МЭДЭЭ НЭМЭХ  

Сексийн холбогдолтой зүүдний тайлал

  • 1,470 уншсан
  • 0
  • 2015/02/13

Хүн бүр л янз бүрийн, сонин хачин зүүд зүүдэлдэг. Харин тэдний зарим нь сексийн холбогдолтой зүүднүүд байдаг бөгөөд өглөө нь бид нойтон сэрэх нь бий. Тэгэхээр бидний сексийн холбогдолтой зүүднүүд ямар учиртай юм бол?


 
1. Хэрвээ чи сексийн үед хамтрагчаа давамгайлж, хэрцгий секс хийж байна гэж зүүдэлбэл:
Чи өөрийн итгэл үнэмшлээ тодорхойлохыг хүсэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл өөрийгөө дахин олж нээхийг оролдож байгаатай холбоотой гэнэ.
 
2. Харин хэн нэгнийг нүцгэн байна гэж зүүдэлбэл:
Чи тухайн хүнийг илүү их таньж мэдэхийг хүсэж байгаа бөгөөд тэр хүнтэй илүү дотно болж харилцаагаа өөр түвшинд аваачихыг эрмэлзэж буйн илрэл гэнэ. Хэрвээ чи цонхоор хэн нэгнийг хувцсаа тайлж байхыг харж байна гэж зүүдэлбэл мөн адилхан утгыг агуулдаг байна.
 
3. Хэрвээ өөрийгөө олон хүнтэй секс хийж байна гэж зүүдэлбэл:
Өөрийнхөө хийж буй зүйлээ цөөлөх буюу хоббигоо багасгаж тодорхой хэдэн зүйлд л цаг гаргах хэрэгтэй гэсэн үг. Мөн хэрвээ чи олон хүнтэй секс хийж байгаагаар гэхдээ их хавчигдмал, өөрт чинь тухгүй байгаа бол чи амьдрал дээр мөн адил хавчигдмал, эрх чөлөө багатай байгаа юм байна. 
 
4. Сэрэл чинь маш их хөдөлж байна гэж зүүдэлбэл: 
Удаан бодож, төлөвлөж байсан ажлаа хурдан хийх хэрэгтэй гэсэн дохио юм. Цаашлаад өөртөө байгаа эрх мэдэл, эрч хүчээ бүтээлчээр ашиглах хэрэгтэй гэсэн үг.
 
5. Хэрвээ чи дотуур хувцсандаа цоож хийж байна гэж зүүдэлбэл:
Чи хэтэрхий хаалттай нэгэн бөгөөд хэрвээ найз залуугийнхаа дотоожийг цоожилж байна гэж зүүдэлбэл түүнийг бага зэрэг хардаж байгаа гэсэн үг юм. Тиймээс байгаа зэрэг тайвшрах хэрэгтэй.
 
6. Хэрэв бэлгэвч зүүдэлбэл:
Ямар бэлгэвч гэдгээсээ хамаарна – хэрвээ хэрэглээгүй бэлгэвч харвал, чи бусад хүмүүст өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Мөн эрэгтэй хүн бэлгэвч зүүж байгааг харвал чи сэтгэл зүйн хувьд тогтвортой байна гэсэн үг. Хэрвээ хэрэглэсэн бэлгэвч зүүдэлбэл чи сексийн амьдралдаа сэтгэл хангалуун биш байна.
 
7. Хэрвээ чи өөрийгөө ижил хүйстэн гэж зүүдэлбэл: 
Чи яг ижил хүйстэн биш, харин чи өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө үнэлж чаддаг гэсэн үг. 
 
8. Хэрвээ гар хангалага хийж байна гэж зүүдэлбэл:
Өөрийгөө нууцхан хүсэж явдаг сексийн хүсэл тачаалаа илэрхийлэхийг зорьж буйтай холбоотой. Мөн зөвхөн сексийн дутагдал гэхээсээ сэтгэл зүй талаасаа ямарваа нэгэн зүйл дутагдаж байгаагийн илрэл юм. Харин бусад хүмүүсийг гар хангалага хийж байна гэж зүүдэлбэл чи өөрийнхөө амьдралын ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун бус байна гэсэн үг.
 

Эх сурвалж: www.alpha.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сексийн холбогдолтой зүүдний тайлал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох