МЭДЭЭ НЭМЭХ  

Элэг хөшөөм солиотой шүүхийн зарганууд

  • 7,942 уншсан
  • 5
  • 2014/05/08

 

Хичээл дээр унтаж байсан нэг сурагчийг сэрээхээр “багш хэтэрхий чангаар алгаа ташсан тул 16 настай хүүгийн чих дүлийрчихлээ” хэмээн эцэг эх нь америкийн шүүхэд зарга мэдүүлжээ.


Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Бэтмен хотын захирагч ”Warner Bros кино компани хотын түүхэн нэрийг кинондоо зөвшөөрөлгүй ашиглаж хууль зөрчсөн “ гэж шүүхэд гомдол гаргажээ.


2007 онд Нью-Йоркийн Karl Kemp & Associates хэмээх эртний эдлэл зардаг томоохон дэлгүүрийн худалдагч “дэлгүүрийн хажуугаар  явж байсан орон гэргүйчүүд худалдан авагчдыг айлгаж байсан тул” нэг сая доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ. 


Амьтны эрхийг хамгаалах PETA нийгэмлэгийнхэн ээлжит цуглаанаасаа буцаж яваад зам дээр гарч ирсэн бугыг санамсаргүй дайрч орхисон гэнэ. Тэгээд  “орон нутгийн байгаль хамгаалагчид бугын тоо толгойг хэт олшруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн “  шалтгаанаар шүүхэд зарга үүсгэжээ.


2006 онд Аллен Хекард хэмээх хар арьст америк Майкл Джорданыг шүүхэд өгчээ. Тэрээр “ сагсан бөмбөгч гадаад төрхөөрөө надтай маш адилхан тул би сэтгэл санааны хэлмэгдэлд  байнга өртдөг “ хэмээн мэдүүлсэн байна.


Остин хотын Кэтлин Робертсон гэгч эмэгтэй дэлгүүртээ тоглож байсан хүүхдэд тээглэж бүдэрч унаад гэмтсэн тул шүүхэд зарга мэдүүлж 780 000 доллар нэхэмжилжээ. Хамгийн инээдтэй нь тэр өөрийнх нь хүүхэд байжээ.


2008 онд Испанийн бизнесмен Томас Дельгадо хүн дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэрэг үйлджээ. Харин мань эр ганган машиныг нь гэмтээсэн хэргээр амь үрэгдсэн залуугийн ар гэрийнхнийг шүүхэд өгсөн гэнэ.


Джонатан Рассел гэгч залуу ажиллаж байсан завод дээрээ 3 хүнийг буудан алаад дараа нь өөрийгөө хөнөөсөн байна. Харин эх нь хүүгийн амиа хорлосон явдалд заводын ажилчдыг  буруутгаж нөхөн олговор нэхэмжлэн зарга үүсгэжээ.


Америкийн мэс засалч Ричард Батиста гэр бүлээ цуцлуулахдаа эхнэрээсээ өмнө нь түүний амийг аврахын тулд суулгасан өрөөсөн бөөрөө нэхэмжилжээ. Хэрэв эхнэр нь энэ шаардлагыг биелүүлж чадахгүй бол Ричард 1,5 сая доллар нөхөн төлбөрт авах санаатай байгаа юм байна. 


2010 онд хэрэгтэн Джесси Диммик өөрийн барьцаалсан хүмүүсийн эсрэг зарга үүсгэж цагдаагаас зугтахад тусалсан хэмээн мэдүүлжээ.


Джонатан Ли Ричерс гэгч эр Кэни Вест, Ким Кардашьян нарыг Аль-кайда террорист бүлэглэлтэй сүлбэлдэж, америкийн төрийн далбааг гишгэчин, Обамагийн зургийг дэвсэлж байхыг нь харсан. Мөн Ким нь террорист бүлгийн толгойлогч мөн гэж мэдүүлжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Элэг хөшөөм солиотой шүүхийн зарганууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • aaa 2014/10/27
    Тэнэг заргууд байна гэхдээ яаж шийдэгдсэнийг нь бичсэн бол сонирхолтой байх байлаа

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/08
    Ким нь террорист бүлгийн толгойлогч мөн хахаха

    2 0 Хариу бичих
  • eleg-hushuugch 2014/05/08
    hushuuchih yum bna l daa hhahahaha

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/05/08
    uuriinhuu huuhded uuruu budercheed uuriinhuu huuhdees mungu nehne genuu hahaha ymar eej tm teneg bdim boloo

    5 0 Хариу бичих
  • SrDOn 2014/05/08
    hahaha eleg awhiima neere.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох