МЭДЭЭ НЭМЭХ  

Нууцлаг агуйнууд

  • 4,718 уншсан
  • 5
  • 2014/05/07

Шохойн чулуу зэрэг усанд амархан уусдаг чулуулаг усанд ууссанаас болон дэлхийн дотоод, гадаад хүчний үйл ажиллагаа болох галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, элэгдлийн үр дүнд чулуун мандлын өнгөн хэсэгт үүсч газрын гадаргатай нэг буюу хэд хэдэн нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэдэг. Өнөөдөр бид зарим нэг нууцлаг агуйг та бүхэнд сонирхуулж байна.

 

Tham Lod хэмээх шохойн чулуун агуй

Энэ бол Таиландын хамгийн эртний агуйнуудын нэг бөгөөд хүй нэгдлийн үеийн хүмүүсийн тухтай оромж нь байжээ. Эндээс 20 гаруй мянган жилийн настай араг яс олдсон байна. 20 метрийн өндөртэй чулуун тогтцуудын хажууд хүн өөрийгөө хичнээн өчүүхэн амьтан болохыг мэдэрдэг гэнэ.


Шинэ Зеландийн наран шарлагын газрын агуй

Ихэнх агуйнууд байгалийн зүй тогтлоороо цэвэр агаартай байдаг боловч хааяа баг зүүж орохоос аргагүй хорт хий хуримтлагдсан агуй тааралдана.


Бали улсын Улувату сүмийн доорх агуй


Хойд Норвегийн агуйнаас харагдах туйлын туяа


Гадаргуу руу гарсан нүхтэй, судлахад хялбар агуй байхаас гадна газрын хөрсний гүнд хаалттай орших агуй ч бас байдаг. Кубын эрэгт гүний өрөмдлөгөөр 2952 метрийн гүн агуй илэрчээ.

Харин энэ агуй нуур хоёр байгалийн гайхалтай бүтээл болсон байгаа биз!


Харин энэ бол агуй ч биш, байгалиас заяасан гүүр юм уу даа.


Польшийн Ольштынд байх карстан агуй

Ийм төрлийн агуй хамгийн элбэг тааралддаг бөгөөд энд шохойн чулуу, гантиг, доломит, зэс, гипс, давс зэрэг эрдсүүд ихээр байдаг.


Хятадын нишингэн лимбийн агуй

Энэ шохойн чулуулгаас тогтсон агуйн эргэн тойронд ургах нишингээр нутгийн оршин суугчид нэг төрлийн лимбэ хийн үлээдэг байна

Олон тооны зөгнөлт кинонд агуй дэлхийн сүйрлийн дараа амьд үлдэгсдийн хоргодох байр мэтээр гардаг бол үлгэрийн кинонд одой хүмүүс, гоблинууд, луунуудаар дүүрэн газар доорх ертөнц мэтээр дүрслэгддэг.


Иллинойс мужийн Матиссен хүрээлэнд орших энэ мөсөн агуй бол яалтгүй эгэл биш ертөнц


Манай гарагийн хамгийн гүн агуй болох Крубера-Воронья

Хамгийн гүн Крубера-Воронья ( 2196 метр ) Абхазад оршдог. Агуйн үүд далайн түвшнээс дээш 2250 метрт байдаг аж. Энд салаалсан олон тооны хонгил бий.


Исландийн талстат агуй

Энд өвлийн цагт, мөс тас хөлдсөн үед л аюулгүй. Эргийн талаас 7 метр өндөр нүхээр агуйд орж болно. Хонгил нарийссаар төгсгөлдөө ердөө 1,2 метрийн өндөртэй болдог. Агуйд үргэлж тачигнах чимээ сонсогдож байдаг нь агуй нурах гэж байгаа хэрэг биш, харин мөстэй цуг хөдөлж байгаа чимээ юм. Мөс нэг мм хөдлөхөд л агуйд чанга дуу гардаг.

Хүй нэгдлийн үеийн хүмүүс хааяагүй агуйг оромж болгон ашиглаж байв. Мөн төрөл бүрийн араатан амьтад орогнох нь элбэг. Агуйн занганд ороод гарч чадалгүй үхсэн амьтдын сэг олноор тааралддаг байна.


Гибралтар руу харсан агуй


Huyen Khong агуй

Вьетнамын Дананг хотоос холгүй Гантиган уул хэмээх нууцлаг үзэсгэлэнт газар бий. Энд дотроо хөшөө дурсгал, шүтээн бүхий Huyen Khong агуй оршино.


Дэлхийн хамгийн урт Мамонтын агуй

Нийт 600 км үргэлжилсэн энэ агуйд одоогийн байдлаар 225 газар доорх гарц, 20 том танхим, 20 гүнзгий худаг илрүүлээдбайна

Агуйд хувьсал маш удаан явагддаг, цаг агаар нь тогтвортой, гадаад ертөнцөөс тасархай байдаг тул эртний ургамлын тоос, сөнөж устсан амьтдын араг яс ( агуйн баавгай, агуйн цөөвөр, мамонт, үслэг хирс ), эртний хүмүүсийн зурсан хадны сүг зураг зэрэг археологийн олдворууд маш сайн хадгалагдсан байдаг.


Вирджини мужид байх Luray агуй.

Энд хэн нэг нь орган хөгжим орхижээ.


Молдавт байх «Старый Орхей»

Энэхүү археологийн цогцолбор нь Кишинев хотоос 60 км-т оршино. Энэ нь агуй дотор байрласан сүм юм.


Миннесот мужид байдаг Солонгон агуй ба хөлдүү хүрхрээ

Агуй амьтны аймгаар асар баялаг биш ч зарим амьтад агуйд амьдрахыг эрхэмлэдэг. Нэн тэргүүн олон төрлийн сарьсан багваахайнуудыг дурдаж болно. Тэд агуйн толгой эргэм салаа хонгилд зүг чигээ сайн олдог учир агуйн гүнд амьдарч, өвөлжих нь элбэг.


Вьетнамын Халонг буланд орших агуй


Калифорн мужийн Сан-Францискийн эргийн агуй


Бату агуйн шүтээний цогцолбор


Шувууд, нарны гэрэл, сүм... Гайхалтай зохицол биш гэж үү? Бату хэмээх агуйн шүтээний цогцолбор нь Малайзын Куала-Лумпур хотоос 13 км-ийн зайтай оршино. Энэ агуй 400 сая жилийн настай бөгөөд 19-р зуунд энэтхэгийн нэгэн худалдаачин Муруга бурханд зориулсан сүмийг энд босгосон байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нууцлаг агуйнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/24

    0 0 Хариу бичих
  • - 2014/05/14
    Үнэхээр дажгүй сайт байна. Бусад сайтуудаас тэс өөр юм. Таалагдлаа. Амжилт хүсье.

    1 0 Хариу бичих
  • Batbayar 2014/05/08
    Gaihaltai medeelel oruulsand bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/07
    thanks viva

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/07
    tanai sited medeenii adminaar ajild orj bolohuu

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох