МЭДЭЭ НЭМЭХ  

Марианы хонхор буюу «Дэлхийн ёроол»

  • 36,964 уншсан
  • 29
  • 2015/02/16

Марианы хонхор бол манай гарагийн хамгийн гүнзгий газар. Марианы арлуудын ойролцоо орших  тул ийнхүү нэршжээ. Энэхүү үнэмлэхүй гүн нь Марианы бүлэг арлуудын дагуу 1,5 мянган км сунасан V хэлбэртэй хонхор юм.

Энэ хонхрын мөн чанар нь жирийн нэг тектоник давхаргын хагарал бөгөөд Номхон далайн тектоник хавтан Филиппиний хавтангийн доогуур шурган орсон газар. Дэлхий дээр иймэрхүү газар олон ч, Марианы хонхор хамгийн гүн нь ажээ. Эгц налуутай (7—9°), харин ёроол нь хавтгай, өргөнөөрөө 1-1,5 км гэнэ. Марианы хонхрын ёроолын даралт 108,6 МПа байсан нь ердийн агаарын даралтнаас 1100 дахин их гэсэн үг юм.

Энэ аймшигт гүнтэй учрахаар зориглосон анхны хүмүүс нь англичууд байлаа. Тэд 1872 онд «Челленжер» хэмээх байлдааны 3 шурагт хөлгийг далайн хайгуулын хөлөг болгон өөрчилж тоноглоод ус, геологи, хими, биолог, цаг уурын хэмжилтүүдийг хийж эхэлжээ. Гэвч 1951 оны үед л Марианы хонхор 10 863 метр гүн гэсэн анхны дүгнэлтээ хийсэн байна. Үүнээс хойш эндэхийн хамгийн гүнзгий газрыг «Челленжерийн ангал» хэмээн нэрийдэх болжээ.

Марианы хонхорт манай гарагийн хамгийн өндөр уул Эверестийг хийхэд элбэгхэн багтаад дээр нь усны гадаргуу хүртэл дахиад км гаруй зай үлдэнэ гээд бодохоор аймаар байгаа биз?

Дараагийн шинжээчид нь оросууд байлаа. 1957 онд хайгуул-шинжилгээний «Витязь» хөлгөөр судалгааны ажил явуулсны эцэст хонхрын гүн нь 11 022 метр гэж тогтоожээ. Мөн 7000 метрийн гүнд амьдрал байгааг илрүүлсэн нь тухайн үедээ боломжгүй гэж тооцож байсан таамаглалыг няцаасан нээлт болжээ.


1960-01-23-нд Марианы хонхорт хүн очсон эхний болоод цорын ганц шумбалт болсон юм. «Дэлхийн ёроол»-д хүрсэн анхны хүмүүс нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний офицер Дон Уолш, судлаач Жак Пикар нар байв. Тэд 127 мм зузаан хуягтай «Триест» хэмээх шумбагч аппаратаар 11 521 метрийн гүнд очжээ. Хожим нь энэ тоог бага зэрэг засварлаж 10 918 метр болгосон байна. Шумбахад 5 цаг, дээш гарахад 3 цаг орчим болж, судлаачид ёроолд ердөө 12 минут болсон боловч камбал загастай төсөөтэй 30 орчим см, хавтгай биет загаснуудыг харсан нь шуугиан тарьсан нээлт болсон юм. 

1995 оны судалгаагаар Марианы хонхрын гүн 10 920 метр гэж гарсан ч, 1997-03-24-нд «Челленжерийн ангал» руу буулгасан Японы Kaik зонд 10 911,4 метр гэсэн хэмжилт хийжээ. Энэ дүгнэлт одоогоор өөрчлөгдөөгүй байна.


Марианы хонхрын гүнд нуугдах мангаснууд судлаачдыг нэг бус удаа айлгаж байв. Үл мэдэгдэх зүйлтэй анх таарсан хүмүүс нь Америкийн «Гломар Челленжер» хэмээх хайгуул-судалгааны хөлгийн багийнхан юм. Дуу баригч хэрэгслийг усанд буулгасны дараа металл хөрөөдөх мэт чахарсан дуу сонсогдож эхэлжээ. Энэ үед дэлгэцэн дээр үлгэрт гардаг лууг санагдуулам толгой, сүүлтэй үл мэдэгдэх амьтны дүрс бүдэг бадаг сүүмэлзэн гарч иржээ. Цаг орчим болсны дараа НАСА-гийн лабораторт өндөр тэсвэртэй титан-кобальт гангаар хийсэн, бөмбөлөг хэлбэртэй, 9 метрийн голчтой «Зараа» хэмээх аппаратаа Марианы хонхорт үүрд үлдээчих вий хэмээн эрдэмтэд санаа зовж эхэлжээ. Ингээд түүнийг татан гаргахаар шийдсэн байна.

Өндөр тэсвэртэй ган хийцэн төхөөрөмж нь хичнээн аймаар болж хэлбэр дүрсээ алдсаныг хараад багийнхан дуу алдан гайхацгаажээ. Харин «Зараа»-г буулгасан 20 см голчтой ган төмөр тросыг хараад айдаст автав. Тэд ёроолоос сонсогдсон чимээг эндүү таасангүй. Тросны голыг хүртэл “хөрөөдсөн” байжээ. Хэн, ямар зорилгоор аппаратыг авч үлдэх гэсэн нь хэзээ ч тайлагдашгүй нууц хэвээр үлджээ. Энэ явдлын тухай 1996 онд «Нью-Йорк Таймс» сонинд дэлгэрэнгүй мэдээлэл гарсан байна.

Бас Германы Эрдэм шинжилгээний «Хайфиш» хөлгийн багийнхан Марианы хонхрын үл мэдэгдэх  нууцтай тулгарсан юм. 7 км-ийн гүнд аппарат хөдөлгөөнөө гэнэт зогсоов. Учрыг нь олохоор хэт улаан туяагаар ажиллах камерыг асаажээ. Дараагийн хэдэн секундэд харагдсан зүйл тэднийг алмайруулж орхив: эрт галвын үеийнх гэмээр асар том гүрвэл батискафт шүдээ шигтгэн самар хагалах мэтээр тас хазахыг оролдон байх нь тэр. Цочирдлоос дөнгөж гармагц багийнхан «цахилгаан их буу» гэдэг төхөөрөмжөө ажиллуулж, хүчтэй гүйдэлд цохиулсан мангас харанхуйд уусан алга болжээ.


2009-05-31-нд Марианы хонхрын ёроолд Nereus хэмээх автомат шумбагч буусан юм. Хэмжигч багаж далайн түвшнээс доош 10 902 метрийн гүнийг зааж байлаа. Nereus видео бичлэг хийж, зураг авснаас гадна ёроолын хурдсаас дээж авчээ. Ингэж орчин үеийн технологийн ачаар Марианы хонхрын амьтны аймгийн зарим төлөөлөгчийг нүдээр харах боломжтой болсон байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Марианы хонхор буюу «Дэлхийн ёроол»
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

29 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/29
    NASA shig dalaig sudaldag tom baiguullaga heregtei ym bna.dalai ter chigeeree galaviin amitad duuren bga

    0 0 Хариу бичих
  • Teacher 2015/11/26
    Бид далайн амьтдын дөнгөж нэг хувийг судалсан шүү дээ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/14
    Ter ter aimshigt ch yum uu aimshigui ch yum uu amitnihan zurag bns uu ho.harhiisan.

    0 0 Хариу бичих
  • Наба 2015/10/14
    Тийм гүнийг тэсвэрлэдэг аварга амьтад байна гэхээр үнгэхээр сонирхолтой байна шүү энэ дэлхий.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/13
    http://www.liveinternet.ru/community/excaliburclub/post360351724/ holbootoi medeelel, zurag, video

    4 0 Хариу бичих
  • hhahha 2015/10/13
    Zagas baigaa gesen bn sharaad neg amtlah yumsan da mongolchuudaa

    1 3 Хариу бичих
  • bb 2015/10/13
    Hudla

    0 1 Хариу бичих
  • Zaldag gar 2015/10/13
    1.5 myngan kilometr chin tegeed 10myangan metr bolj taarch bnuu

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/14
      oilgooch malaa urt gvn 2g yalga

    • Зочин 2015/10/13
      Naadah chn marianii honhoriin urt n. Gun n bish. Sn unsh.

  • Mariana Trench 2015/05/06
    http://survincity.com/2011/09/at-the-bottom-of-the-mariana-trench-live-monster/

    1 3 Хариу бичих
  • Ok 2015/03/21
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15746 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 13 Хариу бичих
  • Зочин 2015/02/26

    1 0 Хариу бичих
  • A 2015/02/17
    Deepsea challenge gedeg barintat kino deer james cameron yoroold n buuj bgaa todorhoi gardag shdee

    1 0 Хариу бичих
  • T 2015/02/17
    Goe medeelel bna ter mangasiig ni harchih ymsn

    1 1 Хариу бичих
  • h 2015/02/16
    yoroold n hari garigiinhnii nuuts baaz baij magadgui gej unshij baisin bna

    1 1 Хариу бичих
    • duhlaa-shaal 2015/02/24
      zaldag gar ve

    • Зочин 2015/02/22
      Залаад байгаарай! Марианы хонхор бол байнгын тектоник хөдөлгөөнтэй, далайн хавтан эх газрын хавтан доогуур субдукцлэж байдаг хэсэг. Энд ямар ч бааз мааз барих боломжгүй. Барьлаа гэхэд хэдхэн жилийн дараа газар доогуур орж алга болно гэсэн үг.

  • Зочин 2015/02/16
    З3 хоногт л 500 $ -ын ажил хийх боломж байна. Нэмэлт орлого олох хялбар аргуудын нэг. Зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=338891линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Para gram Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. . Энэ нь хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм Жич:. Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500 $ -ын ажил туршаад үзээрэй! Танаас ямар ч зардал гарахгүй. Танд амжилт хүсье.

    1 9 Хариу бичих
    • Зочин 2015/02/16
      chi uuru tgd awsimu

  • Зочин 2015/02/16
    One piece :) joke2

    4 1 Хариу бичих
    • One-piece-watcher 2015/02/23
      xaxaxa

  • Зочин 2015/02/16
    Нудээр харах боломжтой боллоо гэнгуутээ дуусчихдаг гэнээ. Ингэж дутуу бичих юм бол яах гэж тавьдаг юм бэ? Ийм олон улсын шинжилгээний баг судалгаа явсан байхад ганц зураг, баримт алга. Зугээр хумуус хоорондоо буу халдаг шиг л бичжээ.

    18 7 Хариу бичих
    • Зочин 2015/02/16
      tenegteh ym. shumbasan hulug ongoz humuusiinh ni batalsan zurag baigaazdee. googlees mariana trench animals geed hench harchih ymiig

    • Зочин 2015/02/16
      ugaasaa daraagiin medeen dee oruulah bh viva dandaa tegdiin

  • Зочин 2015/02/16
    Goy yumaa. ter eldev yanziin yaria bol tsuu yaria bh l daa. nuguu lohns nuuriin mangas gedeg shig. iim ih daraltiig bichil biyt egel biytuud l daaj chadah bhdaa.

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/16
    Далай дотор маш их амьтад байгаа даа

    1 0 Хариу бичих
  • UniQue 2015/02/16
    Ter amitniig bas ZARAA-g, buulgasan trossiig n gd l bugdiig n harah ymsan

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/16
    aimaar yum aa

    2 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох