр гэж, энэ юу вэ?» гэх нь дуулдсан. Тэд тийрэлтэт онгоц хараад сансрын хөлөг үзсэн юм шиг л гайхацгааж байсан. Нисгэгч хуваарийн дагуу Майамийн нисэх буудалд 1955-07-02-ны өглөө 9:55 цагт буух ёстой байснаа хэлж байсан. Дараа нь 2-р нисгэгчдээ хандаж «Энэ нэг л биш ээ» гэж байсан. Би радио холбоогоор: «Ахмад аа, энэ бол Каракасын олон улсын нисэх буудал. Өнөөдөр 1992-05-21-ний өдөр» гэж хэлэхэд тэр «Ээ, бурхан минь!» гэж дуу алдаад хүндээр амьсгаадаж байх нь сонсогдож байсан. Би түүнийг тайвшруулахаар туслах баг ирж байгааг хэлсэн”

Гэхдээ туслах баг болон шатахуун цэнэглэгч онгоцонд ойртож очтол нисгэгч радиогоор: «Хэрэггүй! Битгий ойртоорой! Бид буцаад нислээ!» гэж хашгирчээ. Хожим нь энэ багийнхан онгоцны цонхонд наалдсан зорчигчдын царайг харснаа ярьсан байдаг. Нисгэгч цонхоо онгойлгож тэднийг холд гэж дохисон байна. Дараа нь зам дээр хуанли шидээд хөдөлгүүрээ асааж агаарт хөөрөн оджээ.

Венесуэлийн ИАТ-ийн удирдлага нисгэгчтэй ярьсан ярианы бүх бичлэг, орхисон хуанли зэргийг баримт болгон авч энэ учралыг одоо ч судалсаар байгаа аж.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
914-р нислэгийн нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

46 Сэтгэгдэл


  • ЗОРЧИГЧ 26 өдөр
    ӨӨ ИЙМЭРХҮҮ НИСЛЭГ ОЛОН БИЙ ТҮЛШ НЬ ДУУСДАГГҮЙ ХҮМҮҮСИЙНХ НЬ ХООЛ УНД НЬ ДУУСДАГГҮЙ ТЭГЭЭД ЦАГ ХУГАЦАА НЬ УДААН ЯВДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ЯГ Л ЗҮҮД ГЭСЭН ҮГ ҮГҮЙ ЕР НЬ ЗҮҮД Л БАЙХГҮЙ ЮУ ДАА ЗҮҮД ШҮҮ ДЭЭ.

    0 0 Хариу бичих
  • bi l baina 2015/11/12
    https://bookofresearch.wordpress.com/2015/01/04/the-mysterious-time-lapse-of-pan-american-airways-flight-914/ ene deer tendee buugad zorchigchidn gertee buttsan hugshruugui bsn ntr gsn bshjd

    0 0 Хариу бичих
  • Batmunkh Chuluunbaatar 2015/11/12
    Үнэн бол 2029 онд харих нь дээ

    0 0 Хариу бичих
  • Peremleedorj 2015/11/11
    Unen bodit batlagdtsan gol uchiriig oloogui bolhoor nuutsalsan uil yawdal yum

    0 0 Хариу бичих
  • bubu 2015/11/11
    ulger

    0 0 Хариу бичих
  • 3 2015/11/11
    https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%82%D0%B0%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D1%84%D0%B0_DC-4_%D0%BD%D0%B0_%D0%9C%D0%B5%D0%B4%D0%B8%D1%81%D0%B8%D0%BD-%D0%91%D0%BE%D1%83

    0 0 Хариу бичих
  • dari gangiihuu 2015/11/10
    manai tend iim tumur shuvuunii seg baijil baidiish galt uuliin togoon dotor

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/21
    Яах гэж ийм худлаа юм оруулдийн

    1 0 Хариу бичих
  • Aagii 2015/06/04
    Hvmvvsee ene hvnii bichsen n bolhoor ter ongots ergeed niseed yawchihsan geed bichchij, harin googledeed olon busad eh surwaljaas n unshwal Venezuel hotod 35 jiliin daraa buusan yum bna, bvh zorchigchid n ar geriinhendee ergej ochson bolowch oorsnoo zaluu heweeree geriinhen n hogshirson bsan gene, tsagdaa bolon emch nar bvh torliin vzleg hiij bichig barimtiig n shalgahad bvgd n vnen bodit bsan bna, googledeed vzeheer orosoor bas angliar olon yanziin heleer oruulsan iim medeelel bna, bi angli heleer bichseng l unshsanaa hvrgelee

    9 3 Хариу бичих
  • Зочин 2015/03/18
    bitgii hudlaa yum oruulaad bai.

    1 2 Хариу бичих
  • Зочин 2015/03/02
    Naad ongots chin oldson geed bichsen bsandaa neg site n deer Venezuela biluu Mexico giin neg uulnaas

    1 0 Хариу бичих
  • js- 2015/02/24
    har nvhend orsiin bolwuu har nvh gej bdag shd tengeriin har nvh tiishe orhoor ingej olon jiliim daraa garj irdeg har nvhrvv orson hvmvvst heden tsag l nissen harin vldsen hvmvvs n olon jil ongordog ach n ooroos n hogshin boltson gej bdiishde

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/11
      Har nvh sansart bdiin harin virmudiin gurwaljind l orson bh hvchtei kawat oronzai time moshin boloson biz

    • Зочин 2015/04/01
      bitgii battai ym shig yri

  • Зочин 2015/02/11
    deereesen nemj helhed naad tuuh chin negl hudlaa sanagdaad baina

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/11
    niselgiin dugaar 409 shuu dee

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/11
      Hudlaa unshchaad nudeeree harj chiheeree sonsson yum shig

  • Зочин 2015/02/11
    ulger domog gedeg chin l ene shuudee

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/02
      huts

  • Зочин 2015/02/11
    ene uur ongots bana. 914 gesen reis bna,

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    Иймэрхүү ярианы төгсгөл нь нэг юмаараа үргэлж ижил байдаг. Тэр нь юу гэвэл яг гарч ирсэн хүмүүс нь бүгд буцаад явсан юм уу, хаа нэг тийшээ алга болсон байдаг. Яаж ч бодсон зохиомол ярианууд л байж таарна.

    9 2 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    1. он сар зөрж бна. 1955 оны 10 сарын 6 нд 2. нислэгийн дугаар 914 биш 409 гэж бна. 3. Майамид буух биш Нью Йоркоос Сан Франциско руу нисэж бсан бна. 4. осолдсон газар нь АНУ-ын Вайоминг мужийн Медисин Боу гэдэг ууланд осолдсон бна. 5. онгоцонд 63 зорчигч, түүний дотор 3 хүүхэд бсан бна. Онгоцны багийн 3 хүн. Бүгд 66 хүн осолдсон бна. 6. Онгоцны ахмад Клинтон Кук, 2-р нисэгч Ральф Солсбери гээд нэр нь хүртэл энэ нийтлэлд зөрж бна. Жимми гэдэг хүн нисэгчдийн нэрсийн дотор алга. Онгоцны үйлчлэгчийг Патрисия Шаттлворт гэж бна. Ингэхээр энэ нийтлэл зохиомол түүх бололтой. Тэгэхдээ би бүүр дээр үед АНУ-ын иймэрхүү төстэй түүх өгүүлдэг кино үзэж бсан. Тэнд хөлөг онгоц далайд хөвж яваад гэнэт алга болчихдог. Тэгээд гэнэт маш олон жилийн дараа 60-70 аад оны үед хөлөг онгоцны зогсоол дээр ирдэг. Тэгсэн орхиод явсан найз хүүхэн нь бүүр хөгширчихсөн, танигдахын аргагүй болчихсон, АНУ-ын нийгэм хүртэл тэр залууст огт танигдахгүй орчлон болсон бдаг тухай өгүүлдэг юм.

    16 2 Хариу бичих
    • bi l baina 2015/11/12
      buruugn olod unshchij naad chnbas oor osol https://bookofresearch.wordpress.com/2015/01/04/the-mysterious-time-lapse-of-pan-american-airways-flight-914/ ene deer yag bichsen bga

    • Зочин 2015/11/10
      https://bookofresearch.wordpress.com/2015/01/04/the-mysterious-time-lapse-of-pan-american-airways-flight-914/ zow niitlel zow bn gehde togsgol ni buruu bn ted ger gertee haritsgaasan

    • Зочин 2015/02/27
      1955 онд яаж ч бодсон онгоцны нисэх бүрэлдэхүүн 3н хүн байх боломжгүй. 1-р нисгэгч, 2-р нисгэгч, штурмен, механикч, холбоочин гэсэн бүрэлдэхүүнтэй байх ёстой.

  • Zochin 2015/02/10
    37 jiliin daraa Ulaanbaatart Malaysia iin alga bolson ongots buuh bh shu

    15 1 Хариу бичих
    • Зочин 2015/02/11
      tegsen gaihahgui barag ungursun uedee irchlee gej bodohviidee haha

  • Зочин 2015/02/10
    Энэ байж болох зүйлмгэж бодож байна саяхан бас нэг онгоц ор сурагүй болсон зурагт нтр хайж лмбайна гэж гараад байсандаа миний мэдхийн тэр онгоц мөн ор сурагүй алга болсон

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/02/10
      бүгд олдцы ш дээ хөгшөөн

  • Зочин 2015/02/10
    Iim yum yavaad bgaa interneteer, neg ch unen gej batlah material baihgui

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    Шаагаад байгаарай

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    Судлаж байж юм бичиж байлдаа хошин шог юмуу хайшаа юм май энэ видёог үз аль эрт тэрийг чинь осолдоод доторх хүмүүсийг нь нас барсан мөн чиглэлээ тодорхойгүй шалтгаанаар өөрчилөөгүй зэргийг бүгдийг нь тодорхойлсон https://www.youtube.com/watch?v=TGCgshkBf_c

    3 8 Хариу бичих
    • Зочин 2015/02/10
      орж үзлээ яг энэ онгоц гэж тодорхойлж чадаагүй бгаа юм бишүү. буусан ньбол үнэн л юм байналээ. өөр бусад олон эх сурвалжаас уншлаа тэгээд бусад онгоц хөлгүүд хаачидаг байнаа

  • Zochin- 2015/02/10
    Magadgui Bermudiin gurwaljinaas blsn l bh

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    Сайн орчуулсан байна

    1 0 Хариу бичих
  • BB 2015/02/10
    Odoo ter ongots butsaad 1955 ondoo gazardchihsan oor zeregtsee orshiih odoo uyed amidarch baigaa. ter humuusiin huvid odoo yu bolson be gevel tuhai uyed 2 tsag niseh yostoi baisan nisleg ni dundaa oor niseh buudald buugaad gazardsan sanagdaj baigaa baih

    5 3 Хариу бичих
  • YU-WE 2015/02/10
    SONIN YUM BJ BOLOMGUI YUM

    0 0 Хариу бичих
  • mungu 2015/02/10
    Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=336644 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.

    0 6 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    Яаамар эфгүйм бээ. Одоо хаана нисэж явдаг юм болдоо

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/02/12
      dahiad 37 jiliin daraa neg gazar garaad irne baih da he h e

  • Зочин 2015/02/10
    Шал худлаа

    0 1 Хариу бичих
  • bbbbbbb 2015/02/10
    Hoorhii dooo odoo hurtel nesej bgaam bhdaa

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    http://en.wikipedia.org/wiki/United_Airlines_Flight_409

    1 3 Хариу бичих
  • 914-douglas 2015/02/10
    Miami-n ergees holgui bermudiin gurvaljin baidag biz dee. Ted tuhain uedee Miamigaas heterch niseed tsag hugatsaanii gajuudald orj dee

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/10
    Nisgegchiin tsonh ni ongoidog gej bodsongui.bas yamar heleer hoorondoo yarij bsan yum.ispanaar uu angliar uu.zaaval huanli shideed bhdaa yahav dee

    2 13 Хариу бичих
    • Зочин 2015/02/10
      Бүх онгоцны нисгэгчийн цонх онгойдог бас нисгэгчид бүгд бүх улсад англи хэлээр ярьдаг журам байдаг. Бүх нисгэгчид лиценз авахдаа англи хэлний шалгалт өгдөг. Харин энэ дээр бичсэн зүйл бол бермудын гурвалжин гэж ярьдагтай л ижил зүйл. http://www.airbus.com/fileadmin/media_gallery/photogallery/big/800x600_1276002885_A400M_Detail_01.JPG


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох