МЭДЭЭ НЭМЭХ  

Валентиний баярыг хаана тэмдэглэх вэ?

  • 292 уншсан
  • 0
  • 2015/02/10

Жил бүрийн 2-р сарын 14-ний өдөр дэлхий даяар Гэгээн Валентиний баярыг тэмдэглэдэг билээ. Сая гаруй хүн амтай нийслэл хотын маань залуус ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ баярыг ихээр тэмдэглэдэг болсон нь ажил амьдрал, сургууль соёл гээд олны хөлийн газар бүгдийн нүдэнд тод харагддаг болоод удаагүй байна.
Монгол залуучууд Валентиний өдрийг хэтэрхий лавшруулсан гэхээсээ бие биесдээ хайр энэрэлээ харуулсан, тэднийхээ төлөө сэтгэл сэргээсэн үйл явдал, бэлэг сэлтээр дүүрэн байлгах гэж хичээж байгаа нь ганцхан наргиж цэнгэх биш, хайр гэдэг нандин зүйлийг хамтдаа тэмдэглэх өдөр болсон мэт санагдана. Нэг хэсэг сав л хийвэл уулзаж учирч, ууж иддэг байсан бол одоо залуус үзэж харж, сэтгэлийн таашаал эдлэхийн хажуугаар өөрийн дотоод ертөнцөөс чимх чимхээр хайр сэтгэлээ мялааж байна.
Харин энэ бүх залуучууд тухайн өдөр хаашаа явах, юу хийх, хаана баярлах нь 2-р сарын 14 ойртож байгаа ч тодорхойгүй байгаа нь баярын уур амьсгалыг хожуу оруулж байгаа мэт.
Иймээс бид тухайн өдөр болох тоглолтууд, тэдний гол үзвэр хаана, хэдээс, ямар хөтөлбөртэйгээр хүрэхийг сурвалжилсан юм. Энэ өдөр нь Бямба гарагт тохиож байгаа ба бид залуусаа цагаа зөв боловсон, дурсамж дүүрэн өнгөрүүлээсэй гэсэн сэтгэлээр дараах эвентүүдийг онцолж байна.
1. Romantic Night: Valentine’s Show
Хамтлаг дуучид: Тэнүүн, Чойжоо, Н.М.Н, Оюук (Kush & Oyuk), DJ Henza, Michaela, Даньдий
Дуунууд: Артистуудын дуунууд, амьд хөгжим, электро
Хэдээс: 20:00 – 03:00
Тасалбар: 25,000₮

Валентиний баярыг хаана тэмдэглэх вэ?
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Валентиний баярыг хаана тэмдэглэх вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох