МЭДЭЭ НЭМЭХ  

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

  • 1,422 уншсан
  • 4
  • 2015/02/12

Энд тэндээс юм үзэж харж суухад Чингисийн үе, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын талаар барууны уран сэтгэмжийн нэртэй нэртэй томоохон зохиолчид өөрсдийн зохиолд янз бүрээр дурдсан байхтай таарна.

1. The Mongoliad (Нил Стивенсон ба бусад, 2010)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

Америкийн нэртэй кибер-панк жанрын зохиолч Нил Стивенсоны хамгийн сүүлд бусадтай хамтран бичсэн "The Mongoliad" хэмээх цуврал зохиолд, 13-р зуунд Монголын арми Зүүн Европыг эзлэн улмаар Европын төв лүү алгуур дөхөн айсуй тэр цагийг өгүүлнэ. Монголчуудыг зогсоох ямар ч хүч байхгүй тийм үед өрнөд европын гардан тулааны урлагт мэргэшсэн хэдэн лам хувраг нэгдэн Хар хорум луу очиж Их хааныг хороон улмаар Монголын байлдан дагууллыг зогсоох эсвэл саатуулах зорилго тавьж буй гарна. Криптохистори жанр.

2. Time's Eye (Артур Кларк, Стивен Бакстер, 2003)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

Английн алдарт зөгнөлт зохиолч, эрдэмтэн Артур Кларкийн Стивен Бакстертай хамтран бичсэн "Time's Eye" хэмээх зохиолд, огторгуй-хугацааны бүтэц алдагдсанаас болоод өөр өөр түүхэн цаг үе хоорондоо давхацдаг. Үүнээс болоод 13-р зууны Чингисийн арми МЭӨ Македоны Александрын армитай тулгардаг. Монголчууд яг ялах гэж байтал 19-р зууны Британы бууч цэргийн хороо гарч ирж герегчүүдийн талд орсноор монголчууд ялагдана. Шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын зохиол.

3. The Guardian of Genghis Khan's tomb (Майкл Хикланд, 2013)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

Америкийн зохиолч Майкл Хикландын саяхан бичсэн "The Guardian of Genghis Khan's tomb" хэмээх электрон (kindle) зохиолд, америкийн археологич эмэгтэй Монголоос Чингис хааны онгоныг нээн илрүүлж буй тухай, Орос Хятад хоёр тэр нээлтийг гартаа оруулахаар өрсөлдөж буй тухай, Америкаас тагнуулын төв газрын сайн залуус ирж бүх дайсныг даран дархан цол мандуулж буй тухай өгүүлнэ.

4. The Time Patrol: Only Game In Town (Пол Андерсон, 1960)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

Америкийн зохиолч П.Андерсоны "Time Patrol" цуврал зохиолын "The Only Game in The Town" бүлэгт, XIII зуунд Монголын Юань гүрний цэргүүд хэрхэн Америкийг нээж буй тухай өгүүлдэг. Энэ зохиолын гол баатрууд нь цаг хугацааны ердийн урсгалыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаа нар юм. Бидний мэдэх түүхэнд монголчууд Америкийг нээсэн гэж байдаггүй болохоор цагийн цагдаа нар өнгөрсөн үед очиж түүхийг "хэвэнд нь оруулна" өөрөөр хэлбэл Америкийг нээсэн монголчуудыг устгана. (Жич: монгол хэлнээ орчуулагдсан.)

5. Japan Sinks (Сакё Комацу, 1970)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

Японы нэртэй зөгнөлт зохиолч Сакё Комацугийн "Japan sinks" (1970) хэмээх зохиолд, аймшигтай газар хөдлөлтөөс болж Японы арлууд тэр чигээрээ далайд живж буй тухай, амь гарсан олон арван сая япон иргэнийг хэрхэн дэлхийн бусад улсуудад тараан суурьшуулж буй тухай, БНМАУ хэрхэн 800 мянган япон дүрвэгчийг нутагтаа хүлээн авахаар болж буй тухай гарна.

6. Deathworld 3 (Хэрри Хэррисон, 1968)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

Америкийн нэртэй зөгнөлт зохиолч асан Хэрри Хэррисоны "Deathworld" хэмээх цуврал зохиолын гутгаар дэвтэрт (Horse barbarians) сайн талын гол баатар, эрэлхэг америк сансрын аялагч нь нэг харь гараг дээр харгис түрэмгий "морьт зэрлэгүүдтэй" тулалдаж ялна. "Морьт зэрлэгүүдийн" удирдагчийн нэрийг Тэмүүчин гэнэ.

7. The Shadow (Hollywood, 1994)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

Америкийн "The Shadow" (1994) хэмээх адал явдалт, зөгнөлт кинонд сайн талын гол баатар нь Чингис хааны удмын сүүлчийн хүн болох Шиван хаантай тулалдаж "дэлхийг аварна".

8. The Lord Of The Rings (Ж.Р.Толкин, 1954)

Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд

"Бөгжний эзэн" хэмээх алдарт фэнтэзи (үлгэр) зохиолын орк мангасуудыг монголчуудтай адилтгаж дүрсэлсэн тухайгаа Толкин өөрөө дурдсан байдаг. Жишээ нь оркуудыг "онигор нүдтэй, навтгар хавтгай хамартай, өргөн амтай, намхан нуруутай, бахим биетэй, шар арьстай, ер нь л бол монголжуу дүр төрхүүдээс хамгийн ой гутам нь" гэж тодорхойлжээ. Эх сурвалж: http://tolkiengateway.net/wiki/Racism_in_Tolkien%27s_Works#Orcs

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Чингис хаан ба 13-р зууны Монголын арми барууны уран сэтгэмжийн зохиолуудын сэдэв болсон тохиолдлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • mongol 2015/10/06
    Khutsdagiin.

    0 0 Хариу бичих
  • t 2015/02/21
    yponchuud yu ni tom moroodchihson ym busad ni novshiin etgeed mngliig muu nertei blgoj bna oorsdiin ulsiig muulay

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/17
    bitii shaa

    1 2 Хариу бичих
  • Зочин 2015/02/12
    hehe neeree lord of ring zarim orkuud ni bidnar tai adilhan shyy ork gedeg ygiig tolken turk gej ygnees huwlaj gargasan ygshyydee dund zuund turegyydiig romiin pop lam ork ba mahjin gej helj bsan udaatai

    2 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох