МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн ер бусын шүтээнүүд

  • 3,015 уншсан
  • 4
  • 2015/02/13

Хүн төрөлхтний түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг нэг зүйл бол төрөл бүрийн шүтээн, сахиус юм. Гэхдээ энд танилцуулах гэж байгаа зүйлс нь жирийн нэгэн шүтээн биш, хүмүүс тэднийг газар дээрх далдын хүчний биелэл гэж итгэн биширдэг ажээ.

Будда бурхны шүд

Буддаг чандарласан гэдгийг бүгд мэднэ. Түүний хичээнгүй шавь нарын нэг Кхема үнсэн дотроос зүүн соёог нь олж Брахмадаттийн эзэн хаанд өргөн барьсан гэдэг. Тэр цагаас хойш Буддагийн шүдийг эзэмшсэн хүн Брахмадаттийн хаант улсыг захирах бурхны тааллыг хүртэнэ гэсэн домог бий болжээ. Энэ шүтээнийг булаацалдаж багагүй цус асгарсан түүхтэй. Өнөө үед Буддагийн шүд хэдэн давхар алтан хайрцагт хадгалагдаж буй бөгөөд онцгой чухал ёслолын үеэр л гаргадаг гэнэ.


Зөнч Мухаммедийн нөмрөг

Энэхүү алдартай шүтээн нь олон жилийн турш, бүр 17-р зуунаас эхлэн Кандагар хотын сүмд хадгалагдаж байна. Зөнч Мухаммедийн нөмрөг бол мусульман шашинтнуудын гол шүтээн юм.


Мария Магдалинагийн гар

1191 онд гэгээн Гуго Фекамын сүмд морилж ирэхэд нь сүмийн гол шүтээн болох Мария Магдалинагийн гарыг түүнд үзүүлжээ. Гэгээнтэн жаахан “хэлтэлж” авах гээд бүтсэнгүй. Тэгэхлээр нь шууд хоёр хурууг нь тас хазсан гэдэг. Энэ үед лам нарын царай ямар болсныг төсөөлөөд үз дээ.


Ариун Мариягийн хөхний сүү

Дундад зууны үед энэ шүтээн ихээхэн алдартай байв. Домогт өгүүлснээр: Ариун Мариягийн хөшөөний өмнө гэгээн Бернард залбирал үйлдсэн мөргөсөнд хөхнөөс нь сүү гоожиж эхэлсэн гэнэ. Ариун Мариягийн хөхний сүүтэй шилэн савнууд Европоор нэг тарсан байна.


Авилийн Терезагийн гар

Гэгээн Тереза бол Франкогийн харгис дэглэмийн үед, дараа нь Испанийн иргэний дайны үеэр ч чухал үүрэг гүйцэтгэсэн шүтээн юм. Учир нь, Франкогийн засаглал католик шашинд суурилсан, харин гэгээн Тереза түүний харгис үзэл санааг сурталчлах өвөрмөгц бэлгэдэл болж байв. Франко 1937 онд Гэгээн Терезагийн гарыг олж авснаас хойш биенээсээ огт салгаагүй, унтахдаа ч дэрэн дороо хийж унтдаг байсан гэнэ. 1975 онд Франко шүтээнээ гартаа атгасаар нас эцэслэжээ.


Гэгээн Януарийн цус

305 онд Сольфатар галт уулын тогооны орчимд гэгээн Януарийн толгойг авчээ. Эвсебия гэгч эмэгтэй түүний цусыг Неапольд авчирсан гэдэг. Энэ цус ид шидийн хүчтэй гэдэгт неапольчууд итгэдэг. Жилд 3 удаа бунхнаас гаргадаг хатсан цус шингэрдэг аж. Энэ гайхамшгийг үзэхээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Неаполийг зорьдог байна. Зарим жил гайхамшиг болохгүй өнгөрдөг. Тэгвэл их гай гамшиг тохиолдоно гэж үздэг. Ийм явдал лав 3 удаа: 1844 онд Везувий галт уул дэлбэрэхийн өмнө, 1939 онд дэлхийн 2-р дайны өмнө, 1980 онд хамгийн хүчтэй газар хөдлөлтийн өмнө тохиолджээ.


Вероникийн алчуур

Исус хүнд загалмай үүрсээр Голгофт хүрч ирэх үед гэгээн Вероника алчуураараа нүүрийг нь арчжээ. Энэ үед алчуур дээр Исус Христийн дүрс тодрон үлдсэн гэсэн домог байдаг. Харамсалтай нь, энэ алчуур алга болсон тул дуураймлууд нь л үлджээ.


Ариун эрхтэн

Исус Христийн ариун эрхтний (хөвч хөндөх ёслолын үеэр тасалж авсан арьс) тухай анх 800 онд дурдагдсан байдаг. Их Карл хаан Исусын таслагдсан хөвчийг Ромын хамба лам II Леод өгсөн гэдэг. Уг зүйл олон янзын ид шидтэй хэмээн шүтэн биширдэг байв. 1527 онд энэ шүтээнийг Ромоос хулгайлжээ. Хамгийн сүүлд Италийн Кальката суурингийн сүмд хадгалагдаж байсан гэнэ. Энд жил бүр “Ариун хөвчний баяр” хийдэг байсан ч, 1983 онд хөвч хулгайлагдсанаас хойш больжээ.


Гурван Волхвын (шидтэн) авс

1164 онд Гурван Волхвын шарил Кельнд иржээ. Гэгээн Елена тэднийг Иерусалимд авчирч бунхалжээ. Алтан хавтангуудаар чимэглэгдсэн 3 хэсэг бунхан нь урлагийн гайхамшигт бүтээл. Баруундаа хамгийн томд тооцогдоно.


Сиена хотын Екатеринагийн толгой

Гэгээн Екатерина нэг удаа зүүдэлжээ: Исус түүнд өөрийн таслуулсан хөвчөөр хийсэн ядам хуруу өгч байх юм гэнэ. Екатерина 33 настайдаа Ром хотод турж үхжээ. Сиена хотынхон түүний шарилыг авах гэсэн боловч өгсөнгүй. Иймээс тэд толгойг нь авч шуудайд хийгээд явжээ. Хотын хаалганы дэргэд тэднийг харуул зогсоож шалгахад шуудай дотор хэдэн зуун сарнайн дэлбээ байсан гэдэг. Өнөө үед энэ толгой, эрхий хурууны хамтаар Сиена хотод шүтэгдэн хадгалагдаж байдаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн ер бусын шүтээнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Saihnaa Sodnom 2015/06/05
    buddaa urgelj l aliwaa ariun sudar nomb shuteenees iluu zen`d suraltshiig chuhalchildag bsan bhaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/16
    Буддагийн шүд их л сонин санагдлаа... жинхэнэ ариун эд байна

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/16
    Шашины сөрөг тал нь. Гаутамаа Будда уг нь шаал өөр зүйлийг сургасан боловч яагаад ч юм хүмүүс түүний шүд, чандар, сэрэг дүр мэтэд илүү ач холбогдол өгсөнөөр барахгүй анхны сургаалиас нь шал өөр шашиныг бий болгох нь тэр. Хэрэв Будда үүнийг мэдсэн бол лав гомдох байсан биз. Эсвэл тэр агуу чанараараа төөрөгдсөн хүмүүсийг ч энэрэх байсан бизээ. Христ зовсон олны тусын тулд тэдний шунан дурлаад, тэмцэлдээд байгаа зүйл нь хумхын тоос гэдгийг үзүүлэхийн тулд амь биеэ золиосолж амьд үлгэр үзүүлэх завшаан олдсонд лав баяртай байсан байх. Харин дагалдагчид нь түүний шодойн арьсыг онцгойлон үзэж ийнхүү "чухал шүтээнээ" болгох байсаныг мэдсэн бол ичиж "бөгс улайхдаа" лав загалмайнаасаа санд мэнд буух байсан биз ээ. Хүн төрөлхтөний суу билэг гэдэг хэчнээн агуу сартваахи нарыг түрүүлсэнээр хэмжигдэж болох боловч тэдний төөрөгдөл нь эрин үе бүр дэх бодит амьдралынх нь асуудал хэрхэн улиг болсон аргаар шийдэгдэж байдгаас тодорхой харагдана.

    5 0 Хариу бичих
    • Зочин 2015/02/16
      budda bol ooroo burhan baidag gedegt itgedeggu baisan


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох