МЭДЭЭ НЭМЭХ  

13-ны баасан буюу ХАР БААСАН ГАРИГ

  • 1,004 уншсан
  • 2
  • 2015/02/13

Барууны мухар сүсэгт 13-ны өдөр Баасан гарагт таарахыг азгүй өдөр хэмээн үздэг. Зохиол судлаачдынхаар 19-р зуунаас өмнө "Хар баасан гараг"-ийн тухай бичигдэж үлдсэн баримт байдаггүй. Хамгийн эртний баримтыг Английн сэтгүүлч Хэнри Сутерланд Эдуардс 5-р сарын 13-нд нас барсан Жоакино Россинигийн намтарт бичиж үлдээжээ. Түүний сүүлийн амьсгааг хүртэл нөхөд нь хамт байж, олон Италиудын үздэгээр муу гараг Баасан, муу тоо 13 буюу 5-р сарын 13 гэх энэ онцгой өдөр бурхан болсон юм.

Хар баасан гарагийн үүслийн тухай олон таамаглал байдаг.

Нэг таамаглалд муу тоо 13, муу гараг баасан гэсэн хоёр эртний мухар сүсэг орчин цагт нийлснээс үүссэн гэж үздэг.


13-ны баасан буюу ХАР БААСАН ГАРИГ

Тоо судлалд 12-ын тоо нь бүрэн бүтэн гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд 12 сар, 12 цаг, Олимпын 12 бурхан, Израйлийн 12 омог, Есүсийн 12 архад, Шиа Ислам шашны Мухаммэдийн 12 залгамжлагч, зурхайн 12 орд, гэх мэт… Эдгээр үзэхэд 13 гэдэг нь бүрэн бүтэн, хязгаараас давсан гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн нэг ширээнд суусан 13 хүний нэг нь үхдэг гэсэн Есүсийн сүүлчийн оройн зоог, Скандинавын домгоос гаралтай мухар сүсэг ч байдаг.

13-ны баасан буюу ХАР БААСАН ГАРИГ

14-р зууны "Кэнтербарийн Үлгэрүүд"-д баасан гарагийг азгүй өдөр гэсэн байдаг. Мөн олон хүмүүс шинэ ажил эхлэх, хол аян замд гарахад баасан гараг муу гэж үздэг. Баасан гарагт Есүс Христ цовдлогдсон.

13-ны баасан буюу ХАР БААСАН ГАРИГ

Америкийн бизнесмен, зохиолч Томас Уиллиам Лаусоны бичсэн "Арван гуравны өдөр, баасан гараг" хэмээх алдартай зохиолд нь нэгэн ёс суртахуунгүй зууч мухар сүсгээ ашиглан Уал Стритийг сандаргадаг.

13-ны баасан буюу ХАР БААСАН ГАРИГ

Дан Броуны 2003 оны "Да Винчи Код" болон Жон Робинсоны 1989 оны "Үе залгамжлагч: Масонлигийн алдагдсан нууцууд" зохиолуудад Хар баасан гарагийг Загалмайтны цэргүүдтэй холбож өгсөн байдаг. 1307 оны 10-р сарын 13, баасан гарагт хаан ширээний сүр хүч, эд хөрөнгийг нэмэгдүүлэхээс үйдэлтэй Францад хэдэн зуун загалмайтны цэргүүдийг баривчилдаг. Энэхүү харгис үйлдлийн цаана 4-р Филип хаан байсан нь 5-р Клэмэнт пап ламын түүхэн нэр хүндийг үгүй хийсэн юм.

13-ны баасан буюу ХАР БААСАН ГАРИГ

Зарим хүмүүс Христийн шашинтай холбоотой гэж үздэг. Баасан гарагт Есүс цовдлогдсон болохоор баасан гарагийг азгүй өдөр гэдэг. Мөнхүү Еврей, Муслимууд баасан гарагийг шүтдэг бөгөөд Христийнхэн энэ хоёр шашны бүлэглэлийг бурханыг гутаасан гэж үздэг болохоор тэдний шүтдэг өдөр нь Чөтгөрийн өдөр болох юм. 13-ын хувьд бол Есүстэй 12 шавь нь нийтдээ 13 болох бөгөөд 13 дахь нь буюу Иудас Искариот Есүсээс урвадаг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
13-ны баасан буюу ХАР БААСАН ГАРИГ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • ... 2016/08/20
    bi islam shashing shutdeg hun l dee esus bol burhanii elch mon harin tsowdluulsan gedeg n hudlaa tuunii shawi nar dund oortei n mash adilhan hun bsan tgeed muu humuus irj bhad burhan ooriin hucheeree esusiig tengert hoorgoj harin oortei n adilhan hun orond n tsowdluulsan gdeg.

    0 0 Хариу бичих
  • 13 2015/03/02
    hehe bi yag 13nii baasan garigt torsiishde

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох