МЭДЭЭ НЭМЭХ  

Хабл телескоп инээмсэглэж буй царайг сансраас олж харжээ!

  • 1,267 уншсан
  • 2
  • 2015/02/13

Америкийн Hubble телескоп нэгэн сонирхолтой дүрсийг сансрын гүнээс олж илрүүлсэн байна. Энэ нь яг л инээмсэглэж буй Smiley дүрстэй адил харагдах дүрс юм. Эрдэмтэд ийм дүрсийг Эйнштейний харьцангуйн ерөнхий онолоор тайлбарладаг байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? :)

Хабл телескоп инээмсэглэж буй царайг сансраас олж харжээ!

Зураг дээрх хоёр гэрэлт "нүд" бол үнэн хэрэгтээ SDSS J1038+4849 галактикийн аймагт орших хоёр галактик юм. Долоон Бурхан одны ордод харьяалагдах уг галактикийн аймаг нь Дэлхийгээс ойролцоогоор 4.5 тэрбум гэрлийн жилийн зайтай ажээ. "Нүд" болон "хамар"-ын доор харагдах инээмсэглэж буй "ам" болон нүүрний хүрээ зэрэг нь үнэндээ "таталцлын линз" хэмээх үзэгдлийн улмаас гэрлийн цацраг хазайж замаасаа гажсаны үр дүн гэнэ. Хэрэв таталцлын орон тэгш хэмтэй бол ийм дугариг хэлбэрийн дүрс харагддаг гэнэ.

Зургийн эх сурвалж: NASA/ESA
Эх сурвалж: http://www.nasa.gov/content/hubble-sees-a-smiling-
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хабл телескоп инээмсэглэж буй царайг сансраас олж харжээ!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • jjjj 2015/02/13
    doloon burhan chin manai galakticiin(milkey way) od shuu dee yu bicheed bgan

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/02/13
      7 Бурхан (Ursa Major) бол одны орд. Манай галактикийн ч, бүр өөр галактикийн ч однууд тэнд харьяалагдана. Одны орд гэж чухам юуг хэлж буйг эхлээд мэдэж аваарай.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох