Жүжигчин Г.Отгонцэцэг Миссүригийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн кино зохиолч, продюсер боллоо

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Хувьсал” продакшинд хамт харьяалагдаж явсан жүжигчин Б.Одбаяртай амьдралаа холбож хүүгийн ээж болсон байдаг. Тэрбээр нөхөр хүүхдийнхээ хамтаар Америк оронд амьдарч байгаа. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "4 жил суралцсаны эцэст нь би энэ бүхний ард гарч чадсандаа маш их баяртай байна.
Би нь Мастер.аа амжилттай төгсөж чадлаа.

Монголын анхны Хөгжимт Театрийн жүжигчний мэргэжилээр 2005 онд төгссөнөөс хойш олон сайхан уран бүтээл дээр ажилласаан.

Харин одоо та нар минь намайг дан ганц #жүжигчин, бус бас #продюсер, #кино #зохиолч гэж дуудаж болох нь ээ.

Би нь Америкийн Нэгдсэн Улсын Миссүри Мужийн Их Сургуулийн СОЁЛ УРЛАГ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙГ, Кино зохиолч, Продюсер мэргэжилээр Мастер хөтөлбөрийг амжилттай төгслөө. Мөн нэмээд мэргэжилийн кино зохиолчийн Сертификат хамт давхар мэрэгжилээр төгсөж байгаагаа дуулгаж байгаадаа баяртай байнаа.

Энэ бүх цаг хугацаанд надтай хамт байсан болон миний амжилт, аз жаргал, сайн сайханы төлөө чин сэтгэлээсээ хүсэж, амжилтийн дээдийг ерөөж, үргэлж дэмжиж бүх хүмүүст маш их баярлаж талархаж байгаа хэлмээр байна.

Мөн энэ бүх цаг хугацаанд хүнд хэцүү үедүүдэд минь надад тусалж дэмжиж, алтан зөвлөгөөгөө хайрлаж, урмын сайхан үгээрээ урам хайрлаж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.

Суралцаж байх хугацаанд шантрах, гутрах, сэтгэлээр унах, бүтэлгүйтэх гэх мэт олон хүнд хэцүү үе байсан ч би бууж өгөөгүй. Учир нь надад итгэж, дэмжиж, сайн сайханыг хүсэж байсан тэдгээр хүмүүсийн хүсэл, итгэл үнэмшилүүд намайг үргэлж хурцалж, илүү их эрч хүчтэй болгодог байсан.

Гэр бүл, багш нар, найз нөхөд, хамт олон, уран бүтээлч хамтрагчид, болон хамт сургуульд суралцаж байсан болон байгаа Монгол оюутнууддаа, болон намайг үргэлж дэмжиж урамын сайхан үгсээ хайрлаж байдаг Монгочууддаа, мөн намайг энэ бүхнийг хийж чадна, ард нь гарч чадна гэж итгэж дэмжиж тусалж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

Та нартаа маш их хайртай шүү. Цаашдаа илүү их хичээх болноо" хэмээн бичжээ.

“Хувьсал” продакшнаас гарч УДЭТ-ын хаалгыг татсандаа огтхон ч харамсдаггүй жүжигчин бүсгүйг үзэгчид “Орхидос”-ын хойд ээж, “Аюултай харилцаа”-н нууц амраг зэрэг эсрэг талын дүрээр нь илүүтэй мэддэг.