МЭДЭЭ НЭМЭХ  

Лаосын “Хувинт хөндий”

  • 3,108 уншсан
  • 0
  • 2015/02/11

“Хувинт хөндий” нь Лаосын археологийн дурсгалт газар юм. Энэ бол гайхалтай сонин үзмэр. Дов толгодын дээр 1-3,5 метрийн өндөртэй “хувингууд” энд тэндгүй харагдана. Тэдний диаметр дунджаар 1 метр, хамгийн том хувин 6 тонн хүрдэг гэнэ. Энэ хувингууд яаж бий болсон нь одоо хүртэл оньсого хэвээр. Хувинг хийсэн чулуу энэ хавьд байдаггүй нь бүр ч хачирхалтай.

Эрх баригчид Хувинт хөндийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа аж. Гэхдээ нэг асуудал байгаа нь: Сиангкхуанг 70-аад оны үед Америкийн агаарын цэргийн хүчний бөмбөгдөлтөнд өртсөний харгайгаар эл гайхамшигт хөндийн ихэнх хэсгийг жуулчид сонирхох боломжгүй болжээ. Бөмбөгдөлтийн улмаас хувингууд төдийгүй, газар нь хүртэл сүйрч, олон тооны нүх, хонхор бий болжээ. Жижиг хувингуудыг хүмүүс хулгайгаар зөөж авсан тохиолдол ч байна.  Хэдий тийм ч энд хэдэн зуун хувин үлджээ. Жуулчдын хамгийн их ирдэг газар бол Тхонг Хай Хин бөгөөд энд хамгийн том хувин байдаг гэнэ.

Эдгээр хувингуудын гарал үүсэл, энд хэрхэн ирсэн, ямар зорилгоор бүтээсэн тухай хэн ч мэдэхгүй. Зөвхөн таамаглал төдий л зүйл байна. Эхний хувилбар нь: эрт цагт энэ хувин дотор талийгаач бологсдыг чандарладаг байсан байх. Нөгөө хувилбар нь: цагаан будаа, дарс агуулах зорилгоор бүтээсэн. Энэ хоёр хувилбарын аль аль нь эргэлзээтэй. Алийг нь ч өнөө хүртэл баталж эсвэл няцааж чадаагүй байна. Яг таг тогтоож чадсан ганц зүйл нь: эдгээр хувин 2500-3000 жилийн настай гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Лаосын “Хувинт хөндий”
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох