Монгол Улсын хилээр 15 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болно

Монгол Улсын хилээр таван сая төгрөг болон түүнтэй дүйцэх хэмжээний валютыг зорчигч  мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг хуулиараа зөвшөөрдөг байсан. Тэгвэл энэ дүнг нэмэгдүүлж,  15 саяд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сараас эхлэн Монгол Улсын хилээр орох, гарахдаа 15 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болохоор болжээ.  Мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх мөнгөний хэмжээг Монгол Улс ийнхүү нэмсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Он гарснаар хилээр мэдүүлээгүй мөнгийг хил нэвтрүүлэхээр оролдсон долоон тохиолдол бүртгэгдсэн байна.