МЭДЭЭ НЭМЭХ  

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

  • 3,765 уншсан
  • 0
  • 2015/02/11

Гадаадад суралцах сонирхолтой залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг цувралаар оруулъя. Энэ удаа Америкт суралцах тэтгэлгийн талаар мэдээлэл оруулъя.
Монголчуудад зориулсан тэтгэлгийн тухайд хамгийн нэр хүндтэй нь АНУ-ын засгийн газрын Фулбрайт /Fulbright/ болон Хамфри /Humphrey/-ийн тэтгэлгүүд юм. Эдгээр нь АНУ-ын засгийн газраас санхүүжиж, тухайн суралцагчид сургалтын төлбөр, замын зардал, амьдран суух тэтгэмж зэрэг бүх зардлуудыг нь олгохын зэрэгцээ цаашид өсч дэвжих боломжийг олгодгоороо олон залуусын сонирхлыг татдаг.
Фулбрайтын тэтгэлэг нь магистрантурт сурах хүсэлтэй хүмүүст зориулсан бол Хамфригийн хөтөлбөр нь мэргэжлээ дээшлүүлж, туршлага судлах сонирхолтой мэргэжлийн хүмүүст чиглэсэн зэргийн бус хөтөлбөр юм. Одоогоор уг 2 хөтөлбөр зарлагдаж, материалаа хүлээж аваад эхэлсэн бөгөөд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны веб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

1946 оноос эхлэлтэй сенатч Виллиам Фулбрайтын санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр орон орны залуучуудад АНУ-д боловсрол эзэмших, эрдмийн зэрэг хамгаалахад нь тусалдаг хамгийн нэр хүндтэй хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс 8000 орчим залуусыг сонгодог ба Монгол улсад 1994 оноос хойш хэрэгжиж байна.

Зургийн эх сурвалж: http://us.fulbrightonline.org/

Хэзээ зарлагддаг вэ?

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Уг хөтөлбөрийг АНУ-ын төрийн департмент болон Монгол улсын засгийн газар санхүүжүүлж Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ шалгаруулалтыг хариуцдаг. АНУ-ын санхүүжилттэй хөтөлбөр нь жил бүрийн 1 сард зарлагдаж 3 сарын сүүлээр материал хүлээж авна. Энэ жилийн тухайд материал хүлээж авах эцсийн хугацаа 2015 оны 3 сарын 30. http://mongolia.usembassy.gov/dos-2016.html Харин Монголын засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр жил бүрийн 4-р сард зарлагдаж, 6-р сарын сүүлээр материал хүлээж авдаг.

Зургийн эх сурвалж: mongolia.usembassy.gov/fulbrightfellowship.html

Тавигдах шаардлага

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Дараах шаардлагуудыг тавьдаг. 1-Монгол улсын иргэн, одоо эх орондоо амьдарч буй. 2-Бакалаврын зэрэгэтэй байх 3-Англи хэлний зохих мэдлэгтэй байх. /iBT TOEFL-ийн 80-аас дээш оноо/ Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж аваарай.

Зургийн эх сурвалж: http://mongolia.usembassy.gov/dos-2016.html

Хюберт Хамфригийн Тэтгэлэгт хөтөлбөр

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

1978 оноос дэд ерөнхийлөгч асан Хюберт Х.Хамфригийн нэрэмжит хөтөлбөр эхэлсэн. Энэ хөтөлбөр нь салбартаа тогтвортой ажиллаж буй мэргэжилтнүүдийг АНУ-д нэг жилийн хугацаанд мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломжийг олгодог.

Зургийн эх сурвалж: https://www.humphreyfellowship.org/

Хэн хамрагдах боломжтой вэ?

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Монгол улсад 5-аас дээш жил тогтвортой ажиллаж буй, Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй /iBT TOEFL-ийн 71 оноо/, бакалаврын зэрэгтэй бол та энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн Англи хэлний мэдлэг бага /iBT TOEFL-ийн оноо 68-аас доогуур/ бол тусгай Англи хэлний хөтөлбөрт хамруулдаг. Гэхдээ та хөтөлбөрт өргөдөл гаргахдаа заавал TOEFL-ийн шалгалт өгсөн байх хэрэгтэй.

Зургийн эх сурвалж: https://www.humphreyfellowship.org/

Хэзээ бүртгүүлэх вэ?

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Жил бүр 1-р сард энэ хөтөлбөрийн мэдээлэл зарлагддаг бөгөөд энэ жил 4-р сарын 6 хүртэл материалаа Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-нд өгөх боломжтой.

Ямар материал бүрдүүлэх вэ?

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Доорх веб хуудсаас өргөдлийн маяг татаж авч бөглөн, өөрийн дипломын хуулбар, англи хэлний шалгалтын оноо мөн багш, удирдлагын тодорхойлох 2 захидал, өөрийгөө тодорхойлсон эссений Улаанбаатар хот дахьа АНУ-ын ЭСЯ-нд хүргүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia.usembassy.gov/humphrey-2016.html

Зургийн эх сурвалж: http://mongolia.usembassy.gov/humphrey-2016.html
Эх сурвалж: http://mongolian.mongolia.usembassy.gov/educationa
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох