МЭДЭЭ НЭМЭХ  

Аз жаргалын Яам

  • 3,857 уншсан
  • 1
  • 2015/02/10

Дэлхий дээр цорын ганц улсад Аз жаргалын Яам ажилладаг. Энэ бол Бутаны Вант Улс. Энэ улсад тантра буддизмыг төрийн шашин болгон зарласан байдаг. Иймээс төр засгийн гол зорилго нь хүн ардаа аз жаргалтай байлгах явдал юм. Энэ нь Үндсэн хуулийн 9-р зүйлд заагдсан байдаг.

2008-08-24-нд Ерөнхий сайдаар толгойлуулсан «Бүх ард түмний аз жаргалын комисс» (Gross National Happiness Commission) байгуулагджээ.

Бутанд «Та аз жаргалтай амьдарч байна уу?» гэсэн санал асуулгыг хүн амын тооллогын үеэр явуулдаг. 2005 онд болсон сүүлийн тооллогын үеэр хүн амын 45% нь «маш их», 52% нь «жаргалтай», ердөө 4% нь «тийм ч их жаргалтай биш» гэж хариулжээ.

Бусад оронд түгээмэл хэрэглэдэг ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) гэдэг ойлголтын оронд Бутан «үндэсний нийт аз жаргал» гэх илүү тохиромжтой үзүүлэлтийг сонгож авсан нь сонирхолтой бөгөөд сайшаалтай хэрэг юм. Иймээс төрийн бодлогын тэргүүн эгнээнд хүн амын аз жаргалын асуудал байдаг гэнэ.

Бутан бол гэмт хэрэг, дайн дажин, өлсгөлөн, гуйланчлал гэдгийг мэддэггүй, бүх хүмүүс нь баяр баясгалангаар дүүрэн амьдардаг гайхалтай орон юм. Хүн ард нь элэгсэг, зочломтгой, хар буруу санаагүй, үндэсний өвөрмөгц соёлоо гээж орхиогүй ажээ.

Энд амьтны амь таслахыг цээрлэдэг тул бараг бүгд цагаан хоолтон. Мөн химийн гаралтай бордоог хилээр нэвтрүүлдэггүй тул газарт ургаж байгаа бүхэн нь экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг. Ой мод огтлохыг зөвшөөрдөггүйгээр үл барам хүн бүр мод тарьж суулгадаг ажээ. Буддизмын орон гэж хэлэхэд ч багадмаар цэвэр ариун, гэгээлэг орон юм байна.

Вант улсад өнөөг хүртэл судлагдаагүй үлдсэн газар нутаг ихээс гадна, зүүн ба төв хэсэгт нь хүний хөл гишгээгүй онгон тансаг байгальтай, ер бусын амьтан ургамалтай асар уудам дархан цаазат газрууд олноор бий. Энэ бүхнийг Бутан улс ан хийх ба мод огтлохыг хориглох гэсэн 2 энгийн аргаар авч үлджээ.

Энэ улс хоол хүнс, хувцас хунар зэрэг өөрсдийн хэрэглээгээ бүрэн хангаж чадсан юм. Бараг бүх хүмүүс нь кхо гэх үндэсний хувцсаа өмсдөг байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аз жаргалын Яам
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/11
    yamar ch goe yum dee hvn bolj torsnii tuiliin zorilgo bol az jargaltai amidrah bish gej vvvvv

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох