МЭДЭЭ НЭМЭХ  

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

  • 6,230 уншсан
  • 0
  • 2015/02/12

Амазоны ширэнгэн ой нь бидний дуулж сонссон аварга могой, пиранья загас, цус сорогч сарьсан багваахайнаас гадна бусад олон төрлийн гайхалтай амьтдаар буцалж байдаг газар юм байна.

Исус Христийн гүрвэл

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Махчинд хөөгдсөн үедээ энэ гүрвэл усан дээгүүр гүйх чадвартай. Бүр цагт 8 км хурдална гээч. Сарьслаг хуруутай хойд мөч нь усан дээр тогтоход тусална. Сарвуугаараа усны гадаргуу дээр хөнгөн цохилон гүйх үед ус биеийн жингээр ярагдаж амждаггүй байна. Харин томхон биетэй нь ингэж гүйж чадахгүй нь ойлгомжтой.

Модны мэлхий

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Хурц тод өнгөтэй, хараа татам энэ мэлхий дэлхийн хамгийн хортой амьтдын нэг гэнэ. Зарим тохиолдолд хүрэхийн төдийд л үхэл учирч болзошгүй. Хурц өнгөөр нь анхааруулга авсан амьтад аль болох холуур өнгөрөхийг хичээдэг байна.

Кинкажу

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Энэ бол илбэнхийн “холын хамаатан” юм. Алтлаг өнгийн гоёмсог үс ноостой. Хүчтэй сүүл нь модноос зууран тогтоход тусална. Нэрийг нь орчуулбал «балны баавгай» гэсэн утгатай болох бөгөөд зөгийн баланд их дуртай тул ийн нэршжээ. Кинкажу маш урт хэлтэй. Түүгээрээ цэцгийн шүүсийг долоож, жимсийг нь таслан авч иддэг байна.

Шилэн мэлхий

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Энэ мэлхий шил шиг тунгалаг биетэй. Түүний цохилж буй зүрх тэргүүтэй дотор эрхтнийг нэг бүрчлэн ажиглаж болно.

Самран толгойт цох

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Энэ шавжийн толгой дээр үнэхээр арахис самрыг санагдуулам ургацаг бий. Энэ нь чухам юунд хэрэгтэйг эрдэмтэд тайлаагүй байгаа ч, үүнээсээ болж гүрвэлтэй адил харагддаг тул махчин амьтад тэр бүр халддаггүй гэнэ. Бусад талаар энэ цох ямар ч хамгаалалтгүй, арчаагүй эмзэг амьтан аж.

Суман шоргоолж

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Энэ төрлийн шоргоолж уртаараа 25 мм хүрдэг. Хазах нь үнэхээр аймшигтай. Зөгий буюу хэдгэний хатгалтаас олон дахин илүү бөгөөд хэд хоног өвддөг гэнэ. Индианы зарим аймаг хөвгүүдийг эр хүн болгох ёслолд энэ шоргоожийг ашигладаг байна.

Загасчин сарьсан багваахай

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Энэ бол сарьсан багваахай дотроо хамгийн томд орох зүйл юм. Төрөл нэгтэн шигээ шавжаар хооллохгүй. Маш урт, хурц хумсаа ашиглан загас барьж иднэ. Этгээд сонин хоншоор амтай тул «бульдог» гэж нэршжээ. Өөр нэг ч сарьсан багваахай загас барьдаггүй гэнэ.

Шөнийн шувуу

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Энэ шувуу өдөржин модны мөчир дээр амарч сууна. Өд сөд нь модны үндэстэй маш адилхан тул ялгаж харахад бэрх. Харин шөнө болмогц анд гарч шавжнуудыг намнаж эхэлнэ.

Цахилгаан цулбуурт загас

Амазоны ширэнгэн ойн сонин амьтад

Энэ загасыг цулбуурт загас гэж нэрлэдэг ч жинхэнэ цулбуурт загастай ямар ч хамаагүй ажээ. Харин цахилгаан нь үхлийн аюултай. Өртсөн хүн шууд л ямар ч чадалгүй болж усанд хахаж цацан үхдэг гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амазоны ширэнгэн ойн сонин амьтад
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох