МЭДЭЭ НЭМЭХ  

Суут мэхлэгч

  • 10,388 уншсан
  • 6
  • 2015/02/11

Зурган дээрх хүнийг Фердинанд Уолдо Демара гэж нэрлэдэг. Тэр бас «Суут мэхлэгч» хэмээн алдаршжээ. Энэ ямар учиртай хүн юм бол оо?

АНУ-ын иргэн, маш өндөр IQ-тай энэ хачин хүн лам, шоронгийн дарга, хөлгийн эмч, мэргэжлийн хүүхэд асрагч, барилгын инженер, шерифийн туслах, дипломтой сэтгэл зүйч, өмгөөлөгч, багш, сувилагч, хянагч, хорт хавдартай тэмцэж байгаа эрдэмтэн гээд л бүтээгээгүй дүр, хийгээгүй ажил байхгүй. Онцлог нь хэзээ ч хувийн ашиг хонжоо харж байсангүй. Түүнд хэрэгтэй ганц зүйл нь: хүмүүсийн хайр хүндлэл л байлаа.

16 настайдаа гэрээсээ зугтаж сүмд хэдэн жилийг өнгөрөөсний дараа 1941 онд цэрэгт явжээ. Энд усан цэрэгт алба хаах болсон байна. Өөрийгөө офицер болгон танилцуулсан ч баригдаж шийтгүүлэхийн даваан дээр оргож, амиа хорлосон мэт жүжиг тоглоод сэтгэл зүйч Роберт Линтон Френч болон хувирчээ. Тэрээр Пенсильван болон Вашингтоны коллежэд сэтгэл судлал зааж байсан гэдэг.

Удалгүй түүнийг ТТГ-ын туршуулууд олж, Демара армиас оргосны учир 18 сар хоригдох ялаар шийтгүүлжээ. Суллагдсаныхаа дараа хуурамч бичиг баримт бүрдүүлж аваад эрх зүй судалж, диплом авч чадсан байна. Ингээд хувийн коллеж нээжээ. Энэ коллеж нь одоо хүртэл оршин тогтносоор байгаа гэнэ. Гэхдээ анх нээгдэж байсан үеийнхээсээ өргөжин томорч нэр ус, хаягаа солиод Огайо мужийн Уолш Их сургууль (Walsh University) болон хувирчээ. Энэ үеэр Демара залуу эмч Жозеф Сиратай танилцаж удалгүй түүний нэрийг барин өөрийгөө мэс засалч хэмээн танилцуулах болов.

Солонгосын дайны үеэр дэслэгч цол авч, Канадын мина зөөгч «Каюга» хөлгийн эмчээр томилогдон Солонгосыг зорьжээ. Тэнд пенициллиний тусламжтайгаар өвчтөнүүдийг маш сайн эмчилж байсан гэнэ. Нэгэн удаа хөлөг дээр мэс засал хийх гарцаагүй шаардлагатай 16 цэргийг авчирчээ. Эмч нэртэй нь ганц Демара байв. Тэрээр доод тушаалын хүмүүстээ шархдагсдыг бэлтгэж байхыг  тушаагаад өрөөндөө мэс заслын сурах бичиг барин суужээ. Үүний дараагаар бүх мэс заслыг (эдний дунд онцгой хүнд хэд хэдэн тохиолдол байсан) амжилттай гүйцэтгэсэн байна. Нэг ч цэрэг үхсэнгүй. Түүний энэ гавьяаг сонинд магтан бичиж байлаа. Гэвч жинхэнэ Жозеф Сирагийн ээж тохиолдлоор энэ тухай олж уншсанаар бүх булхай илрэв. “Мэс засалч“ нь анагаахын боловсрол огт эзэмшээгүй хүн байсанд хөлгийн ахмад удтал итгэж өгөхгүй байсан гэдэг.

Канадын тэнгисийн цэргийн хүчин Демарыг цагаатгасан тул тэрээр АНУ-д эргэн иржээ. Дараа нь Техас мужийн шоронгийн даргын орлогчоор ажиллаж байв. Түүний сэтгэл зүйчийн диплом энд үнэхээр хэрэг болжээ. Энд Демара гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүйг засан хүмүүжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж амжилтанд хүрч байсан гэнэ. Дараа нь Лос-Анжелесийн томоохон халамжийн төвд зөвлөх, эмнэлгийн лам зэрэг ажлуудыг хийж явжээ. Демара 1982 онд зүрхний дутагдлаас болж нас нөгчсөн байна. Түүний сонирхолтой түүхээр хэд хэдэн ном бичигдэж, “Суут мэхлэгч” (The Great Impostor, 1961) кино ч гарсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Суут мэхлэгч
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/06
    ЗА. ДАА ЮУ Ч ГЭМЭЭРЮМ ДЭЭ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/11
    frank abaganel shig xun baix n

    4 0 Хариу бичих
  • hell 2015/02/11
    if you can catch me gedeg kinonii yron gol dur yum bnashde

    1 0 Хариу бичих
    • Ares Az 2015/05/05
      Catch Me If You Can киноны дүр Frank Abagnale өөрөө бодит хүн.

    • LOL 2015/02/13
      Catch me if you can шд

    • Зочин 2015/02/11
      Ter kinonii gol dur chin Frank Abagnale gdg oor hun. Ene thde hiisen zuils n tostei yum


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох