МЭДЭЭ НЭМЭХ  

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

  • 1,778 уншсан
  • 1
  • 2015/02/15

Үндэсний Газарзүйн Нийгэмлэг (National Geographic) хэрвээ бүх дэлхийн мөс хайлж дуусвал манай гаригийн эх газруудад ямар нөлөө үзүүлэхийг тооцоолж гаргажээ.

Цаг уурын дулаарал эргэлт буцалтгүй болсон нь тодорхой тул хэзээ нэгэн цагт ийм аюултай хүн төрөлхтөн тулгарах байх. Монголын өндөрлөг энэ үед усанд автахгүй ч дулаарлаас болоод хуурайших, цөлжих аюул оршсоор байна.

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

Энэ үед 600 сая орчим хүн амьдардаг Хятадын дорнод хэсэг усанд автах ба үүнд Бээжин, Шанхай, Циндао хотууд орно. 160 сая хүнтэй Бангладеш улс тэр чигтээ живэх ба Энэтхэгийн эрэг орчмын газрууд бас автана. Меконг мөрөн савнаасаа хальснаар Камбож улсаас Кардамомын уулс л арал болж үлдэнэ.

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

Умард Америкт Атлантын далайн сав газар усанд автаж Флоридагийн хойг алга болно. Зүүн, баруун эрэг орчмын хотууд усан доор орно. Сан Францискийн толгод нь бүлэг арал болж үлдэнэ.

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

Лондон, Венец хотууд живж, Нидерланд улс бүхэлдээ усан дор орно. Дани бас ихэнх газраа усанд алдана. Газрын дундын тэнгисийн орнууд бас Хар далай, Каспийн тэнгисийн усанд давхар нэрвэгдэнэ.

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

Амазон мөрний сав газар Атлантын далайн булан болж, Рио де Жанейро, Буэнос Айрес, Уругвай, Парагвайн ихэнх хэсэг усанд автана.

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

Бусад тивүүдээс харьцангуй бага хохирол амсах ч Африк тивийн ихэнх газар дулаарлаас болоод хүн амьдрах аргагүй халуун болно. Нил мөрний сав, Александр, Кайр хотууд усанд автана.

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

Автсрали тив голдоо томоохон тэнгистэй болох ба ихэнх хүн амын амьдран суудаг эрэг хавийн газрууд усанд автана.

Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...

Антарктидын мөс хайлж дууссанаар зарим хуурай газрууд ил гарч үлдэнэ

Эх сурвалж: www.ikon.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мөс хайлж дуусахад Дэлхийн эх газрууд...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Ганаа Гансүх 2015/04/11
    ene n oiroltsogor heden jiliin daraa ym bol

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох