МЭДЭЭ НЭМЭХ  

Тэжээвэр амьтад эзэддээ халдсан эмгэнэлт түүх

  • 10,475 уншсан
  • 14
  • 2015/02/12

Өнөө үед бүгд л гэрийн тэжээвэр амьтантай болохыг мөрөөддөг болжээ. Тэр ч бүү хэл хэний ямар амьтан хамгийн том, хамгийн ховдог, хамгийн хортой, хамгийн ер бусын бэ гэж уралдах болж. Бараг л хэнийх нь хамгийн аюултай вэ гэх нь холгүй байна. Энэ өрсөлдөөн дунд хүмүүс зэрлэг араатныг гаршуулахад наад зах нь бие бялдрын ихээхэн хүч, цаашилбал тусгай мэдлэг чадвар, зориулалтын тоног төхөөрөмж хэрэгтэйг таг мартсан байх юм. Ер нь амьтан сургагч ямар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг билээ, түүнтэй яг адил шүү дээ!

Найзынхаа шимпанзе сармагчинд бариулсан эмэгтэй

Нүүр амаа элдэв янз болгон алиалах инээдтэй, хөгжилтэй шимпанзе үнэн хэрэг дээрээ аюултай харгис араатан гэнэ. Сүрэгт дэг журам тогтоох үүднээс аллага үйлдэх, бие биенээ барьж идэх нь хэвийн үзэгдэл ажээ. Америкийн Стэмфорд хотын Сандра Хэрольд гэгч эмэгтэй 70 кг жинтэй Тревис гэдэг шимпанзе сармагчингаа төрсөн хүү мэтээр хайрладаг байв. Сармагчин маш ухаалаг: цагдаа нартай мэндэлдэг, түлхүүрээр хаалга онгойлгодог, цэцэг усалдаг, халбага сэрээ хэрэглэн идэж уудаг, удирдлагаар телевизор асааж унтраадаг, ер нь хотдоо алдартай амьтан байлаа. Хөрш эмэгтэйг хазсан, эзэгтэйгээсээ зугтааж хотоор нэг давхисан зэрэг үе үе гаргадаг аашийг нь хэн ч тоосонгүй. 2009 онд шавжинд хазуулж тавгүй байсан шимпанзе гэнэт эзэгтэйнхээ найз эмэгтэй Карла Нэш рүү дайрч нүүр амыг нь урж тасдаж эхэлжээ. Цагдаа нар ирэхэд мөн л эсэргүүцэл үзүүлсэн учир буудуулсан байна. Энэ дайралтын улмаас Карла бүрэн сохорч, гарын шуу, хамар, нүүрний ихэнх хэсэг нь үгүй болжээ. Эмчилгээнд асар их мөнгө шаардлагатай байлаа. 50 саяыг нэхсэн боловч Сандра дөнгөж 4 саяыг л өгч чаджээ. Сандра өөрөө энэ явдлаас хойш нэг жилийн дараа нас барсан байна.


Аалзнаас  болж үхсэн герман эр

Германы Дортмунд хотын шавж сонирхогч Марк Фёгелийн түүх бол аймшгийн киноны адал явдалтай маш адилхан. Хэрэг явдал 2004 онд болжээ. Маркийн гэртээ тэжээдэг байсан олон шавжны дотроос аль нэг нь (хар бэлбэсэн эхнэр хочит хорт аалз байж магад) түүнийг хазсан бололтой. Уг нь эрүүл саруул том хүн аалзанд хазуулаад жаахан өвдөхөөс биш, өөр яах ч үгүй гэнэ. Гэтэл 30 настай байсан Марк ямар нэгэн шалтгаанаар гэрээсээ гарч ч чадсангүй, утсаар тусламж дуудаж ч чадсангүй үхжээ. Түүний гэрээс хачирхалтай “хүүрний үнэр” үнэртээд байсанд хөршүүд нь цагдаа дуудсан байна. Хаалгыг эвдэн ороход өмхийрсөн хүүрэн дээгүүр язганах 6 хөлт шавжнууд ихийг үзэж барагтай юмыг тоохоо больсон цагдаа нарыг хүртэл цочирдуулсан гэдэг.


Хүүхэд рүү дайрсан аварга могой

Флорида мужийн Жэрен Хэр, Чарльз Дарнелл хоёр гэртээ 3 метрийн урттай питон могой тэжээдэг байжээ. Энэ бол маш ухаалаг, эзэндээ дасаж гаршдаг могой гэлцдэг. Түүний тор ямар ч цоож туургагүй байсан тул могой дуртай цагтаа л гараад ирдэг байлаа. Ийм байдлаар 5 жил өнгөрөв. Нэгэн удаа эхнэр нөхөр 2 могойг хоёр настай Шайанна охиныхоо орон дотроос олжээ. Могой охиныг хэдийн боож алаад залгихаар завдаж байв. Хосууд энэ бол санамсаргүй тохиолдол гэж баталж байсан ч, мэргэжилтнүүд могой маш олон хоног өлсгөлөн байсныг тогтоожээ. Шалтгаан нь зориудын биш харин могойн хоолыг тохируулж чадахгүй өлсгөж байсанд оршино. Эцэст нь зовж шаналсан хос хоёрыг төрүүлсэн хүүхэддээ ч, амьтанд ч хайхрамжгүй хандсан хэмээн 12 жил шоронд хорих ялаар шийтгэжээ.


Тэжээсэн барандаа бариулсан эр

Канадын Саутволд хотын “Зэрлэг амьтан тэжээгчдийн нийгэмлэг”-ийн дарга Норман Бавальда өөрийн тэжээвэр баранд бариулж үхсэн золгүй явдал гарчээ. Норман хэд хэдэн бар тэжээдэг, бар арсланд туйлын дуртай хүн байсан гэнэ. Өмнө нь Норманы эдлэнд ирж зураг авах гэсэн жаал хүүг бар барьсан аймшигт хэрэг гарч, бөөн шуугиан дэгдэж, иймэрхүү аюултай зэрлэг амьтдыг гэр орондоо байлгах, тэжээхийг хориглосон хууль хүртэл гарчээ. Гэвч Норман маш их хөөцөлдсөний үр дүнд энэ хуулийг өөрчилсөн байна. Тун ч удаагүй байтал хайртай амьтан нь Норманыг өөрийг нь барьсан хэрэг гарах нь тэр. Эзэн торыг нь цэвэрлэхээр ортол бар дайрсан бололтой байжээ.


Чонон нохойдоо идэгдсэн эмэгтэй

АНУ-д чонон нохой тэжээхийг хориглосон хууль байхгүй ч, сайшаадаггүй байна. Учир нь энэ амьтан бол аюултай, хүчирхэг махчин юм. Харин Пенсильванийн оршин суугч Сандра Пиовезан гэгч эмэгтэй гэртээ 9 ширхэг чонон нохой тэжээдэг, тэднийгээ “нохой” шиг үнэнч хэмээн итгэдэг, маш хайрладаг байжээ. Гэтэл нэг л өдөр нөгөөдүүл нь эзэгтэй рүүгээ дайрч юу ч үгүй болтол нь урж тасчсан байна.


Барибал баавгайн довтолгоо

Мөн л Пенсильванийн оршин суугч Келли Энн Вальц гэртээ олон тооны аюулт амьтдыг байлгадаг байв. Түүний гэрийн зоопаркад арслан, бар, ирвэс, барибал-баавгай байжээ. Мэргэжилтнүүд барибал баавгайг хамгийн номхон баавгай гэж тодорхойлдог. Зэрлэг байгальд энэ баавгай хүнтэй тааралдвал бушуухан зугтан оддог. Гэтэл энэ амьтан торыг нь цэвэрлэх гэж орсон эзэгтэйдээ халдаж амь насыг нь хороожээ.


Загалмайт могойн дайралт

Огайо мужийн Цинциннати хотын нэгэн эмэгтэй мужийн хуулийг зөрчин байж гэртээ могой тэжээж байжээ. Тэдний нэг нь ойлгомжгүй шалтгаанаар эзэгтэйгээ хазсан байна. Энэ могойн хор нилээд удаан үйлчилдэг тул эмэгтэй эмнэлэгт очиж амжжээ. Гэвч эмч нар энэ хорны эсрэг хүчин мөхөсдөж, эмэгтэй 3 хоног амь тэмцэн тарчилсны эцэст нас баржээ. Цагдаагийнхан гэрт нь очтол тэнд 10 хорт могой, хэдэн том матар, олон тооны жижиг, хоргүй мөлхөгчид байсан гэдэг.


Арсланд бариулсан эр

Зүүн Иллинойсийн оршин суугч Ал Эйбелл эдлэн газартаа бүхэл бүтэн амьтны хүрээлэн байгуулжээ. Маш сайн тоноглосон зориулалтын тортой байсан ч энэ нь аюулгүйн баталгаа биш байж. Нэгэн удаа Эйбелл цэвэрлэгээ хийж байгаад хаалганы цоожийг андуурсан тул арслан мухрын торноос чөлөөтэй гарч ирээд эзэн рүүгээ дайрсан байна. Нилээд хугацааны дараа эхнэр нь арслан чөлөөтэй явж байгааг хараад цагдаа дуудаж, улмаар торон дотроос нөхрийнхөө амьгүй цогцсыг олжээ.


Тэмээ хүртэл халддаг

Өвсөн идэшт, гэмгүй номхон амьтад хүртэл хүний аминд хүрсэн тохиолдол байх юм. МАА-н томоохон фермийн эзэн 69 настай Пэм Уивер нэгэн ярдаг тэмээтэй байж. Энэ тэмээ өмнө нь ямаа ишиг зэрэг жижиг амьтдыг дэвслэн алахаар оролдож байжээ. Нэг удаа онцгой хилэгнэсэн тэмээ эзэгтэйгээ тийрэн унагаж дэвслэн алсан байна.


Пума ирвэс хүүхдэд халдсан нь

АНУ-ын Техас мужийн Одесс хотын оршин суугч Эмбер Мишель Кауч гэртээ ирвэс тэжээсний төлөө хотын захиргаанаас олон удаа зэм хүртэж байв. Урьдчилан сэргийлэх тарилга цагт нь хийлгээгүй, хэтэрхий давчуу торонд байлгадаг учир ирвэс ууртай догшин болсон, торны сараалжин төмрүүдийн хоорондын зай их тул араатан сарвуугаа чөлөөтэй гаргаж болохоор байна гэх мэтээр удаа дараа сануулсаар байтал эзэгтэй огт тоомсорлодоггүй байжээ. Ингэсээр эцэст нь эмгэнэлт явдал гарах нь тэр. 4 настай Эмбер торонд хэтэрхий ойрхон очтол догшин араатан хүүг шүүрэн авчээ. Зэрэмдэглүүлсэн хүүг эмч нар аварч чадсан бөгөөд хотын захиргаа ирвэсийг устгахаар шийдвэрлэсэн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тэжээвэр амьтад эзэддээ халдсан эмгэнэлт түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • зочин 2016/02/18
    80-аад оны суулчээр байхаа Орост нэгэн гэр бул гэртээ арслан тэжээж байгаа бариулсан тухай "Спутник" сэтгуулээс уншиж байсан юм.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/10
    монгол банхарууд эзэндээ бол номхон vнэнч байхаа .".?

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/06/10
    Alna shuu muu jungaa mine

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/09
    er ni bol torond hiichiheed hairlaj enhriilj bn gebel hudlaa l daa jishee ni huniig baabgai torond hiigeed odoo chamaig tejeene ee geed baibal ymar aimshigtai bh bol / uursdiiguu orond ni tabiad uzbel/

    5 0 Хариу бичих
  • zochin 2015/05/07
    ter aalziig chin black widow gedgin hazuulaad uheegui amid garsan jijighen mortloo hunii amind hurheer ayultai aalzdaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/05
    Нэг юм санаанд орчлоо. Дүү Пи-ийн амьдрал гэдэг кино үзчихээд барыг нь мөн их өхөөрдөж, хүн бартай найз болж болно гэж бодож байнаа. Би энэ чинь ком.график гээд яаж хийсэн бичлэгийг нь үзүүлсэн дээ. Циркэд байдаг амьтад хүнд дассан мэт боловч, өлсөөд хүнрүү дайрдаг. Циркийн амьтад ч зовж л байгаа. Байгалиас нь амьтдыг салгах хэрэггүй баймаар

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/04/05
    Араатан бол араатан. Амьтад шүү дээ. Хүн амьтдаас ялгагдаж хүнлэг, эрүүл ухаантай баймаар юм. Өөрсдийгөө зугаацуулах, сайрхах гэж мунхаглал шүү. Муур нохой ч дайрсан тохиолдол байдаг.

    4 0 Хариу бичих
  • gaihaltai-sonirhnu 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/16
    Bi bol edgeer hvmvvst xvgeer hohi ni l gej helii ene bol zolgvi yawdal bish uuruu uursduduu hiisen gai gaj don. Hereggvi yum bol hereggvi l bdgiin

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/16
    Сонирхолтой мэдээ. Харин зарим нэг үг хэллэг дээрээ анхаараарай. Идэгдсэн гэж хэзээ ч битгий бичиж бай. "Тэжээсэн нохойдоо идүүлсэн эсвэл бариулсан эмэгтэй". Мөн Охаио мужийн Синсинати хот шүү дээ.

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/02/12
    Zugeer baigalidaa bh yostoi amitdiig ugaasaa yah gej gertee hashij bdg yumbede, gzerleg amitan ger torond bh yu n l shn baiw gej dee

    5 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/09
      Gichii mine mongolchuudig doromjilwol vheh yltaig medeh vv

    • Зочин 2015/05/17
      Hooe hyatdaar mongol humuus uneheer teneg geed bichtsen baigaag chin medehgui gj bodoo yu

    • Зочин 2015/02/13
      蒙古人们真笨蛋


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох